Top StoriesГэмт хэрэг

₮1.5 тэрбумыг хил дамнуулан угааж, зочид буудал болгосон Ж.Гарьд 9 жилийн дараа торгох ял л сонсов

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа агсны хүү Ж.Гарьд аавыгаа амьд байхад буюу 2017 онд хамтран үйлдсэн мөнгө угаах хэрэг нь есөн жилийн дараа шийдэгдэж, Хан-Уул дүүргээс гарахгүй, улсад хоёр тэрбум төгрөг төлөхөөр яллагдав.


Холбогдсон хэргийг тодруулбал, Ж.Гарьдыг “Скай профешнл ложистик” ХХК-иараа дамжуулан 2017 оны долоодугаар сард “Улаанбаатар төмөр зам”-аар олон улсын болон орон нутгийн харилцаанд тээшний вагон тээвэрлэх, хамтран ажиллах гэрээг нийтийн албан тушаалтан буюу аав Д.Жигжиднямаатайгаа байгуулж давуу байдал олж авсан.

Уг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого болох 600,000 ам.долларыг Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотод байгуулсан “Ансу трейдинглимитед” компанийнхаа данс руу шилжүүлж, түүнийгээ буцаан “Жи ар ди реалти” ХХК-ийнхаа дансаар Монгол буцаан оруулж ирсэн. Түүгээрээ Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг, Амарсанаагийн гудамж дахь 1495 ам метр талбай бүхий үйлчилгээний зориулалттай объект, газар буюу "Сити" зочид буудлын зургаан давхар барилгыг худалдан авч мөнгө угаасан хэрэгт холбогдсон байдаг.


Ж.Гарьдад холбогдох Эрүүгийн хуулийн 22.1_1, 18.6_1-р зүйл заалтад хамаарах Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, Мөнгө угаах хэргийн шүүх хурал сүүлийн хоёр жил хэд хэдэн удаа товлогдсон ч хойшилж шийдвэрлэгдсээр байв. Улмаар |2025-11-03|-ны өдөр анхан шатны шүүхээс шийдвэр гарсан нь Ж.Гарьдын угаасан гэх $600,000-т шинжээч томилоогүй учир хэргийг прокурорт буцаах байсан.

Тус хэрэг прокурор дээр дахин хянагдаж анхан шатны шүүхэд |2026.01.02|-нд хэлэлцэж, нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноож, улсад учруулсан 1.5 тэрбум төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдсэн. Гэтэл тэрбээр уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд хандсан юм.

Улмаар Ж.Гарьдын гомдлоорх давж заалдах шатны шүүх |2026.03.24|-ний өдөр хуралдаж дараах шийдвэрийг гаргасан байна.

Ингэхдээ нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хэвээр нь үлдээсэн. Харин гэмт хэргийн улмаас улсад хохирсон мөнгөн дүн ₮1.5 тэрбум бус ₮2 тэрбумыг гаргуулж улсын орлого болгохоор шийдсэн байна.

Тухайн шийдвэрийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа гаргасан юм. Шүүх хуралдаанд Ж.Гарьдаас гадна түүний өмгөөлөгч Н.Нарантуяа, А.Энхтүвшин Прокурор З.Хүслэн оролцсон байна.

Холбогдсон хэргийн зүйл анги- яллах заалт

22.1.1 Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

18.6.1 Мөнгө угаах

Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ийм ял сонсоод авлигачид айх уу даа

Зочин
Зочин

Mungutei humuust huuli ooroor uilchilddeg yum bish uu gej bodogdoh yum

Зочин
Зочин

Huuli shudarga bdag bol iim hereg deer iluu hariutslaga tootsoh yostoi bh

Зочин
Зочин

Ийм их мөнгө угаасан хэрэгт иймхэн ял өгөөд өнгөрдөг юм байна даа

Зочин
Зочин

9 jil shalgaj shalgaj suuld ni zorчих erh hyazgaarlah yal uu ene chin

Зочин
Зочин

Энгийн хүн байсан бол аль хэдийн хоригдчихсон байгаа даа

Зочин
Зочин

Хэрэг нь шийдэгдэх гэж есөн жил болсон нь өөрөө асуудал

Зочин
Зочин

Mungutei humuust huuli ooroor uilchilddeg yum bish uu gej bodogdoh yum

Зочин
Зочин

Хэрэг нь шийдэгдэх гэж есөн жил болсон нь өөрөө асуудал

Зочин
Зочин

1.5 terbum ugaasan geed bga hun hotel avaad suuj bhad jiriin humuus zeelend dardagdaad amidarch bn

Зочин
Зочин

Томчуудын хүүхдүүд асуудалд орсон ч эцэст нь зөөлөн буудаг юм шиг

Зочин
Зочин

9 jil urgeljilsen hereg geheer bur itgel alrah yum

Зочин
Зочин

Үнэхээр муухай санагдаж бна! Баярцогт гэдэг хүний мэдсээр байж санаатай Эх орныхоо, бБүх Нийтийн ,Асар их баялгыг Гадныханд Гэрээ нэрээр өгөөд , 3 шатны Шүүх буруутай гэд
Ял онооход , Швецарын Шүүх буруугүй гсн гэд
Одоо АН н ЁНБ дарга болчихоор сонин , муухай бна!Үүнийг кр ойлгохгүй бна! Монгол Улс Тусгаар тогтносон Улс! Өөрийн Хуультай! Гайхаад барахгүйм!!! Монгол Улсад Худал Хуурмаг , Төрд Хэн хулгай хийж чадсан нь зөв болоод байгаа мэт бхаар , бусад хүмүүс нь бага юм аваад Шоронд орох нь Шударга уу! Эсвэл бүгд Улсаа иргэдээ тонон , Луйвардаж амьдрах , хэн чадсан нь зөв болохуу! Хойч үе бас энэ жишигээр, энэ замналаар
Ойлголт авч амьдрахуу!

Зочин
Зочин

Улсад хохирол учруулсан мөнгөө буцаагаад өгчихөөр болчихдог асуудал юм уу

Зочин
Зочин

Jiriin irgen bol iim hergiin tal deer shuud l horihoor yavna daa

Зочин
Зочин

Шүүхийн шийдвэрийг уншихаар хүмүүс яагаад шударга ёсонд итгэхгүй байгааг ойлгож байна

Зочин
Зочин

Хар ажил хийлгэж мөнгийг нь төлүүлсэн дээр.

Зочин
Зочин

Шүүх мөнгөтэй хүнд сөгдөж бна

Зоч
Зоч

Ул чацга гэж хэлхэн зөвч юмуу бас Яаж нам дагаж бөгс цүнхчин суга долооогч пялдага хиииж хагартлааа баяжах вэ гэдэг үгч зөвч юмуудааа

Зочин
Зочин

шууд цаазлаач наад явдаг жорлонгоо

Зочин
Зочин

хууль шүүх нь тэр чигээрээ авилгач луйварчид болохоор яагаад ч шударга шийдвэр гарахгүй дээ

Зочин
Зочин

Hujaad avilgachin 2 generalaa buh horongiin huraaj tcaaziin yl ogson baina iim baihad Hujaa usrengui hogjilgui yah ve de

Зоч
Зоч

Ул чацгууд гэж нэр өгдөг нь зөвч юмуудааа чаваас намчин эрх дархтан хагартлааа баяжсан гоё ярьсан бөгс цүнхчин пялдага өлөн бузруууд шалихгүй ялтай ядаж баян дуугүй үхдэг нь шудрага юмдааа бурхан минь

Зочин
Зочин

Эрлэгийн цаазад эцэг нь

Зочин
Зочин

Эхнэр нь бас мөнгө угааж банзалдаж явдаг улаан янхан байдаг ш дээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чи л өөрөө тэгэж явдаг юм бгз. Чигчии хуруунд нь ч хүрэхгүй юм байж.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чи үхсэн баасаа үлээгээд бгн. Хол очиж хуццц. Янзын мундаг бүсгүй байдаг шүү.

Холбоотой мэдээ

Back to top button