СПОРТ
Европын нээлттэй тэмцээнээс Б.Тэмүүлэн, О.Цэцэнцэнгэл нар хүрэл медаль хүртэв

Австрид болсон жүдо бөхийн Европын нээлттэй тэмцээнээс Монголын тамирчин Б.Тэмүүлэн, О.Цэцэнцэнгэл нар хүрэл медаль хүртэв. Тэд эрэгтэйчүүдийн +100 кг-д барилдан, шагналын тавцанд хамт зогссон.

Хүрэл медалийн төлөөх барилдаанд Б.Тэмүүлэн ОХУ-ын Антон Брачевыг, О.Цэцэнцэнгэл эзэн орны бөх Даниел Аллерсторферыг ялав.
Тэд В хэсгийн аваргын төлөө өрсөлдөхөд О.Цэцэнцэнгэл ялсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.