Нийгмийн

Э.Тодгэрэл: Би амьд, Шүүдрээ бид хоёрын харилцаа хэвийн

“Фауст”, “Хайрын виз” зэрэг жүжгийг найруулан үзэгчдэд хүргэсэн залуу найруулагч М.Батболд тун удахгүй Английн зохиолч Майк Бартлеттийн “Love, love, love” жүжгийг олонд хүргэхээр болжээ. Тус уран бүтээлийн гол дүрийг жүжигчин Э.Тодгэрэл бүтээх аж. Жүжигчин Э.Тодгэрэлтэй сүүлийн үеийн уран бүтээл болоод хувийн амьдралынх нь талаар ярилцлаа.

ХУВЬ НАЙРУУЛАГЧИЙН УРАН БҮТЭЭЛД АНХ УДАА ТОГЛОХ ГЭЖ БАЙНА

          -Найруулагч М.Батболдын “Love, love, love жүжгийн гол дүрд тоглохоор сургуулилалтаа базааж буй гэж сонслоо. Энэ уран бүтээлийн талаар ярилцлагаа эхлүүлье?

          -Английн язгууртан гэр бүлээс гаралтай залуу зохиолч Майк Бартлетийн “Love, love, love” жүжгийг М.Батболд найруулан үзэгчдэд хүргэх гэж байна. Найруулагч М.Батболд өмнө нь телевизийн контент болон бусад хэд хэдэн уран бүтээлдээ тоглох санал надад тавьсан боловч тухайн үед театрын уран бүтээл давхцаад чадаагүй. Харин энэ удаа УДЭТ-ын уран бүтээлээс түр чөлөө авчихсан, чөлөөтэй байгаа дээрээ ажиллаад үзье гэж шийдсэн. Театраас чөлөө авснаас хойш драмын жүжигт тоглоогүй болохоор тайзан дээр гарахыг ч хүсэж байлаа. Нөгөөтээгүүр, сэтгэлзүйн төрлөөр бичдэгээрээ алдартай зохиолчийн жүжигт тоглох учраас их олзуурхсан. Жүжгийн зохиолыг анх уншихад л Кеннетийн дүр их таалагдсан. Энэ дүр ч надад оногдлоо. Гэр бүлтэй, хоёр хүүхэдтэй, 40 эргэм насны залуугийн дүр. Тус дүр болон эл жүжгээр гэр бүл салалт, түүнээс улбаалж гардаг үр дагавар, хор хөнөөлийн тухай “дуугарах” юм.

          -Та УДЭТ-ын биш, хувь найруулагчийн уран бүтээлд анх удаа тоглох гэж байна. Түүнчлэн найруулагч М.Батболд хамтарч ажиллаж дадсан жүжигчид бус, өөр өөр продакшн, студийн жүжигчдийг эл жүжигтээ тоглуулахаар сонгож, цуглуулсан байна лээ. Хамтран ажиллахад ямар байна вэ. Сонирхолтой байна уу?

          -Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Гавьяат жүжигчин Б.Эрдэнэцэцэг, “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул нарын чадварлаг уран бүтээлчтэй тоглоно. Жүжгийн бүрэн бүрэлдэхүүнийг зарлах хараахан болоогүй. Постер болон шторк “цацагдах”-аар үзэгчид аяндаа мэдэх байх. Өмнө нь нэг тайзан дээр тоглож байгаагүй уран бүтээлчид цугласан учраас их сонирхолтой санагдаж байна. Ширээний уншлагаас авахуулаад тайзны сургуулилалт ч тэр. Нөгөөтээгүүр, энгийн атлаа үзэгчдийн тархийг ажиллуулах, бодуулах төрлийн жүжиг учраас ажиллахад сайхан байна. Хүний тулах цэг нь гэр бүл, хайр гэдгийг харуулах, ойлгуулах зорилготой.

-Өмнө нь Дарио Фогийн “Чөлөөт хос” жүжигт мөн 40 гаруй настны дүрд тоглосон байх аа?

          -УДЭТ-ын босгыг даваад удалгүй Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулагчийн “Чөлөөт хос” жүжигт Мамбрето хэмээх 40 гаруй настай залуугийн дүрд тоглосон. Эмгэнэлийг инээдмээр егөөдсөн мундаг уран бүтээлд ажилласандаа баярладаг. УДЭТ-ын аялан тоглолтоор хамгийн олон удаа тоглосон жүжгүүдийн нэг. Хувь уран бүтээлчийн хувьд ур чадвараа ахиулах, туршлага хуримтлуулах боломж олгосон дүр.

УДАХГҮЙ АНУ РУУ БУЦААД, СУРНА

          -Хувийн амьдралын тань талаар ярилцлагаа үргэлжлүүлье. Сүүлийн үед шар хэвлэлийнхний “дайралт”-д их өртөөд байна уу даа?

          -Би хувийн амьдралынхаа талаар дэлгэх тийм ч дуртай хүн биш дээ.

-Та УДЭТ-аас чөлөө авч, АНУ руу явчихаад ирсэн. Цаашдаа тэнд сурах, мэргэжил дээшлүүлэх бодолтой юм уу?

          -Хүн бүрт л өсөж дэвжих, мэдлэгээ ахиулах хүсэл бий. Хэн ч булааж авч чадахгүй хөрөнгө бол мэдлэг, боловсрол шүү дээ. Тэр дундаа уран бүтээлч хүн хэлний мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай. Тийм ч болохоор манай гэр бүлийн хүн (жүжигчин П.Шүүдэрцэцэг) АНУ-д сурч, ажиллаж байна. Одоогоор хэлний бэлтгэлдээ суралцаж байгаа. Ирэх намраас тайз, дэлгэцийн уран бүтээлийн зохиолч, найруулагчаар суралцах юм. Би ч оччихоод ирсэн. Удахгүй буцаж, сурна. Энд зохицуулах ажил багагүй бий учраас яаран явж түвдэхгүй байна.

ЗАРИМ ХҮН БҮР НАМАЙГ НАС БАРСАН ГЭХ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛД ИТГЭЭД ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛСЭН БАЙНА ЛЭЭ

          -“Тэрбумын хэрэг” уран сайхны киноны зураг авах ажлын үеэрх таны зургийг уржигдраас цахим орчинд “Жүжигчин Э.Тодгэрэл амиа хорлохыг завдлаа” гэсэн тайлбартайгаар тараасан байсан. Та харсан уу?

          -Урлагийн мэргэжилтэй хоёр хүн хамтын амьдралаа эхлүүлсэн болохоор ч тэр үү, элдвийн л хэл аманд өртөх юм. Салж нийллээ л гэнэ, хаялаа явлаа л гэнэ. Тэр болгонд дуугүй л өнгөрдөг. Дуугүй байдаг болохоор улам элэг барьдаг ч юм шиг. Хувийн амьдралынхаа нарийн нандин болгоныг ил гаргаад байх утгагүй. Амьдралын утга учир, гэр бүлийн нандин нууц гэж бий шүү дээ. Анх удаа л би ярилцлагадаа хувийн амьдралынхаа тухай ярьж байгаа нь энэ. Ам нээвэл уушги нээ гэдэг дээ.

Шүүдэрээг Дубай руу сургалтад явахад, Тайландад хэлний бэлтгэлд суралцах үед ч “Саллаа, сарнилаа, өөр хүнтэй болжээ” гээд л байсан. Ер нь байсхийгээд л янз бүрээр бичдэг. Уржигдар мөн л “Салж гэнэ, Тодгэрэл амиа хорлохыг завдлаа” гээд л биччихэж. Өнгөрсөн 2018 онд “Драмын 3” хамтлагаараа бие даан “Тэрбумын хэрэг” уран сайхны кино хийж, үзэгчдэд хүргэсэн. Тус кинонд миний дөрвөн давхрын цонхноос үсэрч буй хэсэг гардаг. Орлон тоглогч тоглуулах байсан ч нэгд, би екстрем зүйлд сонирхолтой, хоёрдугаарт, бие даан хийж буй анхны киноныхоо тэр чухал хэсгийг өөрөө гүйцэтгэж зургаа авахуулахыг хүссэн. Ингээд Онцгой байдлын баг бүрэлдэхүүний зааварчилгаагаар тусгай хамгаалалт доор, аюулгүй байдлыг бүрэн хангасны үндсэн дээр дөрвөн давхраас үсэрч, зургаа авахуулсан.

Тэр зургийг худал мэдээлэл тараахдаа ашигласан байсан. Түүнийг нь харсан хүмүүс “Зүгээр үү” гээд над руу холбогдож байна, зарим нь бүр эмгэнэл илэрхийлсэн байна лээ. Хүний нутагт амьдралынхаа төлөө зүтгэж буй гэр бүлийн минь хүнийг ч элдвээр хэлж, доромжилж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хүчтэй зэвсэг шүү дээ. Нийгэмд болж буй олон сайн, саар асуудлуудыг хөндөж, уншигчдад мэдээлэл өгөх нь илүү чухал баймаар.

Амьдралын төлөө зүтгэж яваа залуу хосыг гоочилж яах нь вэ дээ. Ямартай ч би амьд мэнд, эрүүл саруул байна, манай гэр бүл хэвийн харилцаатай хэвээр. Салах нь битгий хэл сүй тавьж, хуримаа хийхээр төлөвлөж байгаа шүү дээ, бид. Миний болон миний гэр бүлийн хүний нэр хүндэд халдаж, ташаа мэдээлэл тарааж байгаад эгдүүцэж байна. Юутай ч танай сайтад энэ талаар ярьсан болохоор худал мэдээлэл тараасан сайт, олон нийтийн сүлжээний хуудсууд залруулах байх гэж найдаж байна.

БИД ХОЁР ХУВИЙН АМЬДРАЛЫНХАА ТАЛААР ЦАХИМ ЕРТӨНЦӨД ХУВААЛЦАХАА БОЛИХООР ШИЙДСЭН

-Олон нийтийн сүлжээг идэвхтэй ашиглаж, хамтдаа авахуулсан олон зургаа нийтэлдэг байснаа сүүлийн үед нууцалдаг болсон нь хүмүүст ташаа сэтгэгдэл төрүүлсэн юм болов уу?

          -Шүүдэрээ фэйсбүүк хаяг, хөтөлдөг албан ёсны хуудсаа гурван ч удаа алдсан. Би ч тэр. Сүүлд гэхэд л АНУ явсныхаа дараа инстаграм хаягаа алдсан. Хаягийг нь буцааж сэргээж чадсан ч бидний нийтэлсэн бүх зураг, бичлэг устсан байна лээ. Ингээд бид ярилцсан юм. “Олон нийтийн сүлжээг зөвхөн ажлын шугамаар л ашиглая, хувийн амьдралынхаа тухай огт нийтлэхгүй байя” гэж. Тэртэй, тэргүй бид хамт байгаа нь үнэн, ойр дотнын хүмүүс минь мэдэж байгаа хойно бусдад ил гаргахаа л болихоор шийдсэн юм.

          -АНУ-д мэргэжил дээшлүүлэх хугацаандаа мэргэжлээрээ тэнд ажиллах боломж бий юү. Энэ талаар ер нь судлав уу. Та хэзээ буцаж явах вэ?

          -Гадаадад сурч, ажиллах амаргүй. Адаглаад сургалтын төлбөр, өртөг хэр билээ. Шүүдэрээ өглөө нь хичээлдээ явж, өдөр нь хими цэвэрлэгээний газарт ажиллаж, орой нь тэнд ажиллаж, амьдарч буй монгол бүсгүйчүүдэд йогийн хичээл зааж байгаа. Би ч тэнд байх хугацаандаа хар бор янз бүрийн л ажил хийсэн.

Гадаадад сурч, амьдрахын тулд ингэхээс ч аргагүй. Эндэх ажлаа хурдхан амжуулчихаад, дахин АНУ явж, хамт зүтгэж, хамт өсөж хөгжихийг хүсэж байна. Яваандаа хэлний мэдлэгээ дээшлүүлж, сургуулиа төгссөний дараа тэнд мэргэжлээрээ ажиллах боломж бий. Манай уран бүтээлчид ур чадварын хувьд огт гологдохгүй. Гол нь гадаад хэлний мэдлэгээ л дээшлүүлэх хэрэгтэй байна.

ШҮҮДРЭЭ БИД ХОЁР ВЛОГ ХӨТЛӨХ ТАЛААР ЯРИЛЦАЖ БАЙГАА

-Нээрэн, “Бид гурвын болзоо” киноны зургийг авахуулах үеэрээ та гэр бүлийн хүнтэйгээ танилцсан. Түүнээс хойш хамт уран бүтээлд тоглуулах санал хэр олон ирсэн бол?

          -Хоёр гурван санал ирсэн. Гэхдээ тухайн үед тоглох зав, боломж гараагүй. Нээрэн, бид АНУ-д ажиллаж, амьдарч буй залуусын амьдралыг харуулах, тус улсыг зорих гэж буй залууст мэдээлэл хүргэх зорилготой влог хамт хөтлөх талаар ярилцаж байгаа.

          -АНУ-д суралцаад ирснийх нь дараа тийм санал дахин тавибал хэрхэн хүлээж авах вэ?

          -Дуртайяа хүлээж авах байх аа. Энэ талаар боддог, мөрөөддөг зүйл бидэнд бий. Манай хүн зохиолч, найруулагчаар төгсчихнө, би мэргэжлээ дээшлүүлчихнэ. Биднийг дэмждэг найз нөхөд, хамтран ажилладаг уран бүтээлч ах, эгч нартайгаа хамтраад уран бүтээл хийх боломж ч бүрдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2020-02-22 13:31

Za ashgui de????????????????

Зочин
Зочин
2020-02-23 02:19
Reply to  Zochin

ene hoer amidarnuu bn yy bid nart ymar hamaa bn bid narin umnuuc amidarch bg bish amidarnuu bn uu uurcduu medne bz

Зочин
Зочин
2020-02-22 14:08

Ta2iin amidral hend hamatain be

Зочин
Зочин
2020-02-22 14:21

T1 zaluug shuudree hayaach

Зочин
Зочин
2020-02-22 14:28

өөрсдийгө од гээд бодциймуу та 2 с�##�нуу нийлнүү үхнэ үү байнуу хэнд хамаатайн бэ �######� л да шүдрээ чинь дөлгөөнийг даган дуурайдаг �##�и�##�агч

Зочин
Зочин
2020-02-27 18:42
Reply to  Зочин

goy shaalaa shuudere bol ugaasaa ya neg udur ahiad enige solitson tuuj ywna harjaarai

Зочин
Зочин
2020-02-23 22:57
Reply to  Зочин

Ugaasaa l odshde hha ataarhaad bgnmu uuuruuuu

Ooroo zail
Ooroo zail
2020-02-23 12:46
Reply to  Зочин

Chi muu l###r mini z##l za yu! Humuus oorsdoo salsan sarinasan gej shuugiad baiga ymiig yahiin yasan olon ugtein.

Отгонтуяө
Отгонтуяө
2020-02-22 14:35

Goe hosuud shv amidrald n az jargal hvsie

haha
haha
2020-02-22 16:43

bas hosiin vlog gd solioroh yum bnldaa haha.

зочин
зочин
2020-02-22 17:04

та хоёр ямар байх нь маньд огт падгүй хэдэн оркууд та хоёрыг сонирходог байх ха ха ха

Зочин
Зочин
2020-02-25 12:49
Reply to  зочин

Падгүй зүйлээ аймаар сонирхож орж уншчихаад инээдтэй юм бичдэг юм бэ? хэхэ

Hhahh
Hhahh
2020-02-22 19:35

Hahahah hoortson yumbee. Od bishdee yamar

Ohin ni arai l ailguishuu

Зочин
Зочин
2020-02-22 21:23

yanuu iinvv padlii bainaa

Irgen
Irgen
2020-02-22 21:49

Oorsnoo duugai l urdah ajlaa hiitsgeegeech de, surch bvl sain l bn. Oorsnoo l yalanguya ter emegtei ni hiih ajilgui bololtoi net-eer l neg z

Зочин
Зочин
2020-02-22 22:09

Zaza ingeed l yriltslga ugchihgui.. humuus hardaad serdeed bsn...

зочин
зочин
2020-02-23 16:22

Чад�##�тай сайн жүжигчин, ,,Хиймор,,кинон дээр ламын дүрд янзтай тоглосон байна лээ,бүр нэг зэвүүн,тулт�##� нь ...сайн сайхан бүхнийг хүсье

Bulga
Bulga
2020-02-25 13:36

Goyo goyo. Huurhun hosuud. Amjilt!????❤

зочин
зочин
2020-02-25 20:43

ухтлээ атаархдаг хумуус уим бна.та нарын тэнгэрлэг байд�##� эд нарыг амар байлгадаггуй бололтой

уншигч
уншигч
2020-02-26 23:29

амжилт амжилт.нэг нэгэндээ урам хайр�##�цгаая.муухай үгээр яахийн бэ ганцхан тохиох амьдр�##�

Зочин
Зочин
2020-03-04 20:55

Амжилт,аз жарг�##� хүсье

John
John
2020-03-26 14:55

Todgerel uvurmuts tsaraitai mundag jujigchin shu amjilt

Холбоотой мэдээ

Back to top button