Хорио цээрийн үед багш нар уртасгасан цагаар ажиллаж байгааг зогсоохыг үүрэгдлээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо.
Хурлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хорио цээрийн дэглэм тогтоосон үед багш нар уртасгасан цагаар ажиллаж байгааг таслан зогсоохыг Боловсролын газар, ариутгал халдваргүйжүүлэх ажлыг Захирагчийн ажлын алба, хүүхэд залуучуудад теле хичээл орж байх үед халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг таниулах, цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлд өртөхгүй байх бүх талын ажлыг зохион байгуулахыг Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт тус тус үүрэг болголоо.
Хурлын эхэнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн талаарх мэдээллийг өглөө. Тус асуудлыг НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулав.
Засгийн газрын 2016 оны 121 дугаар тогтоолоор батлагдсан “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд нийслэлийн Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлэхээр нийт 230 арга хэмжээ тусгагдсан байна. Нийслэлд хэрэгжүүлэхээр туссан 176 арга хэмжээний хэрэгжилтийг нийслэлийн нутгийн захиргааны 30 байгууллага холбогдох яамтай хамтран хэрэгжүүлж ажиллажээ. НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга “Хэрэгжүүлж байгаа нийт арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн биелэлт 96,5 хувьтай буюу үр дүнтэй үнэлгээтэй байна.
Нутгийн захиргааны байгууллагуудын тайлан мэдээ тоо баримт зөрүүтэй үнэлгээ хийхгүйгээс судалгаанд үндэслээгүй, нотлох баримтан дээр тулгуурлаагүй шаардлага хангахгүй тайланг өгсөн. Тиймээс хэрэгжилтийн явц удаашралтай байгаа арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох яамтай ажлын уялдаагаа сайжруулж ажиллах шаардлагатай байна” гэлээ. Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хариуцан хэрэгжүүлэх 31 арга хэмжээнээс 18 арга хэмжээг 100 хувийн биелэлттэй, найман арга хэмжээг 70 хувийн гүйцэтгэлтэй байгааг дурдсан юм.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хууль дээгүүр,хулгай доогуур гэгч болж байна.Тушаал шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавих шаардлагатай.Зарим аймгийн БГ ын дарга нар бүх сургуулиудын багш нарыг эргүүл хийх,сурагчдын ѳвчлѳлийн талаар мэдээ мэдээлэл хийлгэх,зэргээр амраахгүй ажиллуулж,амрах бол цалин ѳгѳхгүй гэж далайлган сүрдүүлж,ажлын байрны дарамт үзүүлж байгаа нь нууц бишээ.
Хорио цээрийн үед цагаан сар хийнэ айл хэснэ гээд зөрүүдлээд байгаа хүмүүсийг болиулаач ээ. Короно вирус биш юмаа гэхэд маш хүнд шууд хатгалгаа болгож хүндэрдэг ханиад их байхад заавал баяр наадам гэж үхэхгээд байх юм. Цагаан сар тэмдэглэхийг бүр мөсөн хориосой.
Er n bagsh nar gehguu buh salbar ingeh heregtei... udii aihtar haniad tomuunii uyeeer uliigee hj urtsagasan tsagaar ajillaad bdiin... heden huuhedde erthen ochij hool undiig n duhuulj uguh n zuitei uhsen ajil oldno ur huuhed oldkuu
МУИС ажиилтануудаа хөл хорионд хамруулахгүй байна.