СПОРТ

Коронавирусийн улмаас “Токио-2020” олимпийг хойшлуулах санал гаргажээ

БНХАУ-ын Ухань хотод анх дэгдсэн корона буюу “Covid-19” вирусийн халдвар аюулын харанга дэлдээд буй. Сүүлийн 24 цагийн дотор л гэхэд халдвар авсан хүний тоо 14 840-өөр нэмэгдэн, 242 иргэн нас барсан. Одоогоор “Covid-2019” халдвараар 1363 иргэн нас барж, халдвар авсан 60  062 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Дэлхийн олон орны эрдэмтэд коронавирусийн эсрэг хүчээ нэгтгэн, хамтрахыг уриалсаар байна. Коронавирусийн халдварын улмаас цөөнгүй тэмцээнийг цуцлаад буй. Тэгвэл энэ асуудал улам хурцдан “Токио-2020” олимпийн наадмын хойшлуулах, бүр цуцалж ч магадгүй нөхцөл байдал үүсээд буйг гадаадын хэвлэлүүд онцолж байна.

Токиогийн олимп болох Япон улсад “Covid-19” вирусийн 200 гаруй тохиолдол бүртгэгдсэн нь гол шалтгаан болоод байгаа гэнэ. Цаашид энэ халдварын хүрээ хэрхэн тархах, ямар аюул учруулахыг урьдчилан таах аргагүй. Олимпийн наадмын үеэр Японд улсад олон мянган жуулчин цугларна. Коронавирусийн голомт Ази тивд байгаа нь зохион байгуулагчдын төдийгүй бусад орныхны сэтгэлийг чилээж байгаа гэнэ.

Коронавирусийн халдвар дэлхий даяар хурдацтай тархаж буйтай холбогдуулан “Токио-2020” олимпийн наадмыг хойшлуулах санал гаргасан талаар Германы “Deutsche Welle” агентлаг мэдээлжээ. Үүний сацуу Токиогийн олимпийн наадмыг цуцлах эсэхийг гуравдугаар сард хэлэлцэхээр болов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-13 12:31

Haramsaltai l ymu

Зочин
Зочин
2020-02-14 09:57

Ene sariin 13,14nd Tokyo 2020 Olimpiin naadam zokhion baiguulakh khoroo ba Olon ulsiin olimpiin khoroonii ajliin uulzalt bolj baigaa. Ene khuraldaan deer "Tokyo 2020 Olimpiin naadamiig khoishluulakh, tsutslakh talaar khudal medee tsatsagdaj baigaa bolovch khoishluulakh, tsutslakh talaar yaria ogt baikhgui, khaldvaraas urdchilan sergiilekh, olon ulsiin tamirchdiig khuleen avakh beltgel ajiliin talaar yarijgdaj baigaa" khemeen Olimpiin naadam zokhion baiguulakh khoroonii darga noyon Mori ontslon temdeglejee.

Холбоотой мэдээ

Back to top button