Монгол Улс сагсан бөмбөгийн 3х3, гимнастик, ширээний теннис, шатар, биатлон, тэшүүрийн шигшээ багтай боллоо

Үндэсний шигшээ багийн албанд харьяалагддаг олимпийн ес, паралимпийн долоо нийт 16 спортын төрөл дээр гимнастик, ширээний теннис, шатар, тэшүүр, биатлон, 3х3 сагсан бөмбөг шинээр нэмэгдэж, Үндэсний шигшээ баг нийт спортын 23 төрөлтэй боллоо.

Шинээр нэмэгдсэн зургаан холбооны эхлэл болгож гимнастик, ширээний теннис, шатар, тэшүүрийн холбооны удирдлагуудтай “Токио-2020” зуны олимпийн наадам, “Бээжин-2022” өвлийн олимпийн наадамд оролцох баг тамирчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээг байгууллав.

Ингэснээр дээр дурдсан спортын төрлийн шигшээ багийн тамирчид гадаад дотоодын тэмцээн уралдаан, хамтарсан бэлтгэл цугларалт зэрэгт оролцох зардал улсын төсвөөс шийдэгдэх юм.

ЗГХА-БТСГ-ын дарга Ц.Шаравжамц “Монголын баг тамирчдыг олимпийн болон олимпийн бус төрөл гэж ялгалгүйгээр спортын төрөл бүрт, тамирчин болгонд улсын дэмжлэг туслалцааг жигд хүртээмжтэй байлгах зорилгоор Үндэсний шигшээ багийг өргөжүүлж, шинээр спортын 6 төрлийг нэмлээ. Улсаас өгч буй боломжийг алдалгүй амжилтаа ахиулахыг хүсье” гэсэн юм гэж БТСГ-аас мэдээлэв.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шараваа улсуудтай зургаа авахуулахдаа сууж бай л даа
Монголчууд 3х3.н шигшээ багтай болоод 3.н жил болцоны дараа юу шааанам бэ