НИЙГЭМ

Хэнэггүй зангаа хойш нь тавиад амны хаалт тогтмол ЗҮҮЦГЭЭЕ

Ямар нэгэн дуулиан болоход эхэндээ шуугиад, шуураад, сандардаг ч тэгсхийгээд тайвширдаг нь монголчуудын гэм биш зан гэлтэй. Коронавирусийн халдварын үеэр ч мөн монголчууд бид өнөөх дүр зургаа давтаад байх шиг. Тус вирусийн халдвар анх илрэхэд Монголд эхэндээ юу болсныг хүмүүс сайн мэднэ. Эмийн сангийн хамаг амны хаалтыг хоослоод, хэдэн зуугаар нь нөөцөлсөн. Чухамдаа амны хаалтны нөөц дуусчихаж магадгүй гээд эмээсэндээ тэр.

Эхэндээ бөөн, бөөнөөр нь авч, гадуур явахдаа, ажил дээрээ гээд хаана ч амны хаалт тогтмол зүүж, бусдадаа ч сануулж явсан иргэд сүүлийн үед жаахан назгайраад, тайвшраад байх шиг. Гадуур амны хаалттай явдаг хүн нүдний гэм боллоо.

Азаар Монголд л орж ирээгүй болохоос коронавирусийн халдвар дэлхийд аюулын харанга дэлдсээр, хүрээгээ улам тэлсээр байгаа. Одоогоор халдвар авсан хүний тоо 43 099-д хүрч, 1018 хүн нас бараад байгаа нь харамсалтай.

Монгол Улсад орж ирэхгүй, хэн нэгэн өвчлөхгүй гэсэн баталгаа үгүй. Мэдээж хүсэх юм биш л дээ. Тиймээс өөрийнхөө болон өрөөлийн, хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалах, коронавирусээс урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт тогтмол зүүхийг уриалъя.

“Коронавирус Монголд орж ирэхгүй юм шиг байна. Амны хаалт олдохгүй байгаа юм чинь юугаа зүүх вэ дээ” гээд хэнэггүй зан гаргаж явтал сүх далайтал үхэр амар гэдэг болох вий.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button