Нийгмийн

Эрээнд байгаа 400 монгол иргэнээ эх оронд нь авч ирэхээр шийдвэрлэжээ

БНХАУ-ын Уханьд гарсан коронвирус өмнөд хөршид төдийгүй цөөнгүй оронд тархаад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улс их, дээд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг амраан, бүх нийтий бүх арга хэмжээг хориглосон. Засгийн газрын шийдвэрээр Монгол, Хятадын боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнийг өнөөдрөөс түр хязгаарлаад байгаа юм.

БНХАУ-ын Эрээн хотод ажиллаж, амьдарч буй 400 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ. Тэдний хүсэлтийг Онцгой комисс хэлэлцээд зөвшөөрч, монгл иргэдээ эх оронд нь шилжүүлэн авч ирэх шийдвэр гаргав. Тэгэхийн тулд таван вагон, хоёр автобус гарган, бэлтгэлээ хангажээ.

Одоогоор энэ шийдвэрийг БНХАУ зөвшөөрөөгүй байгаа бөгөөд албан ёсоор зөвшөөрснийх нь дараа энэ ажлыг эхлүүлэх боломж бүрдэх юм.

Г.ЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

mgl-d hujaa nuhur,ehnertei hun olon bolsiin bnlee, ted bas tedniigee daguulj ireh uu? 1-raa ireh uu?tsusaa buzrlasan ymsaar yadgiin.

Холбоотой мэдээ

Back to top button