СПОРТ

Ч.Санжаадамба: Допингийн асуудлаар ноцтой зүйл ярьсан залууг хуулийн байгууллага шалгах хэрэгтэй

Улсын аварга Н.Батсуурь, Ч.Санжаадамба, улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Баасандорж, улсын харцага Д.Анар, О.Хангай, Б.Бат-Өлзий тэргүүтэй 262 бөх допингийн эсрэг нэгдэж буйгаа илэрхийлж, Монголын үндэсний бөхийн холбоонд өчигдөр мэдэгдэл хүргүүлсэн юм. Энэ үеэр Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Монгол Улсын аварга Чимэдрэзэнгийн Санжаадамбатай ярилцлаа.

БИДНИЙГ 262 БӨХ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЖ, НЭГДСЭН

-Та бүхэн өнөөдөр допингийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэжээ. Нийт хэчнээн бөх нэгдсэн бэ?

-Монголчууд бид эрт дээр үеэс үндэсний бөхийн спортоо хайрлаж, дээдэлсээр ирсэн. Үндэсний бөх маань цэвэр ариун, шударга байх учиртай. Харамсалтай нь сүүлийн үед хайртай спортын маань нэр хүнд унаж, допинг, цолны найраа зэрэг олон асуудал тулгараад байна. Гэтэл МҮБХ-ны үйл ажиллагаа ямар байгаа билээ. Одоо ч талцал нь дуусаагүй, үйл ажиллагаа нь жигдрээгүй байна шүү дээ. Оны өмнө Л.Чинбат МҮБХ-ны тамга, тэмдгээ Б.Бат-Эрдэнэ аваргад өгнө лээ. Нэгэндээ нөгөө нь МҮБХ-ны тамга, тэмдгийг бэлэг шиг өгчихөж болдог юм уу. Хуралдаан, зөвлөгөөн ч хийгээгүй. МҮБХ-нд шаардлага тавихаар, асуудал тавихаар “Манай холбооны үйл ажиллагаа жигдрээгүй, шүүхдэлцэж байна. Нөгөө холбоо тэгсэн, ингэсэн” гээд булзааруулдаг. Хэрвээ хүчин төгөлдөр бус юм бол яагаад Бөхийн өргөөнд үйл ажиллагаа явуулан, элдэв гэрээнд гарын үсэг зурж, тоглолт зохион байгуулаад байгаа юм бэ. Үүнийгээ тайлбарлах хэрэгтэй.

Тиймээс бид нэгдэн,  МҮБХ-ны тэргүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэд, МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн дарга Г.Өсөхбаяр аваргад гэсэн ийм хоёр өөр шаардлага хүргүүллээ. Биднийг дэмжиж буйгаа 262 илэрхийлж, гарын үсгээ зуран, нэгдсэн. Тэдний 63 нь улсын, 183 аймгийн, 16 сумын цолтой бөхчүүд. Аймаг аймгийн бөхчүүдээс төлөөлөөд зарим нь өнөөдөр энд цуглан, үндэсний бөхөө цэвэр ариун байлгах, ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээхийн төлөө зорьж яваа юм шүү.

-МҮБХ-ны удирдлага, МҮБХ-ны Цэцдийн зөвлөлд ямар, ямар шаардлага хүргүүлэв?

-Нэлээд хэдэн шаардлага бий. МҮБХ сүүлийн 10-аад жил аймаг, дүүргийн наадамд амжилт гаргасан бөхчүүдийн цолыг хураах, буцаан олгох асуудлыг Баяр наадмын тухай хуулийг зөрчин, дур мэдэн шийдсээр ирсэн. Гэвч өнөөдрийг хүртэл ямар нэгэн тайлбар, залруулга хийдэггүй. Энэ асуудлыг хуулийн дагуу шийддэг, учир байдлаа албан ёсоор зарладаг байх учиртай. Бас нэг асууал нь допинг илэрсэн бөхчүүдийг харилцан адилгүй шийтгэдэг явдал. Допингийн асуудалд нэг голч шугам барьдаггүй, анхаарахгүй байгаа нь харамсалтай. Эдгээр бол бидний шаардлагын зарим нь.

МҮБХ-ны дүрмийн 9.13-т Цэцдийн зөвлөлийг жилд нэг, шаардлагатай үед шуурхай хуралдаж болно гэж заасан байдаг. Гэтэл 2018 оны гуравдугаар сарын 24-нөөс хойш ганц ч удаа хуралдаагүй. Түүнээс хойш томоохон, дуулиан тарьсан хэд хэдэн асуудал боллоо. Гэтэл ганц ч удаа хуралдахгүй, чиг үүргээ биелүүлэхгүй байгааг нь гайхаж байна. Тиймээс Цэцдийн зөвлөлийг хуралдуулж, Ие эеийн товыг яаралтай гарган, энэ оны хоёрдугаар сарын 10-ны дотор хуралдуулж, үүсээд буй асуудлуудыг хэлэлцэн, шийдэх шардлагатай байна. Бид шаардлагаа өнөөдөр МҮБХ-ны удирдлагад хүргүүллээ.

МҮБХ БИДНИЙ ШААРДЛАГЫГ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БОЛ ЦАГААН САРЫН БАРИЛДААНД ЗОДОГЛОХГҮЙ БАЙЖ Ч МАГАДГҮЙ

-Та бүхний эдгээр шаардлагыг биелүүлэх эрх зүйн чадамж МҮБХ-нд бий юү?

-Шүүхийн маргаантай байгаа юм билээ. Хэрвээ МҮБХ эдгээр шаардлагыг биелүүлэх эрх зүйн чадамжгүй бол Их эеэ хоёрдугаар сарын 10-наас өмнө хуралдуулан, түүгээрээ шийдэх боломжтой шүү дээ.

-Хэрвээ шаардлагыг тань хүлээж авахгүй бол яах вэ?

-Цагаан сарын барилдаанд барилдахгүй байх нөхцөл үүсэж магадгүй.

-Цагаан сарын барилдаан гэснээс Э.Оюунболд аварга барилдахаа мэдэгдсэнийг улсын харцага О.Хангай эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. О.Хангай харцага үүнийгээ “Зөвхөн Э.Оюунболдыг барилдуулахгүйн төлөө бус допингийн эсрэг тэмцэхийн тулд” хэмээн тодотгосон. Э.Оюунболд Цагаан сарын барилдаанд зодогловол та барилдах уу?

-Одоо хариулахад эрт байна. Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаална. Бидний шаардлагыг МҮБХ биелүүлж, допингийн эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй бол барилдахгүй байж ч магадгүй.

ХЭН ГЭДЭГ АВАРГА ТЭГСНИЙГ ШУДАРГААР ХЭЛЭХ ХЭРЭГТЭЙ

-Бусад бөхчүүд тантай адилхан бодолтой байгаа юу?

-Тийм ээ. Үндэсний спортынхоо төлөө нэгдсэн бөхчүүд адилхан байр суурьтай байгаа. Гарын үсэг зураагүй бөхчүүд ч бас ийм бодолтой яваа байх. Э.Оюунболдыг Цагаан сарын барилдаанд хүч сориулахгүйн төлөө ингэж байгаа юм ерөөсөө биш. Үндэсний бөхийн спортоо цэвэр ариун, шударга байлгая гэж бодож байгаа бол допингтой эвлэрч болохгүй, МҮБХ, бөхчүүд бид өөрсдөө.

Сая нэг нэвтрүүлгээр хэдэн залуус ярьж байна лээ. Нэг нь “Монголд допинг зардаг хэдхэн хүн бий. Манай нэг найзаас маань аварга цолтой бөх допингийг нь нутгийнхаа бөхчүүдэд зараад өгье гэж аваад мурьчихсан байна лээ” гэж ярьсан. Энэ их ноцтой асуудал. Аварга цолтой бөхчүүдийн хуруу дарам нь өдгөө ид барилдаж байгаа. Хуулийн байгууллага тэр залууг шалгах хэрэгтэй. Тэр залуу ч бас хэн гэдэг аварга нь тийм үйлдэл хийснийг шударгаар хэлэх хэрэгтэй. Хэрвээ худлаа ярьсан бол түүнийгээ хүлээн зөвшөөрөх нь зүйтэй. Хэвлэлийнхэн ч бас түүнээс асуугаасай.

https://www.facebook.com/609370966192942/videos/627747614642401/UzpfSTEwMDAwMTE2MjM5MzMxNDpWSzoxODAzNTcwODkzMTA4NTEw/?q=urban%20talk%20show&epa=SEARCH_BOX

Бид нээрэн допингийн шинжилгээ авдаг асуудлыг улам нарийн тусгахыг дээрх шаардлагадаа дурьдсан. Тухайн бөх допингийн шинжилгээ өгөхөд унасан бөх нь хамт ордог байх, допингийн шинжилгээ авах үед тухайн итгэмжлэгдсэн лабораториас эмч Монголд ирж ажиллах зэрэг нарийн тусгасан зүйл нэлээд бий.

БИД САЙН ДУРААРАА БАРИЛДДАГ, МҮБХ БӨХЧҮҮДЭЭ ТЭГЖ ШАХАЖ БОЛОХГҮЙ

-МҮБХ-ноос Үндэсний бөхийн барилдаанд улсын цолтой бөхчүүдийн оролцоог нэмэх журам”-ыг 2020 оны нэгдүгээр сараас дахин мөрдөж байгаа. Хэрвээ журамд заасан болзлыг хангаагүй бөхийг улсын наадам, Цагаан сарын барилдаанд зодоглуулахгүй гэсэн. Энэ журмын талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Бөхчүүд бид МҮБХ-ноос цалин авдаггүй, нийгмийн даатгал төлүүлдэггүй. Бид ард түмнээ хүндлээд, сайн дураараа очоод л барилддаг. Бөхчүүдийг тэгж шахаж, боож болохгүй ээ. Бэртэл гэмтэл зэрэг олон асуудал бий. Хэн нэгнийг тэдэн удаа барилдахгүй бол Улсын наадамд, Цагаан сард барилдахгүй гэж шахахаас өөр тулгамдаж буй олон асуудал үндэсний бөхийн спортод бий. Допингийн асуудал л гэхэд ямар байгаа билээ. Сумын заан цолтой ганцхан бөхөөс шинжилгээ авахад допинг илэрсэн шүү дээ. Улсын наадамд түрүүлж, үзүүрлэх хэмжээний том цолтнуудтой зарим сумын заан, залуу бөхчүүд эн тэнцүү барилдаж байна. Би үүнд их гайхдаг. Ер нь ямар ч бөх 5-10 жил уйгагүй бэлтгэл хийн, хөдөрлөж байж улсын цолтой бөхтэй өгөө аваатай барилдах, улсын цол хүртэх хэмжээнд хүрдэг. Гэтэл өнөөгийн залуу бөхчүүд хоёр гуравхан жил бэлтгэл хийгээд л тийм хэмжээнд хүрч байна. Яаж гэдэг нь ойлгомжтой. Шударгаар хөдөлмөрлөөд лав тийм богино хугацаанд өөрийгөө хөгжүүлж чадахгүй. Тийм учраас л бид заал танхимын барилдаанд төдийлөн барилдахгүй байгаа юм. МҮБХ бөхчүүдээс допингийн явцын шинжилгээ авахгүй, шийтгэл ногдуулсан ч түүнийгээ ягштал биелүүлэхгүй байна. Өнгөрсөн жил л гэхэд яасан билээ. Эрхийг нь хоёр жилээр хасуулсан бөхөө жилийн дараа барилдуулах гээд юу боллоо. Хүмүүс сайн мэднэ. МҮБХ-ны тэгж эргэж буцсан, хууль бус шийдвэрүүд өнөөгийн асуудлыг улам хурцатгаж байгаа шүү.

БАЯР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО МҮБХ-той НИЙЛЖ БАЙГААД БӨХЧҮҮДЭЭ ЛУЙВАРДДАГ

-Саяхан МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэ “Л.Чинбат холбооныхоо тамга, тэмдгийг хүлээлгэн өгсөн МҮБХ-ны данс нээгдээгүй, үйл ажиллагаа нь хэвийн болоогүй байгаа” гэж хэлсэн. МҮБХ дээрээ ингэж суудлаа, учраа олохгүй байгаа нь үндэсний бөхийн спортын нэр хүнд унахад нөлөөлөөд байх шиг.

-Тийм болохоор л бид энд цуглаж, шаардлага хүргүүлж байна. АТГ-т 109 бөхийн допингийн шинжилгээг дахин шалгахад 38-аас нь цолоо хураалгах нөхцөл үүссэн гэх цуу яриа бий. Цахим ертөнцөд нэлээд яригдаж байгаа асуудал. Энэ үнэхээр үнэн юм бол тэр 38 бөхийн нэрийг шударгаар зарлах хэрэгтэй.

-Би АТГ-аас тэр 38 бөхийн асуудлыг тодруулах худал мэдээлэл гэсэн.

-Тийм үү. Хэрвээ тийм юм бол АТГ энэ талаар албан ёсоор мэдэгдэн, олны эргэлзээг арилгах хэрэгтэй. Үнэн, худал нь мэдэгдэхгүй иймэрхүү цуу яриа олныг талцуулаад байна шүү дээ. Төрөөс зохион байгуулдаг дөрвөн том барилдаан бий. Бусдыг нь МҮБХ хариуцдаг. Улсын наадамд түрүүлж, шөвгөрсөн бөхчүүдэд Төрөөс цол олгодог. Барилдааныг камераар дахин нягтлах зэрэг тулгамдаж байгаа асуудал бий. Нутгийнх нь засуулууд “Тэр нь давсан” гээд нүдэн баримжаагаар шийддэгээ болох хэрэгтэй. Монголын ард түмний нүдэн дээр давчихаад байхад “Унасаан” гээд зогсож байдаг шүү дээ. Ер нь тэгж амжилтаараа хохирсон олон бөх бий. Баяр наадмыг зохион байгуулах хороо, МҮБХ нийлж байгаад бөхчүүдээ луйварддаг. Баяр наадмыг зохион байгуулах хороо, МҮБХ маш сайн хамтарч ажиллах хэрэгтэй байна. Гаргасан шийдвэрээсээ буцдаггүй, бусад руу булзааруулдаггүй баймаар байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-25 10:34

Яахав та нараар дутахгүй. Допингтой нь барилдана гоё........

Зочин
Зочин
2020-01-25 11:49

ene hden balai um naraar yaadg um b.oorsdoo tus#aa barildn biz.zaluu bohchuuded bolomj garahnee

Зочин
Зочин
2020-01-25 14:53

Заав�##� барилдах гуй гээд хундрээд байв�##� гуйх хэрэггуй, дур аймгийн нь барилдуулах хэрэгтэй. Монгол эр хун болгон барилдчихна, наад хэдийг ч

Зочин
Зочин
2020-01-25 15:07

Хажууд чинь сууж бн хавтгай хар юм уаана чинь

Зочинзочин
Зочинзочин
2020-01-25 15:51

Аварга өөрөө бас 1удаа 2011оны наадмаар 7 даваанд унасан шүү ккк тэгээд дараа нь давсан болсон доо

Зочин
Зочин
2020-01-25 16:24

Uursdiinxuu oron xun sheelgej bsan xumuus odoo tsever ariun xun bolchix yum daa...

Зочин
Зочин
2020-01-25 17:25

Yzegchidee hydelj barildah heregtei gants naadam tsagaan saraar barilddag avragauudaar yah bilee de bohiin holboo idvetei irj barilday bgaa

Зочин
Зочин
2020-01-25 17:28

Barildahgyi Boh chuydeer yah bilee de heryyl hiilgyi irj barild tsol avsan yum bol ard tymnee hyndelj sur chadahgyi bol chatsaga tsarailaaad

Зочин
Зочин
2020-01-25 17:43

Teneg m#lnuud shuu tsarai g n harchih

зочин
зочин
2020-01-25 18:01

тэр муу хуцсан бандийг олоод бавчихаач,�######�гүй �##�тай л юм байгаа дөө

Зочин
Зочин
2020-01-25 19:57

Uneniig helsen zaluug ailgah ni l dee.Icihdee hun alah vii dee.Bohchuud ard tumnii hair daadaggui, tom jeep,tom deeltei naigasan umnuud.

иргэн
иргэн
2020-01-25 20:01

Допингийн асууд�##�аар цолыг хурааж болох байх.харин унасан бөхчүүдэд цол олгоно гэдэг үнэхээр утагүй асууд�##�. хий худлаа цол авах гэсэн нөхдү

иргэн монгол
иргэн монгол
2020-01-25 21:29

бөх үзэхэд дур гутаж дургүй хүрдэг болсоон хэн үзэх гэж барилдахаа болино л биз �####�..

Зочин
Зочин
2020-01-26 02:13

Дургүй болсон бол үзхээ больчихооч. Хүчээр үзүүлчихсэн юм шиг бандийн юм яриад.

зочин
зочин
2020-01-26 13:29

caнжаа, хангай тэргүүтнүүд Обод мѳнгѳѳ тѳлчихѳѳд яриасай.

болд
болд
2020-01-27 18:40

Хүзүүнээс хөлс үнэртсэн,хөлнөөс нь шивэр ханх�##�сан энэ хэдэн махан бөмбөгүүд юундаа пээдэгнээд бна �######�аач та нар

Зочин
Зочин
2020-01-27 19:05

ярьж хэлж байгаа чинь зөв асууд�##� байна цагаан сараар барилдахгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ ойлгосонгүй та нараас өөр бөхчүүд байгаа шүү дээ хэниийг хохироох гээд байна хохирох хүн байхгүй шүү дээ

Баагий
Баагий
2020-01-28 11:24

Засуул.шүүгч нар муу ажиллаж байгаа нь үнэн шүү. Шудрага сайн шүүж байх ёстой. Илт түрүүлээд унасан байхад давсанг нь унасан болгодог барилдаан харагдаж байдаг шүү. Батсуурийн цохих нудрах өргөж шидэх уурлаж байгаа нь муухай овилгогүй зан нь муухай харагддаг шүү. Сах шинийн барилдаан болдогоороо болох байхаа. Барилдах барилдахгүй нь та нөхдийн асууд�##�. Оюунболд барилдах хэрэгтэй. Бяр чад�##�тай та нараас илүү шүү. Дийлэхгүй болоод айгаад хавчаад байх шиг байна.

бөбө
бөбө
2020-01-28 21:37

Ер нь энэ үндэсний бөх гэдэг хэрүүлийн бузартай, булхайтай б�##�иар юмаа хэзээ болих вэ үхэр монголчууд аа

damba
damba
2020-01-30 22:38

sanjaa n odoo barildana gej u bhv dee pokeroos uur uym hiihgui bga hun

Холбоотой мэдээ

Back to top button