Нийгмийн

Эмч О.Сэргэлэн дэлхийн шилдэг 101 манлайлагчийн нэг боллоо

Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэн дэлхийн эрүүл мэндийн салбарын шилдэг 101 манлайлагчийн нэгээр шалгарлаа.

"World Health & Welness" холбооноос зохион байгуулдаг 11 салбарын 101 манлайлагчийг шалгаруулах номинацид 136 орны шилдгүүдээс эрүүл мэндийн салбарын манлайлагчаар Монгол Улсын Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч Оргойн Сэргэлэн шалгарсан байна. Энэ үйл явдлыг УНТЭ-ийн хамт олон удирдлагууд баяртайгаар хүлээн авч, О.Сэргэлэн эмчид талархал илэрхийлэн хүндэтгэл үзүүллээ.

УНТЭ Мэс заслын зөвлөх эмч, Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, АШУ-ны доктор, профессор, Монгол Улсын Хүний Гавъяат эмч О.Сэргэлэн нь 2007 онд элэг шилжүүлэн суулгах туршилтын мэс заслын төслийг ШУТС-ийн санхүүжилтээр эхлүүлж, 26 гахайд элэг шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг хийж эхэлсэн бөгөөд элэг шилжүүлэн суулгах багийг анхлан зохион байгyулж, багийн ахлагчаар ажилласан юм. 

ТҮҮНИЙ АМЖИЛТААС 

2009 онд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний удирдамжийг бичиж, 2010 онд ЭМСЯ-аар батлуулан, 2010 онд БНСУ-ын АСАН Анагаах ухааны төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан.

2011 онд Монголд анх удаа элэг шилжүүлэн суулгах мэс заслыг БНСУ-ын АСАН Анагаах ухааны төвийн эмч нартай хамтран гүйцэтгэсэн. Ингэснээр Монгол Улс дэлхийд элэг шилжүүлэн суулгасан 46 дахь орноор бүртгэгдсэн.

2014 онд анх удаа хоёр хүүхдэд элэг шилжүүлэн суулгасан.

2015 онд нэг хүнд цогцосны донороос элэг шилжүүлэн суулгасан.

2020 оны хоёрдугаар сарыг хүртэлх хугацаанд Элэг шилжүүлэн суулгах багийн хамт олон нийт 94 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2018 оны статистик үзүүлэлтээр нийт хүн амын тохиолдлоор амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал нь дэлхийд гуравдугаарт эрэмблэгдсэн нь манай элэг шилжүүлэн суулгах багийг ахалж байгаа Гавьяат эмч О.Сэргэлэнгийн ур чадвар, хичээл зүтгэлийн үр шим юм гэж УНТЭ-ээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-20 10:10

Танд баяр хүргэе.Маш бахд�##�тай бна.Эрдэм нь ундарч байг

Зочин
Зочин
2020-02-21 08:44

Mundag hvn umaa turiin deed shagnal uy l ba uguusei iim l hvmvvsiig baatar bolgoh heregtei

Зочин
Зочин
2020-02-22 07:56

Мундаг эмчдээ амжилт

Зочин
Зочин
2020-02-23 12:33

Eruul enhin manand setgel zurhe zoruylj yawa tand ajilin ulam ih amjilt huse

Буян
Буян
2020-12-08 03:49

Ухаантай дайчин бүсгүйн буян нь дэлгэрэг.

how much does cialis cost
how much does cialis cost
2021-10-31 17:48

Orlistat From Canada

Viagra
Viagra
2021-11-04 07:56

Propecia Funciona

generic for cialis
generic for cialis
2021-11-05 03:35

Rezept Fur Viagra

stromectol tablete
stromectol tablete
2021-11-10 19:29

Ciprofloxacin 500 Mg Buy

buy prednisone online 10 mg
buy prednisone online 10 mg
2021-11-13 08:23

kamagra overnight in u s

hoe can i buy priligy in usa
hoe can i buy priligy in usa
2021-11-16 08:18

Cheap Prevacid

icd 10 plaquenil
icd 10 plaquenil
2021-12-06 09:49

No Scrip Cialis

gabapentin dose
gabapentin dose
2021-12-07 13:41

Surdosage Lioresal

high on gabapentin
high on gabapentin
2021-12-10 11:26

Propecia 20 Years Old

cialis daily
cialis daily
2021-12-11 07:45

cialis news

Холбоотой мэдээ

Back to top button