Нийгмийн

Коронавирусийн халдварыг бүрэн дарсны дараа тэтгэврийн зээл олгоё

БНХАУ-ын Ухань хотоос анх илэрсэн коронавирус аюулын харанга дэлдэн, хүрээгээ тэлсээр. Эл вирус ямар аюултайг энд дурдах илүүц биз ээ. Кронавирусийн шинжилгээ өгөхөөс гурван ч удаа татгалзсан, зөрүүд иргэн тус халдвараар өвчилснөө мэдэлгүй сүмийн цуглаанд очин, халдвар тараасны улмаас БНСУ-д 204 хүн халдвар аваад буйг одоогоор тогтоогоод байна. Ганцхан хүнээс болж 24 цагийн дотор ийм олон хүн халдвар авсан гээд бод доо. Одоо ч энэ тоо эцэслэн гараагүй, халдвар авсан тохиолдол шинээр бүртгэгдсээр буй. Ганц иргэн ийм балаг тарьж байхад хүн бүрийн оролцоо, урьдчилан сэргийлэлт нэн чухал нь ойлгомжтой.

Яг ийм эгзэгтэй, чухал үед монголчууд коронавирусийн аюулд нөмрүүлж мэдэх нь. Тэгээд бүр хэдхэн хоногийн дараа Цагаан сар болох гэж байдаг. Улсаараа коронавирусийн халдвартай амжилттай тэмцсээр ирсэн төр, засаг, монголчуудын хичээл зүтгэл тэтгэврийн зээл олгож буйгаас болж баларч магадгүй нь. Олон хүнийг цуглуулахгүйн тулд Цагаан сарыг хориглон, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон. Гэтэл банкин дээр урт дугаар үүсгэн зогсох ахмадууд коронавирусийн халдвар илрэх эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Коронавирусээр дархлаа султай, ахмад настай хүмүүс өвчлөх магадлал өндөр байгааг ДЭМБ-ынхан, мэргэжилтнүүд сануулсаар буй. Улсаараа коронавирустэй күүл тэмцсэний үр дүн, харьяа яамны энэ олон хүний хичээл, зүтгэл, урьдчилан сэргийлэхийн тулд авсан арга хэмжээнүүд талаар болж мэдэх нь. Ахмадууд олноороо олон хоног дугаарлан зогсож, бөөгнөрсний улмаас Монголоос коронавирус илэрвэл хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Коронавирусийн халдвар хаалга тогшиж буй аюултай үед тэтгэврийн зээл олгож байгаа нь яавч зөв шийдэл биш. Тиймээс коронавирусийн халдвар дарагдсаны дараа тэтгэврийн зээл олгохыг уриалъя.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Туяа
Туяа

Зээлээ тэгүүлсэнийг нь энэ жилдээ алгас!!

Ахмад настан
Ахмад настан

Бүх юм цахимжсан байхад цахимаар олгох хэрэгтэй!

Jagaa
Jagaa

ewii xoorxii ingej zogsoohiin orond oorsdiinx n dansnd xiijixgv mongo ogox gej zowoojix ymdaa

Зээлдэгч
Зээлдэгч

Тѳрийн 3 ѳндѳрлѳгѳѳ энэ та гурвын хийж байгаа ажил шүү. Хэд хэдэн хүн хэцүүдлээ гэсэн одоо үхэх биз. Тэгээд коронавирус юу болсон вэ.

Даш
Даш

Энэ эрсдэлтэй үед төр хийж байгаа ажлаа нурааж байдаг,энэ тэтгэврийн зээлийг түр зогсоож болдоггүй юм уу! Байдал хэвийн горимд орохоор өгөөч

Зочин
Зочин

Боль боль эрүүл байх нь чухал байна,ямар сонин юм бэ, энэ байгууллага аж ахуйн нэгжүүд ажлаа аль болох бага болгох нь зөв байх

Зочин
Зочин

Монголд гараагүй л байгаа юмыг гарсан бүр дарсны дараа болгоод муу ёрлох юм. Дэмий л юм байгаа юм.

Зочин
Зочин

Virusiin sejigteì hvmvvsiig yagaad hileer oruulaad bgaa ym be? Ene hil gaaliin bolon tur zasag yn bodoj bnaaa?

Отгоо
Отгоо

Маш зөв уриалга бна

Ахмад
Ахмад

Үнэхээр арай юмаа яагаал хүмүүс ийм болчихдог байнаа зөв өтлөөч зээл зогсоо!!!°

Оогий
Оогий

Төр засаг вирусын халдвар тархахаас сэргийлэн тэмцэж байхад энэ банк ямар санаатай юм? Ингэж их хичээж зүтгэж байгааг үр дүнгүй болголоо шд

Зочин
Зочин

Энэ бүхэнд энэ төрийн эвэртэн туурайтан хэдэн поп нөхөд буруутай, ард түмнээ бодоогүй өөрсдийн дахин сонгогдохоо бодсоных,

irgen
irgen

zeel teglesnees bolj odoo hun bolgon zeel avah heregtei yum bna gej bodoj bna zeelee tegluulsen ni dahiad hamgiin turuund avch bna

Иргэн
Иргэн

Гэр бүлийн хүрээнд тэмдэглэдэг баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглээрэй гэчихээр тэгэлгүй яахав дээ.

Иргэн
Иргэн

Суудлаа олохгүй бол гүйдлээ олохгүй гэж энэ.сар сард нь өгөх нь зөв гэж зээл тэгэлчээд яаж байгаан одоо.

Зочин
Зочин

Энэ тэтгэвэр 0 нь Үнэн утгагүй Ахмад бууралуудаа ялгаварлаж байна өгөх гээд байгаан бол зээл авсан аваагүйд нь яг адилхан хандаачээ

Холбоотой мэдээ

Back to top button