About MongoliaTop Stories

About Mongolia #4 | Барри Жиггинс: Монголын говьд сэтгэл зүрхээ өгсөн учраас энэ улсын ирээдүйд итгэл төгс явдаг

Монголд аялахаар ирмэгцээ говьд татагдаж, монголчуудад туслах гэсэн халуун сэтгэл нь улам гүнзгийрч, өнөөдөр тэр "Хөнжил Барри" , "Баарайн булаг" хэмээн танигдах хүртлээ Монголд сэтгэл зүрхээ өгчээ. Яагаад ийн дотночлон танигдах болсон түүний үүх түүх болоод, яван явсаар говьд хүрсэн талаар “Mongolaid International” ТББ-ын тэргүүн Барри Жиггинстэй ярилцсаныг хүргэж байна.

АНХ БИ МОНГОЛ УЛСАД 2003 ОНД ЖУУЛЧЛАХААР ИРЖ БАЙЛАА. МОНГОЛЫН ТУХАЙ, МОНГОЛЧУУДЫН ТУХАЙ САЙН МЭДЭХГҮЙ. ГАНЦ ТАНИХ ХҮН МААНЬ ЧИНГИС ХААН БАЙВ

-Бидний урилгыг хүлээн авч манай студид зочлон ирсэн танд баярлалаа. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

- Намайг Барри Жиггинс гэдэг. Би Австралийн Кэйрнс хотын эмнэлэгт рентген техникчээр 28 жил ажиллаад өнгөрсөн жил тэтгэвэртээ суусан. Тэгээд чөлөө завтай болсон болохоор Монголд ирмээр санагдаад өнгөрсөн гурван долоо хоног Алтайн өвөр говьд амарч, бас ажиллаж яваад ирлээ. 

Та хэзээ анх Монголд ирж байсан бэ? Тэр үеийнхээ дурсамжаас хуваалцана уу? 

- Анх би Монголд 2003 онд ирж байлаа. Адал явдал хайгаад гэх үү дээ. Тэр үед би ид ажиллаж байсан болохоор аялах чөлөө зав багатай. Бас Монголын тухай, Монголчуудын тухай сайн мэдэхгүй. Ганц таних хүн маань Чингис хаан байлаа (инээв). Бүхий л түүхийн ард тэр хүний нэр нь байдаг болохоор аргагүй юм даа. Тэгээд нэг аяллын компани дээр явж очоод хэвлэмэл танилцуулга аваад үзтэл Монголын тухай маш сонирхолтой мэдээлэл авсан. Тэгээд ээлжийн амралтаараа хоёр долоо хоног Монголын говьд аялах захиалга өгсөн. Яг явах болтол шувууны ханиад гарчихдаг юм байна. Хамт явах хүмүүс маань айдаст автаж бидний аялал цуцлагдах нь уу дээ гэтэл ашгүй тэгсэнгүй. Гэхдээ би ганцаараа явахаар болж билээ. Тэгж л би Монголд анх ирж байлаа.

Ирээд Монгол оронтой, Монголчуудтай дотно танилцав уу? 

- Өө тэгэлгүй яах вэ. Монголын говь нутгаар хоёр долоо хоногийн турш жолооч, тогооч, хөтөч, орчуулагч гээд нийт дөрвөн Монгол хүний халамжид бөмбөрч, хамт аялсан. Би эхний долоо хоногт яг жуулчин шиг байсан бол хоёр дахь долоо хоногоос нөгөөдүүлтэйгээ дундаа орж найзууд болоод сүүлдээ бүр нэг гэр бүлийн хүмүүс шиг болсон. Сүүлийн тэр долоо хоногт миний оюун бодол, зүрх сэтгэл тэр хүмүүстэй уусан нэгдээд жуулчилж яваа гаднын хүн гэхээсээ илүү гэр бүлийнхээ хамт говь нутагт зугаалж яваа юм шиг мэдрэмж төрсөн.

Жолооч маань бас тэр үед хуримаа хийж таараад, намайг урьж “Хамт явъя аа, Барри. Танд их зугаатай байх болно. Манай хамаатнуудтай ч танилц” гэсэн юм. Хурим ч их сайхан болж билээ. Ер нь Монголд аялсан анхны тэр аялал минь надад мартагдашгүй дурсамж үлдээсэн. Байгалийн хатуу ширүүн нөхцөлд амьдарч буй говийн малчин хүмүүсийн найрсаг зочломтгой байдал, гаднаас ирсэн хэнд ч бол шинэ цай хоол дээжлэн барьж, амрах ор дэр засан өгч, ер түүртэлгүй өнжүүлж хонуулдаг нүүдэлчдийн гайхалтай зан заншил намайг үнэхээр бишрүүлж билээ.

Түүний хувийн зургуудаас ашиглав

“ДУЛААН ХӨНЖИЛ” АЯН ӨРНҮҮЛЖ, 10 ГАРУЙ ЖИЛ “ХӨНЖИЛ БАРРИ” ХОЧТОЙ БОЛТОЛТОО МОНГОЛЫН ГОВЬ НУТГИЙН ЭМНЭЛЭГ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ 35000 ХӨНЖИЛ ИЛГЭЭСЭН

Таныг “Хөнжил Барри” хочтой болтлоо Монголын говь нутгийнханд Австралиас хөнжил илгээсэн гэж дуулсан. Та тэр тухайгаа дурсаач? 

-Жолоочийн маань хурим Баянхонгор аймгийн Баянговь суманд болсон юм. Тэнд бие жаахан эвгүйрхээд сумын эмнэлэг орлоо. Тэнд байхдаа эмнэлгийн урт хонгил өдрийн цагт ч гэсэн гэрэл гэгээ муутай, хэвтэхээр ирж буй хүмүүс гэрээсээ хөнжлөө авчирч буйг ажиглав. Миний ажилладаг Кэйрнс хотын эмнэлэгт бүгд эсрэгээрээ байдаг болохоор би гайхаж, тодруулж асуутал сумын эмнэлэгт үнэхээр хөнжил хүрэлцээгүй, хэвтэн эмчлүүлэгчид нөмрөх хөнжлөө өөрсдөө авч ирэхээс өөр аргагүй болдгийг ойлгов. Тэгээд л Австралид буцаж очоод энэ найрсаг сайхан хүмүүст хөнжил илгээх юм сан гэж бодсон. Мөн нөгөөх Монгол найзууд маань тэр эмнэлэгт нарны цахилгаан үүсгүүр бэлэглэсэн нь ингэж хамтдаа аялангаа хүмүүст тустай үйл хийж болох юм байна гэсэн сэдэл надад төрүүлсэн юм.

Тэгээд буцаж очингуутаа Баянговь болон Жинст сумын эмнэлэгт зориулж 200 хөнжил цуглуулахаар шийдсэн. Сонин сэтгүүлд захидал бичиж, бас блогоороо дамжуулан уриалга гаргаж, зар тавилаа. Тэгтэл гурван долоо хоногт 12000 хөнжил цуглардаг юм байна. Би ч өөртөө “Хүүе ээ! Ийм амархан байсан юм уу?” гэж хэлээд л. Гэтэл үгүй юм аа. Тэр олон хөнжлийг Монгол руу илгээнэ гэдэг амаргүй ажил байв. Би өмнө нь Монгол руу хэзээ ч илгээмж явуулж байгаагүй хүн шүү дээ. Бүгдийг нь боож баглаад онгоцоор илгээх зуур ачаа илгээх болон бусад холбогдох ложистик ажилд шинээр суралцаж эхлэв. Ингээд 4 сарын хугацаанд зөвхөн Баянговь, Жинст сум гэлтгүй хөрш зэргэлдээх сумдыг оруулаад нийт 12 суманд 12000 хөнжил илгээсэн юм даа. Бараг бүгдээрээ Баянхонгор аймгийн сум байсан санагдана.

Таны анхны санаа танай Кэйрнс хот даяар нэлээд том хэмжээний “Хөнжил хандивлах аян” болон өрнөжээ дээ? 

-Яг тэгсэн. Хотынхоо радиогоор хөнжил цуглуулж буй тухайгаа яриад мөнгөн хандив хүссэн. Хүмүүсийн хандивласан мөнгөөр угаалгын машин худалдаж авсан. Тэр машинаараа гэрт цугларсан хөнжлөө угааж цэвэрлэдэг болсон. Эхлээд хоббигоороо хийж байсан хөнжил хүлээн авч, угааж цэвэрлэн, ууталж, боож баглан Монгол руу илгээх ажил маань яван явсаар миний заавал хийх ёстой ажил шиг л болоод 10 гаруй жил үргэлжилсэн. Энэ хугацаанд бид 10-11 удаагийн тээвэр зуучийн үйлчилгээ авч, нийт 35000 гаруй хөнжил Монгол Улсын хөдөө нутгийн эмнэлэг, сургуулийн дотуур байр, цэцэрлэгт түгээсэн байна. Энэ ажил маань Ковидийн үед завсарласан ч өнөө хэр нь хязгаарлагдмал хүрээнд хэрэгжсээр буй. Ингэж тэнгис далай гатлан үлэмж хэмжээгээр хөнжил тээвэрлэх нь ямар нүсэр ажил болохыг өөрийн биеэр хийж үзээгүй хүн бол ойлгохгүй байх.

Төвөөс алслагдсан нутгийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдэд дулаан хөнжил, бас хүүхдүүдэд зориулан гутал зэрэг шинэ жилийн бэлэг сэлт тээвэрлэхийн тулд маш олон хүнтэй яриа хэлэлцээ хийнэ. Ачаа маань Монголд саадгүй очих хэрэгтэй. Тэгээд Улаанбаатарт буухад нь хүлээн авч, гаалийн бүрдүүлэлт хийх, зорилтот сумдад хүргэх, зохих газруудад түгээх гээд маш их ажил ундарна. Энэ бүхнийг амжуулах зуураа би ложистик ажилд улам бүр суралцсаар л байв. Монголын говиор анх хамт аялсан хүмүүстэйгээ ачаа хүлээн авах, түгээх ажлын хүрээнд хамтран ажилласан. Бид зарим тохиолдолд Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран ажиллаж байв. Ялангуяа 2013 онд тус нийгэмлэгийнхэнтэй хамт Монгол Улсын баруун аймгуудын нэг, олон ястны өлгий нутаг Ховд аймаг очсон минь санаанд тодхон үлджээ. Тэнд анх удаа казах хүмүүстэй танилцсан. Ингэж “Дулаан хөнжил” аян маань намайг урд өмнө очиж үзээгүй газар, олон янзын соёл, ёс заншил, хүн зонтой уулзуулж учруулсан юм.

ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗТАЙ ГАЗРЫН А ХЭСГИЙН СҮЛД ТЭМДГИЙГ ХАРААД Л МАЗААЛАЙН НУТАГТ ЯВЖ БУЙГАА МЭДСЭН. ЗАХУЙН УСНЫ БАЯНБҮРДЭД ХАВТГАЙ ХАРСАН. ТЭГЭЭД Л ЭНЭ НУТАГТ ЗААВАЛ БУЦАЖ ИРЭХ ЮМ ШҮҮ ГЭЖ БОДСОН

Өмнө нь очиж байгаагүй аймагт зочилсон явдал танд их онцгой дурсамж үлдээжээ? 

-Тэгэлгүй яах вэ. Тэр удаагийн түгээлтийн ажлын төгсгөлд бид Ховд аймгаас Говь-Алтай аймгийн Алтай сумыг зорьсон юм. Алтай сум бол Монгол Улсын баруун өмнөд хил дээр оршдог, төвөөс маш алслагдсан нутаг л даа. Сумын хүүхдийн цэцэрлэгт хөнжил хүргэж өгчхөөд Улаанбаатар хот руу буцахдаа Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгоноор дайрах зам сонгосон маань миний амьдралд мөн л Монголын говь нутагтай холбоотой цоо шинэ хуудас нээсэн юм. Баянтоорой тосгонд Монгол Улсын тусгай хамгаалалттай газруудын нэг Говийн Их Дархан цаазтай газрын хамгаалалтын захиргаа байдаг.

Тэр байгууллагын хашаан дахь самбарын оройд залсан, тус ДЦГ-ын сүлд тэмдгийг хараад л би Мазаалайн нутагт явж буйгаа сая мэдсэн. Бас Захуйн усны баянбүрдэд амьдралдаа анх удаа Хавтгай харсан минь “энд буцаж заавал ирэх юм шүү” гэсэн бодол төрүүлсэн. Мөн Баянтоорой тосгонд дулаан хөнжил илгээнэ гэж төлөвлөсөн, төлөвлөснийхөө дагуу ч хэрэгжүүлсэн. Тэгж явахад тус ДЦГ-ын байгаль хамгаалагчдын нэг, жолоочийн маань найз биднийг гэртээ урьсан юм. Тэднийд Монгол заншлаар гэр бүлийн зургийн цомог үзэж суутал мань эр бидэнд өөрийнхөө саявтархан оролцсон Мазаалайд сансрын дохиололт хүзүүвч зүүсэн экспедицийн зураг сонирхуулав. Тэр зургийг хараад би Мазаалайн тухай илүү ихийг мэдэх хүсэл оргилж байлаа.

Тэгээд л та Их говийн гүн рүү Мазаалай олж үзэхээр явсан уу? 

-Үгүй ээ. Тэр удаа яваагүй. Харин түүнээс хоёр жилийн дараа 2015 онд хөнжил түгээх ээлжит ажлаар хөдөө явж байтал жолоочийн маань утсаар үл таних хүн холбогдож “Та хэзээ Улаанбаатарт ирэх вэ? Мазаалайн талаар тантай уулзаж ярилцах сонирхолтой хүмүүс байна” гэлээ. Миний сониуч зан хөдлөөд Улаанбаатарт ирмэгцээ болзсон газар болох Кемпински зочид буудалд яваад очтол хоёр хүн Мазаалайн талаар танилцуулах гээд хүлээж байлаа. Тэд бол Мазаалайн генетик судлаач, хатагтай Т.Одбаяр, Мазаалайд зориулан нэмэлт тэжээл боловсруулах ажлыг санаачилсан ТББ-ын тэргүүн н.Түмэнжаргал нар байв.

Тэд надад ГИДЦГ-ын А хэсэгт хэрэгжүүлж буй Мазаалайн генетик судалгаанытөслийнхөө талаар маш тодорхой танилцуулсан. Хамт очсон найз маань тэдний илтгэлийн дараа “Барри! Энэ залууст туслах хэрэгтэй юм байна” гэж билээ. Хэсэг хугацааны дараа бид тэдний хэрэгжүүлж буй төслийг дэмжихээр болсон. Тэр төсөл бол Т.Одбаярын докторын зэрэг горилох эрдмийн ажил байв. Тэр цагаас хойш хойш бид Мазаалайд нэмэлт тэжээл тавьж өгөхажлыг санхүүжүүлээд бараг 10 жил болж байна. Ингэж л би Алтайн өвөр говиор хэрэн хэсэгч Мазаалай гэж гайхалтай амьтантай холбогдсон юм даа.

Байршил: Eguur News агентлаг, Улаанбаатар хот

Тэр мөчөөс таны санаачилсан Монголын говь нутгийн хүмүүст “Дулаан хөнжил” хандивлах аян аажмаар “Мазаалайг нэмэлт тэжээлээр хангах аян” болж хувирсан уу? 

- Би “Дулаан хөнжил” аянаа “Мазаалайд нэмэлт тэжээл тавьж өгөх” ажилтайгаа хавсарган үргэлжлүүлсээр байв. Гэхдээ хамрах хүрээг нь арай хумьж гэрээсээ хол амьдарч буй сургуулийн дотуур байрны хүүхдүүдэд маш дулаахан, шинэ хөнжил, гутал зэрэг бас бус хэрэгтэй зүйлийн хамт бэлэглэж байв. 

Үүний сацуу Мазаалайд нэмэлт тэжээл тавьж өгөх туршилт-судалгааны ажлыг дэмжин ажиллаж, ДЦГ-ын хамгаалалтын захиргааныхантай хамт Алтайн өвөр говийг анх удаа хөндлөн гулд туулсан. Мазаалайд нэмэлт тэжээл тавьж тийнхүү явахдаа Мазаалай таарах болов уу гэж их горьдоно оо. Амар харагдах амьтан биш юм билээ.Урамгүйхэн буцаж ирээд хөнжлөө үргэлжлүүлэн тараадаг сан. Тэр бол 2016-2018 оны үйл явдал шүү дээ. Урдын адил өргөн хүрээнд биш ч хөгжил түгээх ажлаа үргэлжлүүлсээр, Мазаалайд нэмэлт тэжээл тавьж өгөх шинэ ажлаа эрчимжүүлж байв. 

Мазаалайд нэмэлт тэжээл тавьж өгөх ажлыг дэмжиж ажиллах болсноор та Монгол Улсад урд өмнөхөөсөө илүү олон ирдэг болсон уу?

 - Ер нь би 2013 онд анх Монгол хөл тавьснаас хойш энэ удаа ирснээ оруулаад нийт 14 удаа ирээд байгаа юм байна. Гэхдээ жил бүр биш л дээ. Зарим жил өнжинө. Заримдаа жилд 2 удаа ч ирж байв. Мазаалайд нэмэлт тэжээл тавьж өгөх ажлаар бол 6 удаа ирсэн юм байна шүү. Тийн ирэх бүртээ ДЦГ-ын хамгаалалтын захиргааныхантай хамт тэдний хамгаалдаг, хоёр аймгийн хил дамнасан өргөн уудам Алтайн өвөр говиор өрнөөс дорно, дорноос өрнө зүг хэрэн явж Мазаалайд зориулсан тэжээлийн савуудыг нэмэлт тэжээлээр дүүргэдэг юм.

ИХ ГОВИЙН ӨРГӨН УУДАМ, АЛТАН ШАРГАЛ УУЛСААР ХҮРЭЭЛЭГДСЭН, СҮҮДЭР ҮЛ ТУСАХ ЭРХЭМСЭГ ТЭР ОРШИХУЙД АМЬД БОДГАЛЬ ТЭСЭЖ ҮЛДЭНЭ ГЭДЭГ ҮНЭХЭЭРИЙН ТОМ СОРИЛТ. УСТ ЦЭГ БОЛ ТЭНД АМЬД ҮЛДЭХ БАТАЛГАА

Би 2023 оны намар ГИДЦГ-ын А хэсгийн гүн рүү усны мониторингийн ажлаар орсон юм. Тэгэхэд ДЦГ-ын ХЗ-ны дарга Ч.Баярбат нарны өргүүр тавьж сайжруулсан хоёр ч худгийг “Баарайн худаг” гэж бахархалтайгаар танилцуулж билээ. Таны нэрээр нэрлэсэн худаг гэж ойлгосон?

- Дулаан хөнжил түгээх аян маань өндөрлөх тийшээ хандаж, Мазаалайд нэмэлт тэжээл тавьж өгөх ажил маань өрнөж байлаа. Бид өмнө нь өгүүлсэн Мазаалайд нэмэлт тэжээл тавьж өгөх ажлын санаачилсан ТББ-ыг дэмжиж, тэд ХЗ-тай хамтран тэр ажлыг хэрэгжүүлж байв. Алтайн өвөр говьд зөвхөн Мазаалай бус өөр олон зүйл унаган, нэн ховор зүйл амьтан, ургамал оршин байдаг. Гэвч тэдний усан хангамж хангалтгүй санагдсан. Нэмэлт тэжээл тавих гээд явж байхдаа ДЦГ-ын гүнд өмнө нь худаг гаргах гээд өрөмдөөд орхисон цооног, орхигдсон худагтай таарч байв. 2020 оны ээлжит явалтаар Баянтооройд очиход ДЦГ-ын ХЗ-ны дарга Ч.Баярбат бидэнд ухаад орхисон цооногт нарны өргүүр тавих замаар худаг гаргаж, зэрлэг амьтдын усан хангамжийг сайжруулахад хамтран ажиллахыг санал болгосон. 

Би түүнтэй 2017 оны томоохон экспидицийн үеэр илүү ойр танилцсан юм. Хэдийгээр худаг гаргах ажил бидний хэрэгжүүлж буй Мазаалайд нэмэлт тэжээл тавих ажилтай шууд холбоогүй ч Мазаалай бол Их говийн шүхэр зүйл амьтан, түүний далбаан дор тэнд орших бусад амьтан, ургамал хамгаалагдаж байж гэмээнэ Их говийн эко системийг хамгаална гэж үзээд Чонын довон, Шарга гэж хоёр газарт худаг гаргах ажлыг санхүүжүүлсэн юм. Би 2022 онд ирэхдээ тэр хоёр худаг дээр очиж үзээд үнэхээр их баярласан. Мазаалай төдийгүй бусад зэрлэг амьтдын нүүдлийн замыг тэлэх, тоо толгойг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй ёстой гайхалтай ажил болсон байлаа. Түүгээр ч үл барам Ч.Баярбатын багийнхан худагт түшиглэсэн хөв цөөрөм байгуулахаар ажиллаж байв. 

Одоо “Баарайн худаг” ямар байгаа бол? 

- Би саяын явалтаараа 7 хоногийн өмнө, нэг их салхитай өдөр Чонын довон буюу Баарайн худаг дээр очиж таарсан. Нарны өргүүр ажиллаж, ус хэвийн шахагдаж, хөв цөөрөм усаар дүүрэн байгааг харах нэн таатай байсан. Хязгааргүй уудам гандуу хуурай орон зайд устай таарсан хүн болгоны адил би машинаас үсрэн бууж усанд толгойгоо дүрэхэд хаг ташиж байсан шүү (инээв). Худгийн тохижилт ч янзтай. 

Худаг түшиглэн хөв цөөрөм байгуулах замаар зэрлэг амьтны усан хангамжийг сайжруулах энэ ажлыг БОУАӨЯ-аас дэмжиж, ойрын үед өөр 4 худаг дээр хөв цөөрөм байгуулах юм байна гэж би ойлгосон. Бидний зүгээс Зүүн шаргын худаг түшиглэсэн хөв цөөрөм байгуулах ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна. Их говийн өргөн уудам, алтан шаргал уулсаар хүрээлэгдсэн, сүүдэр үл тусах эрхэмсэг тэр оршихуйд амьд бодгаль тэсэж үлдэнэ гэдэг үнэхээрийн том сорилт. Тиймээс уст цэг бол амьд үлдэх баталгаа юм. 

Түүний хувийн зургуудаас ашиглав

ЭВШ БҮРЭН СЭРГЭЖ БОСООД АЛМАНЦАГАА ДАГУУЛАН ИХ ГОВИЙНХОО ГҮНД УУСАН ШИНГЭСЭН. БИ БИОЛОГИЧ ХҮН БИШ Ч МАЗААЛАЙГ ХАЙРЛАН ХАМГААЛАХ ЧИН ХҮСЭЛТЭЙ, ТҮҮНИЙ ЭХ НУТАГ ИХ ГОВЬД ДУРЛАСАН Л ХҮН

-Та Алтайн өвөр говьд ажиллаж бас аялах зуураа олон зүйл зэрлэг амьтадтай таарсан байх даа? 
- Мазаалайд нэмэлт тэжээл тавьж явахдаа зам зуур биднээс дайжиж алсад тэшин одох Хавтгай, зэрлэг илжиг болох Хулан, Хар сүүлт зээр, бас Янгир харсан. Тахьтай таарч байсан. Одоо Ирвэс харчих юм сан гэж мөрөөддөг. Бүр зорьж аялах санаатай байгаа. Би машиндаа зургийн аппаратаа тас атгаж суугаад, эргэн тойрноо таг ширтээд лявдаг юм. Ирэх бүр хамт ажилладаг, 23 жил хөдөө нутгаар жолоо барьж буй туршлагатай жолооч Төөгий маань миний аясыг андахгүй, амьтан тааруут шууд зогсоод л өгнө.

Мазаалайтай таарав уу?

-Өнгөрсөн жил би маш азтай байсан. Мазаалай ойроос харж, бүр илж үзэх завшаан тохиосон. Эхлээд ээж, хүү хоёртой таарсан. Миний ойлгосоноор тэр бол алманцаг барьсан хоёр дахь тохиолдол юм билээ. Амьд баригч руу ойртон очихдоо дотор нь нэг л Мазаалай бий гэж бодож байсан. Автомат камерт эвш алманцагтайгаа харагдаж байсан ч тэгэж хоёулаа тийшээ орчихно гэж хэн санах вэдээ. Мазаалайг хүзүүвчлэхээр сайтар бэлдээд доктрант А.Баясгалан, түүний аав, доктор Л.Амгалан нар амьд баригч руу дөхөн очлоо. Тэнд алманцаг байгааг Амгаа доктор эхэлж мэдсэн юм. Нуруугаа үүрэн амьд баригчийг тойрч хэд алхсанаа хуруугаа гозойлгон хоёр байна гэлээ. Бид итгэж ядан байв. “Хөөх, алманцагтайгаа юу?” гэж шивэгнэлдээд л. Алманцаг хамт орчихсон байна гэж төсөөлөөгүй байсан учраас одоо яах билээ гэцгээж, ямартаа ч нойрслуулагч нэмж бэлдэв.

Түүний хувийн зургуудаас ашиглав

Хөөрхөн амьтан гарч ирсэн байх даа?    

- Бяцхан эр алманцаг гарч ирсэн. Ёстой хөөрхөн. Би нүдэндээ итгэхгүй өөрийгөө чимхэж үзээд л. Миний ажил бол ээжид нь сансарын дохиололт хүзүүвч зүүх зууралманцагийг тайвшруулж, халамжлах байв. Эхийг нь ч бас халамжилсан л даа (инээв). Тэр бяцхан амьтан мэдээж их сандарч,айсан байсан. Түүнээс хоёр өдрийн дараа, ээж хүү Мазаалайтай таарсан газраас зүүн тийш таван км газраас бид томоо Шармаахай (эр баавгай) барьж хүзүүвчилсэн. Ингэж би бараг арван жил Их говиор хөндлөн гулд явахдаа нэмэлт тэжээл тавьж явахдаа таараагүй ховор амьтнаа нэг явалтаар гурваар нь харсан даа.

Нэг гэр бүл ч гэмээр тэр хүзүүвчтэй Мазаалай одоо хаагуур юу хийж яваа бол?

- Ээж баавгай буюу эвшид зүүсэн хүзүүвч гурван сар болоод мултарч унадаг юм билээ. Харин Шармаахайд зүүсэн хүзүүвч 11 сар хүртэл дохиолол дамжуулна. Мазаалай судлаач, доктрант А.Баясгаланд тэдний хаагуур юу хийж явааг илтгэх бүх мэдээлэл бий. Баясаа өнөөдөр ч гэсэн ДЦГ-ын зүүн хэсэгт орших Цагаан богд ууланд ажиллаж байна. Сүүлийн үеийн мэдээгээр Шармаахай анх хүзүүвчилсэн газраас хойд зүгт 15 км орчим явсан байна гэсэн. Баясаа түүний араас нь мөшигсөөр л буй. Бяцхан алманцагийг бол бид хүзүүвчлээгүй. Ээжийг нь хүзүүвчлэх зуур хөнгөхөөн нойрсуулсан. Нойрмоглон сэргэх тэр амьтан өөрийгөө хар дарж зүүдэлж байна л гэж бодсон байх. Ээжийгээ сэртэл хажуунаас нь угзчижзулгаагаад л, өрөвдмөөр гэдэг нь. Бид тэднийг зуун метрийн зайнаас ажиглаж байлаа. Эвш бүрэн сэргэж босоод алманцагаа дагуулан Их говийнхоо гүнд уусан шингэсэн. Мэдээж хэрэг ааш муутай харагдаж байсан л даа. Гэхдээ дажгүй байх аа (инээв). Дашрамд дурдахад би амьтны биологич хүн биш шүү дээ. Мазаалайг хайрлан хамгаалах чин хүсэлтэй, түүний эх нутаг Их говьд дурласан л хүн.  

Мазаалай хамгаалах төсөл тань хэр удаан үргэлжлэх вэ? Цаашдын төлөвлөгөөнийхөө талаар танилцуулах уу?

- Аль болох урт хугацаанд үргэлжлүүлнэ гэж бодож байна. Бид шинэ загварын, илүү сайн хүзүүвчтэй болсон. Түүнийгээ туршиж үзнэ. Өмнөх хүзүүвчнээс өдөрт нэг удаа дохио ирдэг бол энэ шинэ хүзүүвчнээс өдөрт дөрвөн удаа дохио ирнэ.  Зургаан цаг тутамд орон зайн мэдээлэл судлаачид ирнэ ээ гэсэн үг. Хагуур явсан байна, хаана түр зогссон байна гээд л. Магадгүй тэр зогссон газар нь уст цэг байж болно. Тэгвэл хавийн ургамалан бүрхэвчийг судлах замаар идэш тэжээлийг нь нарийвчлан судалж болно гэх мэтчилэн их ач холбогдолтой. Шинэ хүзүүвч бас 90 минутын дүрс бичлэг хийх тохируулгатай. Хэрэв Баясаа маань дахин эвш хүзүүвчилвэл бид мазаалай үр төлөө хэрхэн тээж төрүүлж буйг харуулсан бодит мэдээлэлтэй болох ч магадлалтай. Тиймээс тэр хүзүүвчээ эхлээд туршиж үзчихээд цаашид магадгүй хэд хэдийг нийлүүлэх бодолтой байна. Үүний сацуу ДЦГ-ын ХЗ-тай хамтран зэрлэг амьтны усан хангамжийг сайжруулах ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн. 

Энгэрт тань гялалзах ГИДЦГ-ын 50 жилийн ойн медаль танд их сайхан зохижээ. Та энэ медалийнхаа тухай ярина уу? 

- Өнгөрсөн долоо хоногт ГИДЦГ-ын 50 жилийн ойн медаль гардан авсан маань амьдралд минь тохиолдсон сэтгэл догдлуулам сайхан үйл явдал болсон. Би Их говийн гүнээс Баянтооройд буцаж ирээд Мазаалайн идэш тэжээл, усан хангамж, хяналтын камер байршуулах төслийн талаар ярилцахаар ДЦГ-ын ХЗ орсон юм. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд ХЗ-ны оролцоо, дэмжлэг үлэмж чухал байсаар ирсэн. ХЗ-ны даргаЧ.Баярбат намайг хүлээн авч, Монголын Их говийн байгаль хамгаалалд оруулж буй хувь нэмрийг минь үнэлж тодотгосонмартагдашгүй сайхан үгс хэлж энэ гайхалтай медалийг энгэрт минь зүүж өгсөн. Төвд нь Мазаалайн зураг залсан ийм утга төгс медаль гардан авах миний хувьд нэр төрийн хэрэг байв. Алс тэртээх Австрали тивийн Кейнс хотын эмнэлэгт рентген техникч байсан, гавъяаныхаа амралтаа эдэлж буй хүн ингээд Монголын говь нутгийг хамгаалах томоохон үйл хэргийн нэг хэсэг болж, эх байгалийг ирээдүйд тогтвортой хадгалах үйлст оролцож буйдаа маш бахархалтай байна. 

Бид бас танд баяр хүргэж, таны Монгол Улсын эрүүл мэнд, байгаль хамгаалал, залуу хойч үеийн төлөө хийсэн бүхэнд тань гүн талархал илэрхийлье. - Баярлалаа. 

Бидний ярилцлагыг дүүргэж хэлэх үгийг танд үлдээе?

- Хоёр том хөршийн дунд ардчилал, эрх чөлөөг эрхэмлэн хадгалсаар ирсэн Монгол Улс бол гайхалтай орон. Аливаа асуудалд олон ургалч үзлээр хандаж, харилцан буулт хийж,  маргааныг тайван замаар шийдэж, ардчилалыг хөгжүүлэхэд цаг хугацаа их шаардана. Төвөөс хүчээр шийдэх нь үр дүнд хурдан хүргэж болох ч нэг тал руу хэлбийсэн үр дагавар гарах магадлалтай. Монгол орон, Монголчууд, Монголын говь нутагт сэтгэл зүрхээ өгсөн хүний хувьд би Монголын ирээдүйд итгэл төгс явдаг. Ямар ч тохиолдолд Монгол орон дэлхийн хүмүүсийн тэмүүлэн ирдэг газар хэвээр байна байх.

Баярлалаа

Холбоотой мэдээллийг эндээс уншина уу

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Р. Болор

МУИС-ийг экологич мэргэжлээр төгссөн. Байгаль хамгааллын менежментийн чиглэлд 20 гаруй жил ажиллаж буй туршлагатай. Байгаль орчны сэтгүүл зүйн магистрант

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
36 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ямар мундаг хүн бэ Монголд ийм сэтгэл гаргасан нь бахархмаар

Зочин
Зочин

Монголчуудаас илүү Монголд хайртай юм биш үү

Зочин
Зочин

Гадаад хүн байж Монголыг ингэж хайрлана гэдэг гайхамшиг

Зочин
Зочин

Ийм хүмүүсийг л жинхэнэ найз гэнэ дээ

Зочин
Зочин

Мазаалай хамгаалж байгаа нь бүр гоё санагдлаа

Зочин
Зочин

Ийм хүмүүсийн ачаар байгаль хамгаалагдаж байна

Зочин
Зочин

Ийм сайхан гэгээн үйлстэй хүмүүс байх юмаа. Баярлалаа Баарий. Төгсгөлд нь хэлсэн үгийг улс төр нь учраа олохгүй байгаа энэ үед зориулаж хэлжээ гэмээр бна шүү.

Зочин
Зочин

uneheer setgeltei hun bn shuu iim humuus olon boloosoi

Зочин
Зочин

mongold hairtai hunii setgel yag l medregdej bn

Зочин
Зочин

hunjil barry gj duudagdahaar ih yum hiisen hun bn

Зочин
Зочин

35 мянган хөнжил гэдэг чинь асар их хөдөлмөр байна

Зочин
Зочин

yamar ih setgel zorig ve hundetgel huleeh hun bn

Зочин
Зочин

ene hunii hiisen ajil uneheer gaihaltai yum aa

Зочин
Зочин

gadaad hun gehed arai l ih setgel gargajee

Зочин
Зочин

mazalai bol mongoliin baharhal shuu demjij bga ni saihan

Зочин
Зочин

ene bol jinhene saihan setgeltei hunii jishee

Зочин
Зочин

Монголд ийм хүмүүс ирж тусалж байгаад баярлах хэрэгтэй

Зочин
Зочин

ок амжилт

Зочин
Зочин

Амжилт хүсье

хөөх
хөөх

өмнөх насандаа монгол хүн байсан байх лдаа. тэгээд л ирээд уулзаад л биднийг хайрлаж. Цаашид ирэх болгонд нь сайн угтаж авч сайхан зочилж бас гайхалтай урлагын тоглолт үзүүлээрэй дээ. Бид чинь уртын дуу болон бүжгээрээ сэтгэл татам шүү дээ.

Зочин
Зочин

сайхан нийтлэл байна аа, бахархах сэтгэл төрж байна

Зочин
Зочин

Энэ ёстой гайхалтай сайхан хүн байна. Бид бас говио, мазаалайгаа бусад ховор амьтдаа хайрлая

Зочин
Зочин

Найздаа амжилт хүсье. Эх дэлхий, Их говийн төлөөх дуу хоолойны нэгэн тод өнгө, ган үзэгтэн болно гэдэгт гүнээ итгэдэг.

Зочин
Зочин

Сайхан нийтлэл байна. Баарай мундаг шүү

Зочин
Зочин

ямар сайхан ярилцлага вэ, энэ хүнд маш их баярлаж байна

Зочин
Зочин

гайхалтай гэхээс өөр хэлэх үг алга, амжилт хүсье

Зочин
Зочин

БАЯРЛАЛАА

How I recovered my investment
How I recovered my investment

Би криптовалютын нөлөө бүхий хүмүүс болон арилжаачдын дүр эсгэж, компаниас маань сая сая USDT хулгайлсан луйварчдын хохирогч болсон. Эрх баригчдаас гуйсан ч би хөрөнгөө эргүүлэн авч чадаагүй. Дараа нь би "хөрөнгө буцаах мэргэжилтнүүд"-тэй холбоо барьсан боловч тэд зөвхөн хязгааргүй төлбөр шаардсан боловч ямар ч үр дүн гарсангүй. Эцэст нь би Trustwavehackerstech (TWHT)-ийн талаарх форум дээр хэлэлцүүлэгтэй таарсан бөгөөд тэнд өөр өөр орны хүмүүс хулгайлагдсан мөнгөө хэрхэн эргүүлэн авсан тухайгаа хуваалцсан. Эхэндээ би эргэлзэж байсан ч Trustwavehackerstech2 @ gmail.com хаягаар тэдэнтэй холбоо барьсан. Маш их тайвшруулж, нотлох баримт авсны дараа би тэдний нөхцөлийг зөвшөөрсөн. Намайг тайвшруулахад TWHT миний алдсан зоос бүрийг амжилттай эргүүлэн авсан. Тэд мэргэжлийн, найдвартай, цаг хэмнэсэн. Би бусдад луйвраас зайлсхийхэд нь туслах, тэдэнд жинхэнэ тусламж байгааг мэдэгдэхийн тулд энэ тоймыг бичиж байна. Энэ тоймыг хуваалцах нь хэн нэгнийг санхүүгийн сүйрлээс аварч магадгүй юм.

Олзвой
Олзвой

Энэ нөхрийг манайхан нэлээн сайн саажээ..

How I recovered my investment
How I recovered my investment

Санхүүгийн луйвар нь зөвхөн таны мөнгийг булааж авдаггүй - энэ нь таны амьдралыг бий болгох итгэлцлийн суурийг ганхуулдаг. Хадгаламжаа даатгасан компани маань сайн санаатай ажиллаагүйг мэдээд би айдас, бухимдлын холимог мэдэрсэн. Trustwave Hackers Tech at (Trustwavehackerstech2 AT gmail c0m) үүнийг шууд ойлгосон. Тэдний баг миний нотлох баримтыг гайхалтай нямбай хянаж, миний анзаараагүй чухал баримт бичгүүдийг тодорхойлж, тус компани үйлдлээ хэрхэн нуун дарагдуулсан талаар тодорхой дүр зургийг нэгтгэсэн. Тэд харилцаа холбоог гартаа авсан тул би бултах эсвэл айлган сүрдүүлэх хариу үйлдэл үзүүлэх шаардлагагүй болсон. Тэдний стратеги нь нарийн, тайван, туршлагад суурилсан байв. Тэдний олж авсан нөхөн төлбөр нь миний санхүүг тогтворжуулахад тусалсан ч шударга ёсны мэдрэмж бас чухал байсан. Хэрэв та төөрөгдүүлсэн эсвэл шударга бус санхүүгийн алдагдалд орсон бол энэ фирм танд мөрдөн байцаалт явуулж, сонголтоо ойлгож, хүртэх ёстой нөхөн төлбөрөө авахад туслах болно.

Pensioner
Pensioner

Миний итгэж байсан компани миний хөрөнгө оруулалтыг буруу ашигласныг мэдээд би гацсан мэт санагдсан. Дуудлага бүр хариулагдаагүй, амлалт бүр цуцлагдсан. Тэр үед би Trustwave Hackers Tech2 (Trustwave Hackers Tech2 AT gmail.com) хаягаар холбогдсон. Тэдний баг анхны ярианаас л миний хэргийг нухацтай авч үзсэн. Тэд компанийн үйл ажиллагааг судалж, надад хэрэгтэй гэдгийг ч мэдээгүй баримт бичгүүдийг цуглуулж, алхам тутамдаа надад мэдээлэл өгч байсан. Хэдэн сарын дараа анх удаа хэн нэгэн эцэст нь намайг өмгөөлж байгаа юм шиг санагдсан - файлын дугаар биш, харин хариулт авах ёстой хүн гэсэн утгаар. Тэдний тууштай байдлын ачаар би үүрд алга болсон гэж бодож байсан хөрөнгийг олж авсан. Хэрэв та төөрөлдсөн эсвэл санхүүгийн хохирол амссан гэж бодож байвал үүнийг ганцаараа даван туулах шаардлагагүй. Энэ фирм үнэнийг хэрхэн илрүүлж, таны төлөх ёстой зүйлийн төлөө тэмцэхээ мэддэг.

Мөнх
Мөнх

Сайхан нийтлэл бичсэн Болортоо уран бүтээлийн өндөр амжилт хүсье

Санал
Санал

Ерөнхийлөгч ийм л хүмүүсийг гадаад гэхгүй томоор шагнаач ээ!!

Санал
Санал

Еguur ямагт л сайхан мэдээлэл олж чаддаг

Зочин
Зочин

Монголчуудаас илүү Монголын говьд сэтгэл гаргаж бодит үйлс бүтээж буй эрхэм хүмүүнд баярлалаа, өөр хаа ч байхгүй энэ сайхан газрыг хамгаалж буйг хүн бүрт ойлгуулах сайхан ярилцлага байна, баярлалаа

Зочин
Зочин

Ene hun ter Avstralidaa bol Mongold yum hiine geed buun l sanhuujilt bosgoj ashig oldog gej sonsson yum baina. Manai Govior bol duraaraa tenedeg gar yum shig baigaan.

Холбоотой мэдээ

Back to top button