Нийгмийн
“Монгол иргэн БНСУ-д эмчлүүлж байхдаа коронавирус туссан байх өндөр магадлалтай”

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “БНСУ-д байсан 35 настай монгол иргэнээс коронавирус илэрсэн нь үнэн. Тухайн иргэн элэгний архаг үрэвсэлтэй. Хоёрдугаар сарын 12-нд БНСУ-д очсон.
Тэгээд тэнд очсоныхоо дараа шинжилгээ өгөхөд коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож. Тухайн иргэн БНСУ-д очсоныхоо дараа халдвар авсан байх өндөр магадлалтай. Түүний эхнэр, эгчийнх нь шинжилгээний хариу сөрөг гарсан тул тусгаарлагдаагүй” гэв.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.