Top StoriesНийгэм ярилцлага

ҮУИТ-ын дуучин Б.Бямбадорж: Машиндаа орилох, 1000 адууны тоосонд "Эрдэнэ засгийн унага" аялах хоёр асар өөр мэдрэмж

Үндэсний урлагийн их театрын уртын дуучин Б.Бямбадоржтой ярилцлаа.

-Нүд урд байгаа үзэгчдээ харж байгаа ч оюун санаа өөр төсөөлөлд очдог-

-Та Увс нутгийн хүн. Цагаан сар гэхээр эрхгүй нутаг ус л бодогддог байх?

-Цагаан сар бол Монголын үндэсний томоохон баяруудын нэг шүү дээ. Ахмад буурлуудаа хүндэтгэж, настнуудаа дээдэлж, очиж золгодог сайхан баяр. Миний хувьд хөдөө өссөн учраас яах аргагүй монгол ахуйтайгаа холбогддог. Хөдөөгийн хүүхдүүд бол цагаан сараар, ямар нэг баяр ёслолоор адуундаа байгаа морьдоосоо шилж, шигшмэлийг нь сонгож хөнгөрүүлээд унадаг. Шинийн нэгний өглөө өвөө, эмээдээ золгочхоод хот айлын хүүхдүүд нийлээд ойр хавийнхаа айлуудаар хэснэ шүү дээ. Хоорондоо уралдана. Яах аргагүй цаг наашлаад урин дулаан болж байгаа болохоор хүний сэтгэл хүртэл цаанаа нэг л сайхан гэгэлзээтэй болдог. 

-Уртын дуучин болоход энэ сайхан ахуй нөлөөлсөн байж таарна. Дуугаа аялахаар буцаад тэр ахуй, хөдөөдөө оччихдог гэдэг ч юм уу.  Ийм холбоо байдаг гэж боддог? 

-Энэ монгол ахуй, өв соёл уртын дуучин, ардын урлагийг тээж, түгээн дэлгэрүүлж яваа хүмүүстэй салшгүй холбоотой. Амин сүнс нь л дээ. Эргээд бодохоор хөдөө тогтмол явж, тэндээ суурин байж чадахгүй болоод долоо, найман жил болчихсон байна. Оюутан ахуй цагтаа хөдөө амралтаараа очоод адуунд яваад, дөнгөж сурах гэж ядаж байгаа уртын дуунуудаа морин дэл дээр дуулаад, ардын дуунуудаа аялаад л. Тэр цаг хугацаа их үнэ цэнтэй байж. Энд машин дотроо орилох, яг тэр уургаа бариад, бугуйлаа эвхээд, 1000 адууны тоосон дунд Эрдэнэ засгийн унага гэдэг дууг аялах хоёр асар өөр, ялгаатай шүү дээ. Энэ дөрвөлжин ханан дотор уртын дуу аялах хөдөө хээр, тал нутагт аялах хоёр маш зөрүүтэй, өөр мэдрэмж. Энд жишээ нь бүх талаараа юманд баригдаж байдаг. Өөрт авах мэдрэмжийнхээ хувьд.

Гэтэл эрт дээр үеэсээ бид юунд ч баригдаж, хүлэгдэж байгаагүй. Бүх юм өөрсдийн гэсэн орон зайтай байж. Хоёр саахалтын хооронд ч гэсэн асар том орон зай байсан шүү дээ. Саахалтаас саахалт хүрэх дуу авианы давтамж гэхэд л асар агуу. Хойд талын айл найр хийхэд одоо Өвгөн шувуу хоёроо дуулж байна. Найр эхэлж байгаа юм байна. Зарим нутагт Үлэмжийн чанар дуулж байна, найр жаргаж байгаа юм байна. Найр өндөрлөх нь дээ. Заачихсан хөтөлбөр шиг ингэж мэдэж болдог гэдэг ч юм уу. Өв соёлын хувьд үнэхээр шавхагдашгүй, их өвөрмөц соёлтой л доо манай Монгол орон. 

-Уртын дуу дуулаад мэдэрдэг мэдрэмж тань хаана, хаана аваачдаг вэ гэж асуумаар байна. Төсөөллийн ертөнц бий болдог шиг байгаа юм?

-Би өөрөө адуу мал, моринд их дуртай, сайн ч байсан. Тийм ч болохоор морьтой давхиж байгаа, хөтөлгөө морьтой явж байгаа эсвэл адуу туугаад явж байгаа төсөөлөл дотроо авдаг. Нүд урд байгаа үзэгчдээ харж байгаа ч оюун санаа өөр төсөөлөлд очдог. Уулын орой дээр адуу дурандаад, алсын бараа ширтээд сууж байгаа гэдэг ч юм уу төсөөлөл өөртөө буулгаж л дуулдаг даа. 

-2017 онд оюутан байхдаа 75 жилийн түүхтэй Үндэсний урлагийн их театрын босгыг алхаж орж ирсэн-

-Тэр холоос таныг нааш хөтөлсөн, уртын дууч болоход нөлөөлсөн хүчин зүйл юу байсан бол?

-Дуучин болох хамгийн том түлхэц гэр бүлийн хүмүүжил л дээ. Миний аав ээж хоёул дуунд дуртай. Том хоёр ах минь их сайхан дуулдаг. Том ах маань бүр надаас илүү сайхан дуулдаг. Мэргэжлийн сургууль төгссөн бол гавьяат болчихсон байх хэмжээний гэж ахыгаа бодож явдаг. Хөдөөд орой их нам гүм болчихдог шүү дээ. Тэр хол дуулж байгаа хүн хажууд юм шиг сайхан сонсогддог. 

Ах маань орой нар жаргах алдад адуугаа залчхаад, уургаа бариад уртын дуу аялаад наран жаргах зүгээс ирж байгаа нь их сүрдмээр, сүрлэг харагддаг. Яг ийм ахуй, орчинд тийм төсөөллүүдийг авч өссөн болохоор чи уртын, ардын дуучин болох ёстой гэдэг чиглэлийг хөдөө байдаг хоёр дахь ах маань өгсөн. Харин том ах маань энэ зургаан хүүхдээс нэг нь ч гэсэн хувцас нь цэвэрхэн, гар цагаан явах ёстой гэдгийг оюутан болоод өөртөө эргэлзэж байх тэр үед ойлгуулж, итгүүлсэн. Өөрт нь сонирхол байсан ч боломж нь болоогүй, дуучин болж чадаагүй учраас дүүгээ дуучин болгочих юм сан гэдэг мөрөөдөл ч давхар байсан байх. Гэр бүл, амьдрал зохиогоод төлөв тогтуун болчихсон хүн хүнд юм ойлгуулна гэдэг их өөр юм билээ. Өөрөө туулаад өнгөрсөн хүн гэдэг утгаараа ч тэр. 

Миний хувьд тавдугаар ангиасаа дуулж эхэлсэн. 2014 онд СУИС-д МУГЖ, бөх цоллооч, уртын дуучин, ерөөлч магтаалч Б.Батболд, морин хуурч, МУСТА Хатанбат багш нарын удирдлага дор уртын дуучин мэргэжлээр суралцаж эхлээд 2018 онд төгссөн. 2017 онд оюутан байхдаа 75 жилийн түүхтэй Үндэсний урлагийн их театрын босгыг алхаж орж ирэх хувь тавилан заяаж, дуучнаар нь өдийг хүртэл ажиллаж байна. 

-Та ҮУИТ-ын хамгийн залуу дуучин хэвээрээ юу. Залгамж гарч ирж байна уу?

-Залгамж орж ирсэн. Би Үндэсний урлагийн их театрын хамгийн залуу дуучны бэлгийг долоон жил авсан. 2025 оноос хойш хасагдлаа. Дорнодын Буриад ястны төлөөлөл болсон Б.Ариунбат гэж уртын дуучин дүү маань орж ирсэн. Ямартай ч дүүтэй болсон. Дүүтэй болоод бэлгээс хасагдангуутаа дуу албаныхаа шилдэг дуучин болоод, байгууллагынхаа оны шилдгийн шилдэг уран бүтээлч болсон. Дараагийн шат руугаа алхаж байгаа юм болов уу гэж бодоод байгаа. 

-Эндээ байх уу, өөр газар зүгээр л орших уу гэдэг асар ялгаатай-

-Хүн аливаа мэргэжлийг сонгоод, суралцаад төгссөн ч энэ миний л хийх ажил гэж бат итгэдэг нь ховор байх. Өөрөөр хэлбэл тухайн мэргэжлээрээ ажиллах явцдаа олж авдаг. Хүнд хэлэхгүй ч би болоод байна, цаашаа болох юм байна гэдэг итгэлийг өөртөө олж авдаг шүү дээ. Түүгээрээ хөглөгдөж цааш ахидаг. Таны энэ мэдрэмж анх хэзээ байв?

-Энэ тухай дотроо их бодож явдаг л даа. Монгол Улсын Ардын жүжигчин Чулуунбаатарын Шархүүхэн гэж аугаа сайхан уртын дуучин хүн байгаа. Тэр хүний нэрэмжит ардын болон уртын дуу дуулаачдын улсын уралдаан дөрвөн жилд нэг удаа болдог. Тэрхүү уралдаанд төвийн болон 21 аймгийн театр чуулгын уран бүтээлчид оролцдог. 2018 онд болсон эхний уралдаанд нь СУИС-ийг дөнгөж төгссөн шинэ, залуу дуучин  байхдаа очиж оролцсон. Шагналт байр эзлээгүй ч амжилттай л оролцсон санагдаж байна. Тэгээд хоёр дахь уралдаанд нь оролцоод нэрэмжит шагнал хүртсэн. Тэр шагнал надад маш их урам болж ирсэн. Би чадах юм байна, болох юм байна  гэдэг урам зориг авсан. Түүнээс хойш оролцсон бараг бүх уралдаандаа байр эзэлсэн. Хамгийн гол нь хүн өөрөө өөрийгөө болж байна гээд яваад байх биш үеийн залуучууд, ах эгч нарынхаа дунд хаана нь явж байгаагаа үнэнээр нь мэдээд авчих хэрэгтэй юм билээ. Энэ тухайгаа хаана ч ярих дуртай. Уралдаандаа мэдээж сайн бэлдсэн. Гэхдээ болоод байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг. Нэг тийм сэтгэл ханасан мэдрэмжгүй, эргэлзээ ихтэй яваад байсан санагддаг юм. Гэхдээ эндээ ажлаа хийгээд, дуулаад л яваад байсан. 

Хүмүүс бас дууг зүгээр л гоё сайхан хувцаслаж гарч ирээд дуулчихдаг юм шиг хардаг. Гэтэл үүний цаана сэтгэл зүй, нойр гэх мэт маш олон асуудал бий. Дуучин хүн нойргүй хоновол хоолой дуугарна гэж байхгүй шүү дээ, юун дуулах. Жишээлбэл маргааш төрийн том концерттой байлаа гэхэд би өмнөх шөнө нь бүтэн нойртой хонох ёстой. Хариуцлагатай байх ёстой. Гэхэд ар гэр, хань ижил заавал ойлгодог байх шаардлага үүснэ. Би ямар азаар ойлгодог хүнтэй учирсан юм. Миний хань бас дуучин хүн л дээ. Тэр ч утгаараа намайг маш сайн ойлгодог. Уралдаанд бэлдэж байх үед хүүхэд ханиад хүрч, халуурах ч юм уу тохиолдолд эхнэр маань намайг амраахын тулд хүүхдүүдээ аваад өөр өрөөнд унтдаг. Ингэж бүр бүх зүйлээ зориулж, ойлгож, хайрлаж дэмждэг. Тэгэхээр энэ өчүүхэн амжилтыг би ганцаараа, өөрөө л зүтгээд гаргаад байгаа юм биш. Гэр бүлээрээ хичээж, нэгэн цул болсны үр дүнд ирдэг зүйл юм байна лээ. 

-Уран бүтээл талаасаа ийм байна. Харин хувь хүнийхээ хувьд хэр цэгцийг олж байна. Ардын, уртын дуучид их төлөвшсөн гэмээр харагддаг. Урлаг хүмүүжүүлээд байна уу, хүмүүс нь хүмүүжүүлээд байна уу. Магадгүй аль аль нь байх?

-Энэ театр Монголын хамгийн ууган байгууллагуудын нэг. Энд хамгийн алдар цуутай, одоогийнхоор жинхэнэ одууд нь ажиллаж байсан. Хөдөлмөрийн баатар, Зууны манлай эмэгтэй уртын дуучин Намжилын Норовбанзад, МУГЖ, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Д.Банзрагч, П.Адарсүрэн гуай, Ардын жүжигчин Самбуу гээд л дурдаад байвал дуусахгүй шүү дээ. Анх театрт орж ирээд гавьяат ах, эгч нарыг хараад сүрдэж байсан. Батмэнд, Амаржаргал, Ширмэнтуяа, Амгалан, Энхбаатар гээд л дандаа гавьяатууд, ээ бурхан минь. Ардын урлагийн оюутан байсан болоод ч тэр үү бүгдийг нь мэднэ. Орж ирээд тэр хүмүүсийнхээ өмнө дуулахаар гар, хөл салгалж байгаа юм чинь. Нуугаад байхад л хормой чичрээд байдаг. Үнэхээр сүрдмээр, аймаар мэдрэмж. Энэ сайхан гавьяатууд, алдартнуудын сургаалыг сонсоод, хүмүүжээд явж байгаа нь их сайхан хувь тавилан юм болов уу гэж дотроо баярлаж явдаг. Магадгүй энэ хүмүүс байхгүй, дандаа залуучууд нэг дор орж ирсэн бол яах байсан юм. Арай жаахан өөр байх. Юм хаашаа ч эргэхийг таашгүй. Тиймээс зааж, зөвлөөд чиглүүлээд явах ийм сайхан ах, эгч нар байгаа энэ үед орж ирсэндээ үнэхээр олзуурхдаг. 

-Олон гавьяатуудыг та дурдаж байна. МУГЖ гэдэг цол нэг талаараа уйгагүй хөдөлмөр дагаж ирдэг. Та магадгүй хөдөлмөрлөхийн сайхныг яг одоо цагт мэдэрч яваа уран бүтээлч мөн байх?

-Би өөрөө ардын урлагийн салбарын хүн учраас хэт дөвийлгөөд байж магадгүй. Гэхдээ монгол хүн байхын, үндэстэн оршин тогтнохын хамгийн гол суурь нь ардын урлаг. Миний бодол ийм. Өв соёлгүйгээр бид хэн юм бэ. Дэлхийн найман тэрбум хүний гурав, дөрвөн сая нь л биз дээ. Тэр хүмүүсээс бид юугаараа ялгардаг вэ. Бодох л зүйл. Тиймээс энэ салбарыг илүү сайхан дэмжээд өгөх ёстой юм болов уу гэж боддог. Энд ажиллаж байгаа бидний цалин хэцүү шүү дээ. Энэ ах эгч нар, гавьяатууд маань ардын урлагийг өдий хүртэл ийм хэмжээнд авч явахын тулд нэгэн насныхаа, хүмүүнийхээ амьдралыг зольж байгаа юм. Зүгээр нэг нөхөр гарч ирээд дуулаад явж байгаад хүн мэдэх үгүй нь хамаагүй гавьяат аваад байгаа асуудал биш шүү дээ. Тэр хүн магадгүй бизнес хийгээд явбал саятан, тэрбумтан болж болно. Санхүүгийн хувьд хавь илүү явж болно. Гэтэл энд байгаа хүмүүс тийм зам сонгоогүй. Чадах, чадахгүйдээ ч байгаа юм биш. 

Яг үнэндээ тайзан дээр гоё сайхан, гял цал харагдаж байгаа боловч цаанаа бидний ар амьдрал хэцүү шүү дээ. Иймэрхүү сэтгэл эмзэглэмээр тал байдаг.

-Энэ талаас танд тулгалтууд ирдэг нь мэдээж. Амьдралаа бодох уу, ажлаа бодох уу гэдэг үеүд хэцүү биз. Сонголтыг хэрхэн хийж, энд ирэв. Та одоо ч ажилласаар л байна шүү дээ?

-Үгүй ээ тэгээд цалин мөнгө ч хүрэлцэхгүй. Би бүр том ахтайгаа энэ тухай ярилцаж байсан. Ах том тэрэгнүүдтэй байхгүй юу. Тэгээд ажлаасаа гараад ийм ажил хийе гээд хэлсэн. Тэгтэл юу яриад байгаа хүн бэ. Чи зүгээр наанаа байж бай. Чамд ийм их боломж, бололцоо байхад яагаад гарах гээд байгаа юм. Наана чинь танай үеийнхнээс чамаас өөр хэн байна. Ямар залуу хүн ажиллаж байна, байна уу гээд. Би ч байхгүй л дээ гэж байгаа юм. Ах чамд ийм гоё хувь тавилан заяачихсан байна шүү дээ. Яагаад шантраад байгаа юм. Зүгээр урдхаа хийгээд яв гэсэн. Ийм зүйлүүд их ташуур болдог. Санхүүгийн асуудлыг хэзээ ч давж туулаад гарна. Хамгийн гол нь энэ тайзан дээр дуулах мэдрэмж ямар ч мөнгөнөөс илүү үнэ цэнтэй юм билээ. Тэрийг ойлгох л чухал. Эндээ байх уу, өөр газар зүгээр л орших уу гэдэг асар ялгаатай. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
39 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ийм залуучууд байхад монгол уртын дуу устахгүй гэдэгт итгэлтэй болчихлоо залгамж үе гэдэг үг зүгээр нэг хоосон яриа биш юм байна

Зочин
Зочин

Агуу тайз гэж үнэн хэллээ. Далд ухамсартаа ингэж зөв бичлэг хийж яваа хүү алзахгүй дээ. 20-р зууны агуу дуучид Түмэндэмбэрэл, Норовбанзад, Адарсүрэн, Самбуу, Банзрагч, Оросоо, Өлзий-Орших болон ардын, гавьяат цолтон, цолгүй ч алдартай сайхан дуучдын дуулж зогссон тайз, олон зуун мянган хүнийг хоолойн чадвар, ур ухаанаараа бишрүүлж, бахархуулж, баярлуулж хэмжээлшгүй их аз жаргал, баяр баяслыг төрүүлж байсан сайн сайхан эрчим хүч (энерги) хуралдсан орон-их театр. Сүслээд явахад хишиг буянаа өгнө өө. Хүн угаасаа эдлэх цагаа болохоор буян заягаа эдэлнэ. Өнөөгийн цалин орлого хүрэлцээгүй мэт асуудал цагаа ирэхээр арилсан байх болно. Сайн дуулдаг нүдэнд дулаахан хүү.

Зочин
Зочин

Bi ene yariltslagiig unshaad mash ikh bodold orloo urtiin duu gej zugeer neg duu bish amidraliin medremj baidag yum shig sanagdaj baina ene zaluu hun ih zuv setgeleer yrijee

Зочин
Зочин

Театрын уур амьсгал ямар байдаг бол гэж бодогдлоо ахмад уран бүтээлчдийн дунд ажиллана гэдэг өөрөө сургууль юм байна

Зочин
Зочин

Ийм ярилцлага их байгаасай залуучууд уншаад урам авбал сайхан сан

Зочин
Зочин

Биеэ авч яваа байдал, нүүр нүдний хөдөлгөөн, бие хаа, биеийн хэлэмж бүх л талаараа жинхэнэ их урлагийн хүн бналээ. Аав ээжээс сайхан царай зүс, бие хаа заяажээ. Элдэв муу бүхэн холуур байг ээ. Муу хэлсэн хэлээд бгаа хүмүүс атаархаад л бгаа нь тэр шүү. Битгий шантраарай, урлагтаа үнэнч зүтгээрэй краш минь

Зочин
Зочин

Энэ ярилцлагыг уншаад үнэхээр сэтгэл хөдөллөө хөдөө өссөн хүний дурсамж яг л миний бага насыг санагдуулж байна морь малтай өссөн хүн л ийм мэдрэмжийг ингэж сайхан илэрхийлж чадна гэж бодогдлоо

Зочин
Зочин

Уртын дуучин хүний амьдрал ингэж хэцүү байдаг гэдгийг ер нь хүмүүс тэр бүр мэддэггүй юм байна тайзан дээр гоё харагдахаас цаашгүй гэж боддог байснаа одоо жаахан өөрөөр хардаг боллоо

Зочин
Зочин

Үндэсний урлаг гэдэг чинь үнэхээр улсын дархлаа юм байна бид өөрсдөө тоохгүй байвал хэн ч тоохгүй шүү дээ

Зочин
Зочин

Хүн өөрийнхөөрөө байж чадна гэдэг хамгийн том амжилт юм байна энэ хүн яг тийм замаар явж байгаа харагдлаа

Зочин
Зочин

Сайн дуучин,сайхан ч залуу мундаг сайхан бичжээ улам их амжилт гялалзаадбайгаарай дүү минь

Зочин
Зочин

Мундаг залуу юмаа. Амжилт.

Зочин
Зочин

Сайн дуучин чамд ирээдүй байгаа амжилт хүсэе

Zochin ubs
Zochin ubs

Amjilt husii mash sain uv tegsh duuchin bolooroi !! Nutgiin hunii huvid uul,us nutag oron chin harj bui shu !!

Зочин
Зочин

Mini bodloor ene hun mash ikh tesver tevcheertei hun baina ger bul ur huuhdee bodood ajlaa orhihgui yavj baigaag ni haraad hundetgeh setgel torloo

Зочин
Зочин

Zarimdaa ene salbariin humuusiig tur zasag iluu demjmeer yum shig sanagdah yum tsalin mungunii tal deer mash hund baidag gej sonsdog ene yariltslaga batalsan shig bolloo

Зочин
Зочин

Ах дүү гэр бүлийн дэмжлэг ямар чухал вэ гэдгийг энэ ярианаас маш сайн харж боллоо ганцаараа хүн юу ч хийж чаддаггүй юм байна

Зочин
Зочин

Ene hunii yrij baigaag sonsokhoor uuruu ch bas neg yum hiij uldeemeer sanagdaj baina hun durtai ajlaa hiigeed yavbal yamar ih az jargal ve

Зочин
Зочин

Хотод төрж өссөн бид нар хөдөөгийн амьдралыг ийм гүнзгий мэдэрч чаддаггүй байх энэ ярилцлага уншаад жаахан атаархах шиг боллоо

Зочин
Зочин

Zarimdaa zaluu humuus zugeer l amarhan mungu oloh zam songodog ene hun shig zorilgotoi baival amidral uur boloh yum shig

Зочин
Зочин

Bi ene hunii ehneriin setgeliig mash ikh hundetgelee uran buteelch huntei amidrah amarhan bish gedgiig oilgood demjdeg ni saihan

Зочин
Зочин

Одооны залуус ихэнх нь богинохон зам хайдаг байхад энэ хүн удаан зам сонгож тэвчээд явж байгаа нь бахархмаар

Зочин
Зочин

Urtiin duu sonsokhdoo zarimdaa oilgohgui unguruudug baisan odoo harin iluu setgeleer sonsmoor sanagdaj baina

Зочин
Зочин

Ene yariltslagaig unshaad mini bodol neleen uurchlugdsun ardiiin urlag gej yamar ih hudulmuriin ur dun ve

Зочин
Зочин

Zarimdaa bid mongoo l bodood busdiig martsan baidag ene hunii yrij baigaa n setgel sergeelee

Зочин
Зочин

Bi ooroo duuldaggui ch gesen ene hunii setgel zuv bodol ni mash ikh taalagdlaa

Зочин
Зочин

Эргүү малаа, хүн машиндаа дуу аялж болохгүй юу?

Балчиндорж
Балчиндорж
Reply to  Зочин

Баруун ойрдын сөөвгөр бандь их томорч байнаа .Монгол хэлээр сайн ярьдаг болж байж халхын том уртын дууг дуулдаг юм Ойрдуудад салганаж татаж унахаас өөр ямар урлаг байдгийг хэн мэдлээ . Уртын сайхан дууг гутаахгүй шиг явахыг хүсье .

Иргэн
Иргэн

????

Цэцэгмаа
Цэцэгмаа

Залуу хүний зоригийг мохоох гэж б.а.яс үндэсээр ялгаад байх юмгүй.хаана ч дуулсан монгол гэж хэлэгдэнэ.ухаалаг үөв яриатай дуучин

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Б.Бямбадорж эргүү мал биш шүү. Чи л харин өөрөө эргүү мал байна. Чамайг машин дотроо орилж явахыг хэн ч хориогүй. Энэ залуу дуучны өмнө маш сайхан ирээдэй байгаа гэдэгт би итгэж байна. Үнэхээр сэтгэлд хоногштол сайхан дуулдаг уртын дуучин залуу. Цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье!

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Сайхан дуулдаг дуучин хүүд амжилт аз жаргалёрөөё

зочин
зочин

Ёстой л урлагийн хүн байхаар заяагдсан эрхэм дүүд Амжилт хүсье.

Зочин
Зочин

Орилох ч гэх шиг. Дуулах гээд хэлчихэж чадахгүй байна уу? Аяны алтан шар замдаа чамаас ч илүү дуулж явдаг хүмүүс зөндөө бий.

Зочин
Зочин

Сэхцэн банди вэ

Гэсэр
Гэсэр

Сайхан дуучин даа?????? Яаасан даруухан дөлгөөхөн залуу вэ? Хайрын хүч нэвтрүүлэгийг нь үзэж байлаа? Амжилт хүсье

Зочин
Зочин

1000 адуу тууж үзсийм байхдаа. Одоо цагт нэг дор 500 адуу цуглуулбал их юм. Уянгын халил нь гэтэрчиж

Зочин
Зочин
Reply to  Зочин

Мянган адуу, түм буман хонь гэж уугуул монгол хүн л ярина шүү дээ.

М.АМАР настан
М.АМАР настан

Увс зүгийнхэн нэг л ойворгон шүү.Жавхлан нь нэгэнтээ миний дууг Увсын битгий сонсоорой гээд сүржигнэж байсан.Цаашаа ахья дөхье гэж байгаа битгий дүү хүү битгий сагалз,сүгэлз.

Холбоотой мэдээ

Back to top button