НИЙГЭМ

Хайртай хүмүүсийнхээ төлөө энэ жилдээ золголтоос татгалзъя

Ингэж хэлэхээр зарим хүн ёс уламжлалаа уландаа гишгэлээ, үл хүндэтгэлээ гэж шүүмжилж магадгүй. Тэгж бодож байгаа бол та түр азнаарай.

Ухань хотод анх дэлгэрсэн коронавирусийн халдварын улмаас одоогоор 28 276 хүн халдвар аван, 565 иргэн нас барч, 1173 хүн эдгэрээд байна. Өдгөө коронавирусийн халдвар өдрөөс өдөрт хүрээгээ тэлж, аюулын харанга дэлдсээр буй. Төр засаг, харьяа байгууллагуудаас шаардлагатай арга хэмжээнүүдийг шуурхай авч, эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгаа билээ.

Их дээд сургууль, цэцэрлэгийг амраан, олныг хамарсан үйл ажиллагаа, урлаг, спортын арга хэмжээ, Цагаан сарын нутгийн золголтыг хориглосон нь үүний илрэл. БНХАУ-аар дамжин ирэх гадаад иргэдийг түр хугацаанд хориглон, улс даяар өчүүхэн сэрэмж алдахгүйг хичээн, хүн бүхэн дор бүрнээ хичээж байгаа. Тэглээ гээд Монголд коронавирус орж ирэхгүй, иргэд энэ халдвараар өвчлөхгүй гэсэн баталгаа үгүй. Тиймээс хайртай хүмүүсийнхээ, бусдын эрүүл мэндийг хамгаалахын тулд энэ жилдээ айлд очиж золгох, шинэлэхээс татгалзъя.

Бидэнд юу юунаас илүү эрүүл мэнд, амь нас чухал. Энэ жил шинэлэхгүй байлаа гээд бид монгол хүн биш болчихгүй. Эрүүл, эсэн мэнд байвал дараа жилээс Цагаан сараа өмнөх шигээ тэмдэглээд явж болно шүү дээ. Өөрийнхөө болон өрөөлийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх нь зөвхөн төр засаг, ЭМЯ-ны бус миний, таны, бид бүгдийн үүрэг мөнөөс мөн.

Цахим ертөнцөд “Улсын онцгой комиссын ямар ч шийдвэрээс үл хамааран үр хүүхдүүдийнхээ төлөө энэ жил танайд очиж золгож чадахгүй тул уучлаарай. Намайг хараад хэрэггүй шүү гээд ах дүү, хамаатнууддаа эртхэн хэлчихье. Зун, намрын дэлгэр сайхан, амар тайван үеэр уулзаж учирч болох байлгүй дээ. Та нартаа ч гэсэн элдэв нян вирус, ханиад томуу тараахгүй гэж хичээх нь миний үүрэг гэж бодож байгаа. Халдвар тараахгүйн тулд та ч мөн дэмжээрэй” гэх давалгаа үүсэн, олон хүн дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Энэ давалгааг бид ч бас дэмжиж байна. Уншигч та ч бас дэмжээрэй.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. яг зөв ш тэ амьд явбал дараа жил золгоно ш тэ дэмжиж байна аа

  2. золгох цаг олдоно. өвчин тусвал юун золгох.

  3. Заавал ингэж уриалах шаардлага байгаа юм уу. Мэдээж биз дээ баяр тэмдэглэсэнгүй гээд Юу болов гэж.., гайхаад байхын. Харин ч хэдхэн өдөр маш их мөнгө үрэгдэж, баахан хэрэгцээгүй бэлэг гэхэд хаашаа ч юумнууд л үлддэг. Энэ жил алгасаад үз дараа жил гэхэд хүмүүс маш ихийг ойлгоод учир начиртай баярладаг болох бха

  4. Хамгийн зөв давалгаа болно.Гадуур гарахгүй байгаа бяцхан хүүхдүүд ханиад хүрэхгүй амар байна ш дээ.Хэрэв золголт хийхээр гараад үр хүүхдээ өвчин тусгаад ээж аавдаа халдвар тээж очин золговол харамсалтай шүү дээ!

  5. ДЭМЖИЖ БАЙНАА. ХЭДЭН ЖИЛ АМЬД ЯВАХАА БОДООД ЭНЭ ЖИЛ ЦАГААН САРАА ГЭР ГЭРТЭЭ Л ЁСОЛЦГООЁ.

  6. НААД ЗАХ НЬ ЦАГААН САРЫН БУУЗ МАХ ГЭЭД ДАНДАА ГАРААР БАРЬЖ ИДДЭГ. ЗОЧИД ГАР УГААХ БОЛОМЖГҮЙ, БАС МЭДДЭГГҮЙ. ШУУД ХОРИГЛОСОН НЬ ДЭЭР.

  7. Цагаан сараа хийяаа. Тэхкүү бол энэ их бууз боовыг чинь хэн идэж дуусгахын бэ. Болзоон дээр бас 1 өвчүү бн

  8. Энэ асуудлаа шийдвэр гаргадаг удирдлагууддаа хэлээч

  9. Заавал төр засгийн шийдвэр харж хийх хийхгүйгээ шийдэх ямар шаардлага байнаа. Ухамсраараа л болчих л доо. Анхнаасаа ямар заавал хийх ёстой гэсэн хуультай биш. Зарим хүмүүс хийнэ гээд л чичрээд дайраад байх юм. Бусдыгаа бодооч. Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг байхаа. Ганц энэ жилээр дуусах гэж байгаа баяр биш.

Back to top button