УЛС ТӨР

Д.Эрдэнэбат: Х.Нямбаатар гишүүн амны алдаа гаргасан, Зүүнхараагийн иргэдээс уучлал гуй

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Тосгоныхоо статусыг яаж хараад байгаа юм бэ. Хамтын удирдлагын шинжтэй явах юм уу.

Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна. Зарим чиг үүрэг нь хот тосгон руу орж болохгүй. Нэг сумыг бид нэг сумын төвөөр төсөөлөөд байгаа. Сум бол хот тосгоны чиг үүргийг хэрэгжүүлэх чиглэлд явна.

УИХ-ын гишүүн С.Жавхлан: Сум, баг хороон дээр сонгууль болоход туйлгүй зөрчил үүсдэг. Худаг дээр нөгөө намынханд үйлчлэхгүй гэж байна. Сайтар зохицуулахгүй бол маш том хагацал, талцлыг цааш үргэлжлүүлнэ шүү. Дашрэнцэн гуайн “Манай сумын дарга” зохиолыг Их хурлын дарга бүгдэд нь уншиж өгмөөр байна. Гишүүн бүр уншаад, цээжилмээр байна. Черчелийн үг гэж байхаар малчин Чимидийн үгийг сонсооч ээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Бид тойрог дээрээ очиж ард иргэдтэйгээ уулзан, аймаг, сум, нийтийн хуралд яаж санал өгөх вэ гэдэг дээр санал авсан. 350-аад санал ирсэн. Улс төрийн нам, эвслүүдтэй хоёр ч удаа хэлэлцүүлэг хийсэн.

Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар: Бүх сонгуулийн сурталчилгааны хугацааг багасгаж байгаа. Их хурлын сурталчилгаа 22 хоног, орон нутгийнх 15 хоног гэж богиносгосон. Нутгийн өөрөө удирдах ёсны удирдлагад нэр дэвшигчид насны хязгаар тавиагүй. Бид хандлагаа өөрчилмөөр байгаа юм. Энэ бол улс төрийн сонгууль биш. Миний ярьсан зүйлийг сэтгүүлчид гуйвуулж, Зүүнхараагийнхныг хулгайч гэж хэлсэн гэж бичсэн. Би тэгж яриагүй. Орон нутагт хэд хэдэн сумдыг жишээ авч ярьсан.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Х.Нямбаатар гишүүн яах аргагүй амны алдаа гаргасан. Зүүнхараагийнхныг хулгайч гэж хэлсэн. Тиймээс уучлал гуйх хэрэгтэй.

Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар: Сонгууль дөхөөд ирэхээр Д.Эрдэнэбат гишүүн ядмагхан зүйлээр шоу хийгээд байдаг юм. Би Зүүнхараачуудыг онцолж хэлээгүй.  

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Хоёр гурван зүйлийг тодруулж хэлье.Орон нутагт мэргэжилтэй чадамжтай хүний нөөц төдийлөн байдаггүй. Монгол Улс маань нэгдмэл улс. Гэхдээ улсын хөгжил орон нутгийн хөгжлөөс шалтгаална. Шилжилтийн 30-аад жилд бид орон нутгийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Үүний зайлшгүй нэг хэсэг бол орон нутгийн сонгуулийн эрх зүйн орчныг сайжруулах явдал. Орон нутгийн иргэдийн төлөөлөгч болж байгаа хүмүүс эрхтэн дархтан болж байна гэж андуурч байгааг арилгах шаардлагатай. Тухайн орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх орон нутгийн хөгжлийн бодлогыг авч яваасай гэж хүсэж байна.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэд олон түмэн
иргэд олон түмэн
2020-01-23 13:22

Дондогдорж багш ямар сайхан хүн байлаа,түүгээр овоглосон хүн төрхтэй баймаар юм

Зочин
Зочин
2020-01-23 19:29

Муу Эрдэнэбатад юуны буруу байхав �######�уул

123
123
2020-01-24 10:04

pul pul hiisen erdenebat novshiig dahin songoj bolohgui shuu hagiin novsh Baganuuriin baarnii ezen Baganuuriig yaaj tuiveesen bilee dee

Холбоотой мэдээ

Back to top button