Нийгмийн

Футзалын дээд лиг анх удаа долоон сарын хугацаанд үргэлжилнэ

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг футзалын хамгийн том тэмцээн болох “Футзалын дээд лиг 2020” тэмцээний техникийн зөвлөгөөн болон хэвлэлийн бага хурал өчигдөр амжилттай боллоо.

“Футзалын дээд лиг” 2020 оны 01-р сарын 25-аас 07-р сарын 25-ны өдрийг хүртэл бүтэн зургаан сарын турш үргэлжлэхээрээ өмнөх жилүүдээс онцлогтой юм.
Унаганууд, Монголын Тэмүүлэл, Арвис, Алдарын Дайчид, Би Си Эйч Лионс, Хан-Уул, Улаанбаатарын Мазаалайнууд, Аврагч, Сор, Хараацай, Эрхэс гэсэн 11 клуб “Футзалын дээд лиг”-т өрсөлдөнө.

Футзалын төрөл хөлбөмбөгөөс тусдаа зохиогдож буй анхны улирал учраас баг тамирчид энэ төрөлд илүү цаг зав зарцуулж, дагнан амжилт үзүүлэх боломж нээгдэнэ. Футзалын дээд лигт орсон тоглогчид солилцооны цонхоор хөлбөмбөгийн багт шилжиж болохгүй гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button