НИЙГЭМ
Арвайхээр сумын худалдаа, үйлчилгээний үйл ажиллагааг түр хугацаанд зогсоолоо

Өнөөдөр /2020.02.08/ Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шинэ коронавирусийн сэжигтэй нэг хүн тусгаарлагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Шинэ корона вирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Арвайхээр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрөлжсөн зах, томоохон худалдаа, үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 9-нөөс буюу маргаашаас түр хугацаанд зогсоохоор шийдвэрлэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.