НийгмийнУРЛАГ

YouTube-д хамгийн их хандалттай 10 МОНГОЛ ДУУ

Бүхий л төрлийн уран бүтээлийг шимтэх боломж олгодог сувгуудийн нэг нь YouTube. Уран бүтээлчдийн бүтээлийн чансаа, олонд хэр хүрч буйн илрэлүүдийн нэг нь эл сувгийн хандалт. Монголын ямар уран бүтээлчдийн дуу улсдаа хандалтаараа тэргүүлдгийг уншигч та анзаарч байсан уу. Тэгвэл YouTube-д хандалтаараа тэргүүлж буй шилдэг 10 монгол дууг уншигч та бүхэнд сонирхуулъя.

АРАВ: “Guys” хамтлаг, “Хайрын бүжиг”, 8,049,762 хандалттай.

“Хайрын бүжиг”

Зүрх минь чамайг хайрласаар, бороон дундуур туучин алхсан, уярсан тэр л өдрүүдийг
Эцэс төгсгөлгүй хайрын нандин бүхэн дэлбээлсэн
Тэр л өдрүүдийг шувууд ирэх болгондоо
Өнгөрсөн бүхнийг минь надад сануулсаар

Дх: Хайр дурлалын дуунд чи бүжиглээч
Намайгаа чанга тэврээч
Би чиний дэргэд байна намайг үнсээч

Аргадан аргадуулж амьдрах энэ л хорвоо дээр
Ариун гэгээн бүхнээ дурсаж л явъя даа
Энэрэл хайрыг үзэж яваа энэ л насандаа
Сэтгэл дүүрэн инээж хөөрч баясаж явъя даа
Жаргаж буусан нарны туяа хэдий сайхан сайхан
Жаргал даахгүй хүний зовлон хэдий гунигтай
Итгэл нэхсэн гэгээн дурлал хэзээ ч дундрахгүй
Сэтгэл нэхсэн ариун хайр хэзээ ч мөхөшгүй ээ
Хайр дурлал минь надаас харцаа буруулсаар
Харсан болгондоо би чинь дурлаж байгаагүй ээ
Хүн хүнээс илүү чамд л бүхнээ зориулж
Хайрлаж энхрийлж явах зүрх сэтгэл минь
Уйтгарт бодлыг минь дагаж нулимс урссаар
Хайрлаж чамайг явсныг минь битгий мартаарай
Энэхэн дуулсан дуу минь чамд хүрээд
Эгэл зүрхний үгээ чи минь хэлээч

Дх:

Энэхэн насандаа анхны хайрыг мэдэрсэн
Зүрх сэтгэлдээ би чинь чамайг сонгосон
Намуун үдэш чамтайгаа учирч дассан билээ
Охин минь чи миний сэтгэлд
Хэзээ ч салшгүй үүрд марташгүй ариун хайр минь билээ
Насан турш хайрлах хайрын үг дуусахгүй ээ
Yүрд чамайг дурсах дурласан сэтгэл бөхөхгүй ээ
Алаг зүрх минь булгилаад охин чамайг тэврээд
Хэдэн зуун жилээр ч хамт байхыг бодсон
Гэтэл чи минь салаад сайхан бүхнээ мартаад салан одсон гэж үү
Чи минь ирэхгүй гэж үү
Хагацал нулимс хоёрыг миний сэтгэл даасангүй ээ
Сэтгэлдээ чамайг би хайрлан дурлаж явсан
Yнэндээ тэгэхэд би жаргал амсаж явсан
Охин минь чи минь ирэхгүй гэж үү

Дх:

Миний дурлал халуухан бодол зүүдэнд ариухан энэ л залуу насандаа
Сайхан бүсгүйд дурлаж чамд өөрийгөө хайрлуулж
Зүрх сэтгэлээ эзэмдүүлэх гэсэн миний гэгээн хайр
Хайр гэдэг эцэс төгсгөлгүй нугачаан дунд
Сэтгэлд хурсан гуниг нулимс болон урсана
Чамд дурлаж дассан миний ариун хайр
Зүрхэндээ уйлж сэтгэлдээ шаналж байна
Сайхан бүхнээ дурсаж халуун зүрх даарсаар
Учирсан бүхнээ санаж чамайг би хүлээсээр
Он цагийн урсгалд дурсаж санахын цагт
Хайртай гэдэг үгээ ганцхан чамд шивнэе
Уйтгарт бодол урсах нулимсаа арчаач чи
Уйлах зүрх шаналах сэтгэлээ мартъя би
Хайрын дуу минь эгшиглэж байна намайгаа тэврээч
Би чинь чиний дэргэд байна намайг үнсээч

Дх:

ЕС: Дуучин Б.Аззаяа, “Сүүн далай ээж”, 8,769,457 хандалттай.

“Сүүн далай ээж”

Наран гэрлийн илчтэй

Саран гоо ээжий минь

Дэлгэр сайхан хараагаараа

Дэлхий ертөнц мишээж байна 

Бүүвэйн сайхан дуугаараа

Бүх дэлхийг уяраасан

Чин ариун сэтгэлтэй

Сүүн далай ээжий минь

Одон гаригт мөртэй

Оюун суу ээжий минь

Цэлгэр тунгалаг царайгаараа

Цэлмэг тэнгэрт мэлтийж байна

 Бүүвэйн сайхан дуугаараа

Бүх дэлхийг уяраасан

Чин ариун сэтгэлтэй

Сүүн далай ээжий минь

 Есөн хүслийн ерөөлтэй

Ертөнцийн суу ээжий минь

Мөнх ариун сэтгэлээрээ

Энх тайван мандаж байна

Бүүвэйн сайхан дуугаараа

Бүх дэлхийг уяраасан

Чин ариун сэтгэлтэй

Сүүн далай ээжий минь

НАЙМ: Энхүүш, Бэлээ, “Уучил хайрт минь” (ковер), 8,752,569 хандалттай.

“Уучил хайрт минь”

Навчтай хамтдаа шаргалтсан бодол бүхнээ би
Сэтгэлээсээ холдуулж чадмааргүй л байна
Чиний дэргэд байсан цаг мөч бүхэн
Миний сэтгэлд тодоос тодхон харагдаад байна
Хавартай хамт цэцэглэсэн хүсэл бүхнээ би
Чамаасаа салгаж чадмааргүй л байна
Чиний дэргэд байсан үдэш бүхэн
Чиний сэтгэлд одоо ч сэрүүн байгаасай

Чамайгаа би бодлоо, хайраа би дурслаа
Өнгөрснөөс үнэнийг хайж өнөөдөр би дууллаа
Намайг уучил хайрт минь, уучил
Намайг сонс хайрт минь, сонс
Зүгээр л уучил хайрт минь, уучил
Зөв бурууг минь бурхан хэлнэ
Өнгөрснөөс үнэнийг хайж өнөөдөр би дууллаа

Бороотой хамт сааралтсан гуниг бүхнээ би
Бодлоосоо нууж болмооргүй л байна
Хайран мөч байсан тэрхэн мөч бүхэн
Хүний сэтгэлээсээ амар холдоно гэж үгүй юм

Чамайгаа би бодлоо, хайраа би дурслаа
Төрснөөс үнэнийг хайж өнөөдөр би дууллаа
Намайг уучил хайрт минь, уучил
Намайг сонс хайрт минь, сонс
Зүгээр л уучил хайрт минь, уучил
Зөв бурууг минь бурхан хэлнээ
Өнгөрснөөс үнэнийг хайж өнөөдөр би дуулна

Намайг уучил хайрт минь, уучил
Намайг сонс хайрт минь, сонс
Зүгээр л уучил хайрт минь, уучил
Зөв бурууг минь бурхан хэлнээ
Өнгөрснөөс үнэнийг хайж өнөөдөр би дууллаа

ДОЛОО: “Vandebo”, Энэрэл, “Унана”, 9,605,855 хандалттай.

“Унана”

ENEREL: Хэтэрхий bad bad болохоор unana

Тэнгэрээс дурлалруу унана

Хамгийн bad bad bad надад unana

Чи бол хамгийн bad unana ...

Чи бол хамгийн bad unana

VANDE: Хошуугаа унжуулсан юм уу аль эсвэл чи намайг

Чамруу харахыг хүлээнэ, mmdada

Харц тулгархад ирдэг өвдөлтийг минь чи

Ганцхан надад үлдээ

Unana улайгаа юу, yeah yeah

Unana уйдаагаа юу, yeah yeah

Unana дуртайдаа би, yeah yeah

Дурлалруу унана, тийн тийн, yeah yeah

EBO: Хамгийн bad bad bad байж чадлаа барьж чадахгүй нь

Их хурлын сайд болоод сэтгэл чинь ханаж цадахгүй нь

Өөрөөс чинь sad хайр бас саатал ирнээ sadлалцаад

Өглөө би болгох гэж хулжин бас bad bad bad

Өөртөө чи донтуулчихаад

Гаргахгүй холч ухаан

Ойроосоо холдуулваа

Зүрхлүү чинь ганц удаа

VANDE: Ганц удаа хамт суугаад Дарс уумаар

Амтыг нь би асуугаад Амруу чинь асгарнаа

Umdada bad bad Чи бол bad bad

Хүүхэн бай бай Чи бол bad bad

EBO: Чи bad чи bad чи bad чи bad чи bad

Чи bad bad bad bad bad

Хамгийн bad bad bad байж чадлаа барьж чадахгүй нь

Их хурлын сайд болоод сэтгэл чинь ханаж цадахгүй нь

Өөрөөс чинь sad хайр бас саатал ирнээ sadлалцаад

Өглөө би болгох гэж хулжин бас bad bad bad.

ЗУРГАА: Lil Thug E, “Одоо”, 9,804,487 хандалттай.

Цаг хугацаа ямар ч баримжаагүй
Чамайг хантлаа тэвэрж амжаагүй
Хичнээн удаан хамт байгаад нэмэргүй
Хариад л шууд чамайг санана би дэндүү
Удаанаас удаан хамт байхыг хүснэ
Уулзах цагаа хүлээхгүй арай хийж тэснэ
Чамтай уулзах мөч өнгөрнө даанч дэндүү хурдан

Уулзалгүй удаж би огт чадахгүй
Хэн ч хориглосон намайг огт дийлэхгүй
Би чамайг хайрлана огтон ч буцахгүй
Хэзээ ч чамдаа би худал хэлэхгүй
Чиний хоолойг сонсохгүй бол би тавгүй
Би чамайг сонгосон чамд хязгааргүй
Хайртай чиний царайг харахгүй байж тэвчихгүй
Чи миний хажууд байхад надад өөр юу ч хэрэггүй

Уулзахгүй байна гэж төсөөлөгдөхгүй
Чамгүй байхад цагийн зүү хөдлөхгүй
Юу ч болсон бай миний дэргэд байх уу?
Өнөөдрөөс сайхан маргаашийг цуг хайх уу?
Чамайг харсан өдрөөс замхарсан
Бүх муу муухай хүслүүд арилсан.

ТАВ: Маргад, Нараа, “Чамаас би асууя” (ковер), 10,211,281 хандалттай.  

“Чамаас би асууя” дууны үгийг ЭНД дарж сонирхоно уу.

ДӨРӨВ: Ука, “Маргаашийн нар луу хамт алхах уу”, 14,597,471  хандалттай.

“Маргаашийн нар луу хамт алхах уу”

Хүйтэн салхины өөдөөс би дуулна
Хүнгүй гудамж яг энд дуусна
Гэрэл тусна хотруу уусна
Салаа замаас хойш мотор хурдасна
Салхины шилэнд бороо урсана
Чамайг дурсана хотруу уусна
Oh oh feel this gravity

Судсаар минь адреналин
Зүрхэнд минь сератонин
Буцна гэж нэгэнт үгүй
Oh oh feel this gravity

Суудлаас хөндийрөх энэ бие
Гунигаасаа тасрах энэ үе
High Speed, I shift to you!

Мартагдсан дууны хөг аялгуу
Маргаашийн нарлуу хамт аялах уу
Үүлгүй тэнгэрийн улбар хаяа руу
Үдшийн саранг угтан аялах уу

Шөнийн хаант улсруу бид гүйнэ
Шөнөжин бүжих хатан бол би
Бүх зүйл хэвийн бишээ өөр хэмийн
(өшөө ойрт, to me closer)
Сумласан бууны гохыг дарахгүй
Суугаад байвал амьдрал тэсрэлтгүй
Бүх зүйл хэвийн өөрчлөөч
Энэ beat хөлрүү орно
Дагаад бэлхүүсийг орооно
Бүх бие аялгуунд норно
Oh oh so feel this gravity

Судсаар минь адреналин
Зүрхэнд минь сератонин
High Speed, I shift to you!

Мартагдсан дууны хөг аялгуу
Маргаашийн нарлуу хамт аялах уу
Үүлгүй тэнгэрийн улбар хаяа руу
Үдшийн саранг угтан аялах уу

Мартагдсан дууны хөг аялгуу
Маргаашийн нарлуу хамт аялах уу
Үүлгүй тэнгэрийн улбар хаяа руу
Үдшийн саранг угтан аялах уу

Мартагдсан дууны хөг аялгуу
Маргаашийн нарлуу хамт аялах уу
Үүлгүй тэнгэрийн улбар хаяа руу
Үдшийн саранг угтан аялах уу

Мартагдсан дууны хөг аялгуу
Маргаашийн нарлуу хамт аялах уу
Үүлгүй тэнгэрийн улбар хаяа руу
Үдшийн саранг угтан аялах уу.

ГУРАВ: “Харанга” хамтлагийн Х.Лхагвасүрэн, “Үзэсгэлэнт минь”, 17,931,574  хандалттай.

“Үзэсгэлэнт минь”

Чам дээр минь асгарах гээд
Одод түгжээ үзэсгэлэнт минь
Чамайг минь ширтэх гээд
Саран манджээ үзэсгэлэнт минь

Халуун шивнээг минь сонсох гээд
Салхи намджээ
Хаан хайрыг минь гоёх гээд
Цэцэгс дэлгэрчээ

Бүрхэх сүүдэр үгүй байг гээд
Тэнгэр цэлмэжээ үзэсгэлэнт минь
Бие биедээ хайртайг минь
Бурхан мэдчихжээ үзэсгэлэнт минь

Халуун шивнээг минь сонсох гээд
Салхи намджээ
Хаан хайрыг минь гоёх гээд
Цэцэгс дэлгэрчээ

Алтан шаргал нарныхаа тойрогтоо дэлхий минь багтжээ
Аз жаргалынхаа төөрөгтөө хоёулаа багтжээ

Үнсэлцэж байгааг минь харах гээд
Уулс бөхийжээ үзэсгэлэнт минь
Үнэнч явахыг минь үзэх гээд
Ус мөрөн сөгдөжээ үзэсгэлэнт минь

Халуун шивнээг минь сонсох гээд
Салхи намджээ
Хаан хайрыг минь гоёх гээд
Цэцэгс дэлгэрчээ

Алтан шаргал нарныхаа тойрогтоо дэлхий минь багтжээ
Аз жаргалынхаа төөрөгтөө хоёулаа багтжээ.

ХОЁРТ: “The Hu” хамтлаг, “Wolf totem”, 26,369,215 хандалттай.

“Wolf totem”

Арслан ирвээс алалдан уралдъя
Барс ирвээс байлдан уралдъя
Заан ирвээс жанчилдан уралдъя
Хүн ирвээс хүчилдэн уралдъя

Бид арслан ирвээс алалдан уралдъя
Барс ирвээс байлдан уралдъя
Заан ирвээс жанчилдан уралдъя
Хүн ирвээс хүчилдэн уралдъя

Хатгагч эрээн могой болох бол
Хангарьд болон дээгүүр нь дүүлнэ
Хүрхрэх эрээн барс болох бол
Хөх зогдорт алслан болъё

Ху - ху - ху - ху...
Ху - ху - ху - ху...

Өдөөд ирвээс өрсөлдөн тэмцэе

Аравт болон аянгалан ниргэе
Зуут болон зүрхэнд нь ниргэе
Мянгат болон мөргөлдөн ниргэе
Түмт болон тэнгэрээр ниргэе

Ху - ху, ху - ху...
Ху - ху, ху - ху...

Үерлэн ирвээс үхэлдэн үзэлцье
Нөмрөн ирвээс нүдэлдэн уралдъя
Нисэлдэн ирвээс харвалдан унагъя
Цахилан ирвээс цавчилдан тэмцье

Ху - ху, ху - ху...
Ху - ху, ху - ху...

Шонхорын хурдаар хурцлан давшъя
Чонын зоригоор асан дүрэлзэье
Тэнхээт морьдын туурайгаар нүргэе
Тамгат Чингисийн ухаанаар даръя.

НЭГД: “The  Hu” хамтлаг, “Yuve Yuve Yu”, 37,884,246  хандалттай.

“Yuve Yuve Yu”

Их л удаан идэж уугаад наргиж цэнгээд хачин юм бэ юу вэ юу вэ юув
Эцэг өвгөд Монгол гээд л цээжээ дэлдэн худлаа орилох нь юу вэ юу вэ юув
Эргэж буцаад хэлсэн үгэндээ эзэн болдоггүй андгай өргөдөг нь юу вэ юу вэ юув
Эцэг эхийн захиж хэлсэн үнэт сургааль үнэгүй болдог нь юу вэ юу вэ юув, юу вэ юу вэ юув

Ээ дүлзэн сөгд сөгд
Ээ лүндэн бууг бууг, бууг бууг

Дээдсийн заяаг удамлаж төрчихөөд унтаж хэвтээд сэрдэггүй юм бэ юу вэ юу вэ юув
Дэлхийд ганцхан Монгол гээд л амаа хаттал худлаа ярьдаг нь юу вэ юу вэ юув
Дээдсээр амьдрах заяанд төрсөн Монгол түмэн нэгдэж чаддаггүй нь юу вэ юу вэ юув
Дархан Монгол улсаа мандуулж өөд нь татаж сэргээж чаддаггүй нь юу вэ юу вэ юув, юу вэ юу вэ юув

Ээ дүлзэн сөгд сөгд
Ээ лүндэн бууг бууг, бууг бууг

Өвөг дээдсийн өвлөж өгсөн газар шороог хайрлаж чаддаггүй нь юу вэ юу вэ юув
Өтгөс буурлын захиж хэлсэн үнэт сургааль худлаа болдог нь юу вэ юу вэ юув
Өнө л мөнхөд мандан бадрах чонон сүлдэт Монгол түмэн тэнгэрийн тамгатай
Хөвчин дэлхийд нэрээ дуурсгах хүмүүн тахилгат эзэн Чингис нартад залрана, нартад залрана

Ээ хар сүлд сэр сэр
Ээ хаан төр мөнх манд, мөнх манд

Юу вэ юу вэ юу вэ юу вэ юу вэ юу вэ юу вэ
Хачин юм бэ юу вэ юу вэ юу вэ юу вэ юу вэ
Юу вэ юу вэ юу вэ юу вэ юу вэ юу вэ юу вэ
Хачин юм бэ юу вэ юу вэ юу вэ юу вэ юу вэ
Ээ хар сүлд сэр сэр
Ээ хаан төр мөнх манд, мөнх манд.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зарү
Зарү
2020-02-19 15:34

Явж л байна бага багаар. тэрбум ханд�##�ттай хүзхэлдэйн кино ч байдаг юм билээ

Зочин
Зочин
2020-02-29 01:45

Dandaa hulgain hugjimnuud such a shame bitchs!!!

Зочин
Зочин
2020-12-07 08:54
Reply to  Зочин

ЭРГҮҮ ДАГЗ ХААНААС ЮУ ШААСНЫГ НЬ НЭГ САЙХАН ХАЛААЧ ХАМ АА!

Холбоотой мэдээ

Back to top button