НИЙГЭМ
ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ: Хаалганы бариулыг даавуугаар ороох нь халдвар тархах эрсдэлийг улам нэмдэг
Коронавирусийн халдвар идэхжсэнтэй холбогдуулан ихэнх албан байгууллага, айлууд хаалга ариутгасан бинтээр ороож байгаа билээ. Тэгэх нь буруу, харин ч эсрэгээрээ халдвар тархах эрсдэлийг улам нэмдэг болохыг мэргэжилтнүүд онцолж байна.
Бид энэ талаар халдвар судлалы эмчээс тодруулахад “Шинжлэх ухааны ямар ч ач холбогдолгүй арга. Учир нь нэг тухайн бариулаас авлаа гэж бодоход дахин нэг хүн барина, дахиад өөр хүн байна. Хаалга онгойх бүрт өөр, өөр хүний гар хүрнэ. Энэ нь халдвар тархах эрсдэлийг улам нэмдэг. Тиймээс ингэх ямар ч шаардлагагүй” гэв.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн халдвар судлаач их эмч М.Цолмон үүнтэй санал нэг явдгаа илэрхийлж, зөвлөгөө өгсөн билээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.