НИЙГЭМНийгэм мэдээ
Бороотой өдрүүдэд галлагаа хийсэн бол яндангаа авч өрхөө бүтээхгүй байхыг сануулж байна
Цас, бороотой өдрүүдэд яндангаа авч өрхөө бүтээх нь угаартах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс гаргасан судалгаагаар угаарын улмаас нас барсан хүмүүсийн 30-40 хувь нь 3-5 сард гарчээ.
Яндангаа авч өрхөө бүтээх, зуух пийшингийн битүүмжлэл алдагдсан, галлагаа буруу хийсэн зэргээс угаартдаг болохыг мэргэжилтнүүд мэдээлж буй. Тэгвэл гарч болох эрсдэлээс сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг дагахыг санууллаа.
- Яндангаа авч өрхөө бүтээхгүй байх
- Яндангаа тогтмол хөөлж, агаар сэлгэлт хийх
- Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг салгахгүй байх, тогтмол ажиллуулах,
- Яндангийн сойлтыг хаахгүй байх
Х.ХУЛАН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өмхий бузрын лаларуудаа битгий ард түмнээ доромжилж 13р зууны үёийн юм яриад бгарай...хийх ажилгүй бөөснүүд!!!!!