Нийгмийн

Ё.Баатарбилэг: Гуравдугаар улирлын амралтыг нэг долоо хоног болгон багасгана

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ЕБС, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийн агуулгад тохирсон цахим болон теле хичээлийн хуваарийг хэлэлцсэн байна. Теле хичээлтэй холбоотой асуудлаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хичээл сургалтын үйл ажиллагаа түр завсарлаж буйгаас үүдэн зуны амралтыг хойшлуулахгүй. Гуравдугаар улирлын амралтыг нэг долоо хоног болгон багасгана. Мөн таван долоо хоногийн турш бямба гарагт нөхөж хичээллэнэ. Үүнд цэцэрлэг хамаарахгүй. Нийт 18 телевизээр теле хичээлийг нэвтрүүлнэ. Түүнчлэн зөвхөн теле хичээлүүдийг нөхөж үзэх боломжтой болгосон. 170 багш теле хичээлийг заана. Хөл хориог тогтоосон хугацаанд багш нар заавал сургууль дээрээ очих шаардлагагүй, байгаа газраасаа сурагчидтайгаа холбогдон хичээлтэй холбоотой зөвлөгөөг өгч, ажилласан цагаа тооцуулна. Энэ хугацаанд багш нарын цалинг бүтэн олгоно. Энэ бол хөл хорио тогтоосон хугацаа. Сурагчдын амралт биш. Хүүхдүүдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх ёстой. Мөн багш нарыг амраагаагүй тул байгаа газраасаа ажлаа хийнэ” гэлээ.

Телевизээр заах хичээлийг 2020 оны хоёрдугаар сарын 03-наас эхлүүлнэ.

  • Цэцэрлэгийн хүүхдэд зориулсан хөгжүүлэх үйл ажиллагаа бүхий телевизийн нэвтрүүлэг өдөр бүр явуулна.
  • Бага ангид 7 төрлийн 1540 минутын хичээл (Нэг цагийн хичээл нь 10-20 минут байхаар төлөвлөж, нийт 118 удаагийн хичээл, өдөрт 10-11 хичээл, анги тус бүрт 2 хичээл ногдоно)
  • Дунд ангид 15 төрлийн 2440 минутын хичээл (Нэг цагийн хичээл нь 10-20 минут байхаар төлөвлөж, нийт 118 удаагийн хичээл, өдөрт 10-11 хичээл, анги тус бүрт 2-3 хичээл ногдоно)
  • Ахлах ангид 14 төрлийн 2300 минутын хичээл (Нэг цагийн хичээл нь 10-20 минут байхаар төлөвлөж, нийт 112 удаагийн хичээл, өдөрт 10-11 цаг, анги тус бүрт 3-4 хичээл ногдоно).
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button