ОБЕГ: Гандантэгчэнлин хийд шатаагүй

Өнөө орой “Гандантэгчэнлин хийд шатлаа” гэх мэдээлэл цахим орчинд хөвөрсөн. Тэгвэл энэ талаар ОБЕГ-аас тодруулахад “Гандантэгчэнлин хийд шатаагүй. Гандантэгчэнлин хийдийн дэнжийн хоёрдугаар гудамжинд байдаг нийтийн байрны мансард шатсан. Гал гарах үед 10 гаруй хүн байсан. Гэмтэж бэртсэн хүн байхгүй” гэв.
Мөн ОБЕГ-аас албан ёсны сайтдаа “Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын хоёрдугаар гудамжинд гэр хаусын дээвэр шатсан гэсэн дуудлага 21:50 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 1,2 дугаар тасаг, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид галыг бүрэн унтраахаар ажиллаж байна” гэж мэдээлжээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.