НИЙГЭМ
Бага насны хүүхдийг хуурч, хүнгүй газар аваачаад дээрэмддэг этгээдийг баривчилжээ

Коронавирусийн улмаас Засгийн газрын шийдвэрээр Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг амраасан билээ. Хичээл нь амарсан тул хүүхдүүд гадуур сэлгүүцэх улмаар тэгж явахдаа дээрэмдүүлэх хэрэг эрс нэмэгджээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Бага насны хүүхдүүдийг хүний нүдээс далд хуурч аваачин, эд зүйлсийг нь дээрэмддэг Б гэгч этгээдийг баривчилсан.
1997 онд төрсөн тухайн этгээд хүүхдүүдийг дээрэмдсэн 35 удаагийн үйлдлийг нь тогтоосон. Тиймээс хөл хорио тогтоосон энэ хугацаанд эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхдүүддээ тавих анхаарал, халамжаа сайжруулахыг хүсэж байна” гэлээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.