НИЙГЭМ

Х.Энхбаатар: Сүсэгтэн олон сар шинээр зарим заслын номоо цахимаар уншуулах боломжтой

“Хотол төгс” хэмээр төмөр хулгана жилийн өнгө, засал номын талаар “Дамбадаржаалин” хийдийн хансүр Х.Энхбаатартай хийсэн ярилцлагыг сэргээн нийтлэв.

ТӨМӨР ХУЛГАНА ЖИЛЭЭР ШИНЭ ЖАРАН ЭХЭЛНЭ ГЭДЭГ ЭНДҮҮРЭЛ

-“Хотол төгс” хэмээх төмөр хулгана жил зурхайд хэрхэн буув. Жилийн өнгө ерөнхийдөө ямар байх бол?

-Хулгана жилийн ерөнхий өнгө их сайхан байгаа. Зуны улиралд жаахан гандуу байж болох, үр тариа тааруу ургаж магадгүй. Газрын гарц сайтай. Хүүхдэд ээлтэй, залууст ширүүн, хөгшдөд ширүүвтэр. Дээдэс ажлаа сайн хийн, ард олныхоо сэтгэлийг амар амгалан байвал зохилтой.  2020 оны төгсгөлд юм уу дараа жилийн эхэнд үймээн самуун гарж болзошгүй гэж зурхайд буусан.

Арван хоёр жил шинээр эхэлж буйгаараа онцлогтой. Зарим хүн шинэ жаран эхэлж байна гэж андуурч байгаа нь анзаарагдсан. Хамгийн сүүлд 1987 оны туулай жил шинэ жаран эхэлсэн. Тэгэхээр дараагийн шинэ жаран 2047 онд тохионо.

37, 73 НАСТНУУДЫН ЖИЛ ОРЖ, МЭНГЭ НЬ ГОЛЛОНО

-Энэ онд ямар жилүүд тусгай засалтай вэ?

-Өнөө жил хулгана жил гарч байгаа. Морь жилтэй хүмүүсийн харш жил л дээ. Тиймээс морьтой жилтэй хүмүүс дүнсэрийн засал хийлгэх шаардлагатай. Туулай, тахиа жилтэй хүмүүс шишидийн засал хийлгэвэл зохилтой.

Хулганы ивээл жил нь луу, бич. Тэгэхээр эдгээр жилүүд ивээл жилийн засал хийлгэх хэрэгтэй. 10, 19, 28, 37, 46, 55, 64, 73 настнуудын мэнгэ нь голлож байгаа. 37, 73 настнуутын жил нь орж, мэнгэ нь голлоно. Тиймээс засал номоо сайн хийлгэх нь зүйтэй.

-Зарим жил зурхайчид “Цагаан сар тэдэнд тохионо” гээд хоорондоо зөрөлддөг. Зурхай нь яагаад тэгж зөрдөг вэ?

-Тэгж зөрөх үндэслэл байхгүй. Бурханы шашинд их тав, бага таван ухаан гэж бий. Тэдгээрийн нэг нь зурхайн ухаан. Монголчууд билгийн тоолол, сарны зурхайгаар явдаг. Жишээлбэл, энэ жил манай улсын цагаан сар Азийн орнуудынхтай зөрлөө. Зарим хүн “Чингисийн шар зурхайг дагах ёстой”, “Хятад болон бусад улстай адил өдөр шинэлэх нь зөв” гэж шүүмжилж байна лээ. Ерөөсөө тийм биш. Нийслэл хүрээг Монголын төв болгосныхоо дараа Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн зохиосон Төгс буянтын зурхайг монголчууд дагадаг.

МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАН БИТҮҮНД НАС БАРАХАД ЦАГААН САРЫГ ЦУЦАЛЖ БАЙСАН

-Өнгөрсөн хугацаанд монголчууд Цагаан сараа буруу өдөр андуурч тэмдэглэсэн тохиолдол бий юү?

-Байхгүй. Үүнд ерөөсөө эргэлзэх шаардлагагүй. Төгс буянтын зурхай бол монголчуудын зурхай. Зурхай бол шинжлэх ухааны том салбаруудын нэг нь. Монголын цагаан сар зарим жил бусад орныхтой адил өдөр тохиодог. Зарим жил зөрдөг. Зөрлөө гээд бид эндүүрчихлээ гэсэн үг биш. Энэ жилийн тухайд одоо хэчнээн хүйтэн байна вэ. Ийм үед хаврын улирал эхэлнэ гэдэг учир дутагдалтай.

-Хамгийн гол нь зарим зурхайчдын зурхай зөрөхөөр монгол түмэнд эргэлзээ төрдөг. Аль зурхайг нь дагах учраа олохгүй эргэлздэг шүү дээ.

-Лам нарын дунд тийм ямар нэгэн маргаан ер байдаггүй. Бүгд Төгс буянтын зурхайг дагадаг. Зарим нэг зурхайч, энгийн хүмүүс л ийм маргаан гаргадаг. Биднийхийг зөв гэдэгтэй ер эргэлзэх зүйлгүй. Өнгөрсөн хугацаанд монголчууд Цагаан сараа тэмдээгүй ганцхан тохиолдол бий. 1952 онд Цагаан сарын битүүнд маршал Х.Чойбалсан гуай нас барсан юм билээ. Тэр жил улс даяар шинэлээгүй.

ЗАСЛАА ЗААВАЛ ШИНИЙН 15-НД ХИЙЛГЭХ УЧИРТАЙ ГЭХ ТОГТСОН ЁС БАЙХГҮЙ

-Энэ жил Коронавирусийн улмаас Цагаан сар тэмдэглэхийг хориглосон. Монолчууд гэр бүлийнхээ хүрээнд даруухан тэмдэглэх нь. Ийм үед хэрхэн шинэлвэл зохилтой вэ?

-Өв уламжлалаа хүндлээд, гэр бүлийнхээ хүрээнд цомхон тэмдэглэх нь зохилтой. Өмнөх шигээ өргөн дэлгэр тэмдэглэхгүй байсан нь дээр.  Бурхан шашны сүм, хийдүүдийн Цагаан сарын хурал өвлийн адаг сарын хуучдын 25-наас эхэлнэ. Зарим хийдэд 25-нд Хаждын чог гэдэг хурал хурдаг. 26-нд балин адислагааны хурал хурж, 27-29-нд Арван хангал сахиусаа тахидаг. 29-нд Сор залах том ёслол болдог. Битүүнд Цэдэрлхам гэдэг нэртэй хурал хурдаг. Цагаан сарын шинийн нэгнээс 15-нд Бурхан багшийн их дүйчин өдөр тохиодог. Монголчууд засал номоо шинийн 15-нд багтаан хийлгэе гэдэг нь ийм учиртай.

-Энэ жил сүм хийдэд олон хүн цугларахыг хориглосон. Тэгэхээр иргэд заслаа шинийн 15-нд багтаан хийлгэх боломжгүй боллоо. Ер нь энэ яг тогтсон ёс мөн үү?

-Яг тогтсон ёс биш. Иргэд дээхнэ үеэс тухайн жилд өөрийгөө, гэр бүлээ, монгол түмнээ даатган, засал хийлгэсээр ирсэн. Бурхан багшийн их дүйчин өдрүүдэд үйлдсэн буян мянга түм болж арвиждаг. Тиймээс хүмүүс шинийн 15-нд багтан заслаа хийлгэн, ном уншуулахынг чухалчилдаг.

Гэхдээ шинийн 15-нд багтааж уншуулахгүй бол муу, болохгүй гэсэн үг огт биш. Нөхцөл байдал ийм байгаа үед иргэд технологийн дэвшлийг ашиглаж болно. Лам нартай цахимаар холбогдон, заслаа хийлгэж, номоо уншуулах боломжтой. Мэдээж бүх номыг тэгж уншуулж болохгүй. Заавал өөрөө байх учиртай, тусгай засалтай ном бий.

ЗАРИМ НОМЫГ ЦАХИМААР УНШУУЛАХ ГАРГАЛГАА БИЙ

-Тэгэхээр номын хүч хийдэд очоод уншуулсантай адил үйлчлэх үү?

-Гадаадад амьдарч байгаа монгол иргэд надтай цахимаар холбогдон, заслаа хийлгэдэг. Ганданд очиж суугаад ном уншуулбал л өгөөжтэй гэсэн юм байхгүй. Тэгэхээр тухайн хүн цахимаар ном уншуулахдаа чин сэтгэлээсээ сүсэглэх их чухал. Олонх сүсэгтэн өөрийн шүтдэг ламтай. Тэднээрээ номоо цахимаар уншуулах боломжтой.

-Гандантэгчэнлин хийдийн лам нар монгол түмнээ коронавирусээс хамгаалахын тулд үрэл тарааж байгаа. Шинжлэх ухаан хөгжсөн өнөө үед явуургүй арга гэж үүнийг шүүмжилж буй хүн цөөнгүй. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Нагвогүжор гэдэг нэртэй үрэл л дээ. Олон төрлийн эмийн ургамлыг найруулж, холин, олон хувраг лам нар хэдэн сая живаа, дүнчүүр тарни уншаад бүтээдэг үрэл. 2008 онд SARS өвчний үед энэ үрлийг хийн, сүсэгтэн олныг хамгаалж байсан юм билээ.

Монгол түмнээ, сүсэгтэн олноо аюулт өвчнөөс хамгаалахын тулд лам хүн ажлаа хийж байхад ингэж шүүмжилж буйд гайхаж байна. Эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны тусын тулд л хийж байгаа зүйл шүү дээ. Үндэсний өв уламжлалаа гутаан, доромжилж болохгүй. Биднийг бус өвөг дээдсээ, уламжлалаа доромжилж буйгаас өөрцгүй. Учир нь монголчууд энэ үрлийг элдэв хижиг өвчнөөс хамгаалуулахын тулд дээдсийн зарлигаар бүтээсэн түүхтэй. Хэн дуртай нь зүгээр сууж байгаад хийчихээгүй.

Лам нар ч адилхан Үндсэн хуулиар олгогдсон эрх, үүрэгтэй Монгол улсын иргэд. Бид олон түмнийхээ төлөө амар амгалан, сайн сайхан бүхнийг хүсэн, буян номоо үйлдэж, залбирсаар ирсэн. Тиймээс бидний ажилд хөндлөнгөөс оролцож, шүүмжлэхгүй байхыг уриалж байна. Монгол хүн амныхаа билгээр гэдэг дээ, элдэв янзын муу муухайг үл өгүүлэн, билэг дэмбэрэлтэй сайн сайхан зүйлийг ярьж, хэлж баймаар байна даа.

Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас хагацах болтугай

Хамаг амьтан амгалан жаргалан лугаа үл хагацах болтугай

Арван цагаан буян хийгээд насан тань

Ашид арвижин дэлгэрч байх болтугай

Аль санасан үйлс хийгээд тус бүхэн тань Алгасралгүй түргэн бүтэж байх болтугай.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-15 16:03

Зовлон болхоор лам тарг�##�аж
Зуд болхоор чоно тарг�##�наа гэж

Зочин.
Зочин.
2020-02-15 17:28

ВИРУСЫН ХАЛДВАРААР ТААЛАЛ ТӨГССӨН ЛИГДЭН ХУТАГТ ХААН.

Лигдэн хаан нь их Монгол улсын хаан ширээнд суусан Чингис хааны удам, Боржигин овгийн сүүлчийн хаан юм.
Тэрээр бурхны шашныг Монголд дэлгэрүүлэх үйлсэд маш их хувь нэмэр оруулж олон сүм дуган бариулж, Бурханы шашны хөлгөн их судар 108 боть “Ганжуур”-ыг орчуулуулан, �##�тан үсгээр барлуулах ажлыг гардан зохион байгуулжээ.

Гэвч түүнийг хүйтэн цаг агаар, �##�тан удмын цус, шашин ном, шидэт үрэл нь авраагүй ба тэрээр 43 насандаа Variola major/Variola minor гэгч ВИРУС-ээр үүсгэгддэг Цагаан цэцэг өвчнөөр хорвоогийн мөнх бусыг үзсэн юм. / арц хүж, үрэл рашаан бүгдийг нь хэрэглээ биз.../

Вирусын х�##�двар нь онцгой нөхцөд байд�##� тул та бүхэн зөвхөн олон улсын зөвлөмжийн дагуу вирусын х�##�двараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваарай. Олон хөлийн газар явахаас татг�##�заарай.

Ямар ч сармистай үрэл үрэл эсвэл арц хүж вирусыг устгаж, х�##�двараас сэргийлж чадахгүй гэдгийг хариуцлагатай хэлье.

Вирус Лигдэн хааныг ч өршөөгөөгүй юм чинь таныг ч бас өршөөхгүй байж мэднэ.

Догсом.Буяннэмэх
Догсом.Буяннэмэх
2020-02-23 09:03

Жил болгон зам мөрөө гаргаж, зас�##� номоо уншуулдаг нийт монголчууд , амьдр�##�д өөрчлөлт гарсан нь юу байна , лам нар л баяжиж байна шар хувх

Холбоотой мэдээ

Back to top button