УЛС ТӨР

“БНХАУ-тай хиллэдэг бүх боомтуудаар гадаад иргэдийг нэвтрүүлэхийг хориглов”

Яг одоо Засгийн газар хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг сонсож, хил хаах асуудлыг хэлэлцэж буй юм.

Тэгвэл дөнгөж сая Монгол Улсын иргэдийг гуравдугаар сарын 02 хүртэл БНХАУ руу зорчихыг хориглох шийдвэр гаргасан байна.

Мөн Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтуудаар /агаарын, төмөр замын, автозамын / Хятад иргэд болон Хятад улсаар дамжин ирж буй гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй.

Мөн гуравдугаар сарын 02 хүртэл Монгол Улсын иргэд урд хөрш рүү явахыг хориглох шийдвэр гаргалаа. Урд хөрштэй хиллэдэг бүх боомтуудаар Монгол иргэдээ хоёрдугаар сарын 6-хүртэл нэвтрүүлнэ.

Гуравдугаар сарын 02 хүртэл Буянт-Ухаа болон Замын-Үүдийн боомтуудаар буцаж ирж буй Монгол иргэдээ нэвтрүүлнэ.

Бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй.

Т.САНТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
No name naagii
No name naagii

Uursduu baaxan xujaa oruulj irchd xutsd bhn xilee xaa

Холбоотой мэдээ

Back to top button