Ч.Улаан: Явахаасаа өмнө дэд хорооны дарга, гишүүдээс хуралдахыг хүссэн ч ХУРАЛДААГҮЙ
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт /2020.01.16/ УИХ-д хүргүүлсэн. УИХ-ын тухай хуулиараа 48 цагт багтаан шийдвэрлэх үүрэгтэй хэдий ч Ц.Нямдорж тэргүүтэй ахмад гишүүд дэд хорооны хурлыг хойшлуулж, хууль зөрчөөд байгаа билээ.
Улмаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан гадаадад томилолттой яваа гэх шалтгаанаар өнөөдрийг хуралдаагүй байна. Өнөөдөр хуралдах товтой байсан ч мөн л хойшилсон юм.
Тэгвэл ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан дараах мэдэгдлийг гаргажээ.
Тэрээр, “ХБНГУ-д жил бүрийн нэгдүгээр сард зохион байгуулагддаг Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний уулзалт, “Ногоон долоо хоног” үзэсгэлэн яармагт оролцохоор энэ сарын 16-23 хүртэл ажлын айлчлалаар явсан. Халдашгүй байдлын дэд хороогоор УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэхийг мэдэж байсан учраас явахаас өмнө хуралдахыг дэд хорооны дарга гишүүдээс хүссэн ч хуралдаагүй. ХБНГУ-д зохион байгуулагдаж байгаа Хөдөө аж ахуйн сайд нарын дэд хэмжээний уулзалтад олон улсын Хөдөө аж ахуйн сайд нарын бага хурлыг удирдах байсан тул томилолтоо хойшлуулах боломжгүй байсан. Тиймээс Халдашгүй байдлын дэд хороо хуралдахдаа ирцэд авахыг хүсэж өөрийн саналаа нууцын зэрэглэлтэйгээр 2020 оны нэгдүгээр сарын 16-нд албан бичгээр хүргүүлсэн. Тиймээс миний ажлын айлчлал Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан хойшлох шалтгаан болох учиргүйг албан ёсоор хэлье” хэмээн мэдэгджээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нямдорж л шудрага бус хандаж байгаа юм байна даа.
Улаан гишүүн явахаасаа өмнө хуралдья гээд байхад Нямдорж саад хийсэн байна
Нямдорж макаас мөнгө салгаж байгаа биз
Улаан сайд саналаа хүртэл нууцаар өгөөд явсан байна ш дээ.Нямдорж хийхгүй саатуулж байна.Энэ шудрага хүн мөн үү.
За сэтгүүлчидээ одоо хурдан Нямкагийн үгийг сонсоод бидэнд хүргээж гоё өрнөж б.на ... сэжигтэй шүү яагаад уяаад удаагаад б.на ... сонирхолто