Нийгмийн

Нууц амрагийн дүрээр цахиур хагалаад буй жүжигчин Э.Пүрэвжаргалын тухай СОНИРХОЛТОЙ 10 БАРИМТ

“Бүтэн амьдрал” олон ангит киноны Цэнгэлмаагийн дүрээр олны талархлыг бас “зэвүүцэл”-ийг хүргээд буй жүжигчин Эрдэнбилэгийн Пүрэвжаргалыг мэдэхгүй кино сонирхогч ховор болов уу. Тэрбээр өмнө нь “37-р точка”, “Аdmin Z”, “Сүүлчийн шөнө”, “Ороолон”, “Богд хаан”, “Харанхуй хад”, “Хөхөөний үүр” зэрэг 10 гаруй уран сайхны кинонд гол болон туслах дүр бүтээсэн.

Сүүлийн хоёр уран бүтээл болох “37-р точка”, “Бүтэн амьдрал” кинонд нууц амраг эмэгтэйн дүрийг чадварлаг бүтээн тэсрэлт хийгээд байгаа юм. Түүний тухай сонирхолтой 10 баримтыг сонирхуулъя.

https://www.youtube.com/watch?v=NfTQ8GfEpxM

НЭГ: Дархан-Уул аймагт төрсөн Э.Пүрэвжаргал эхээс хоёулаа, нэг ахтай. “Зохиомж” дээд сургуулийг Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, СТА А.Цэгмид нарын удирдлагад 2014 онд төгссөн.

ХОЁР: Түүний анхны тоглосон уран бүтээл нь “Эгэлийн гайхамшиг”. Тэрбээр тус кинонд Гэгээнээ гэдэг эмэгтэйн дүрийг бүтээсэн.

ГУРАВ: Тэрбээр “37-р точка”, “Бүтэн амьдрал” кинонд нууц амраг эмэгтэйн дүр бүтээсэн. Энэхүү хоёр уран бүтээлд хоёр жилийн зайтай тогложээ. Гэхдээ энэ жил “37-р точка” дуусах үеэр “Бүтэн амьдрал” үзэгчдийн хүртээл болсон юм.

ДӨРӨВ: Төрийн соёрхолт, Н.Наранбаатарын найруулсан “Сүүлчийн шөнө” кинонд эротик дүр бүтээсэн. “Өөрийгөө сорих, залуу насныхаа гоо үзэсгэлэн, бие галбираа кино хальсанд мөнхлөхийн тулд тоглосон. Дахин тийм дүрийн санал тавьбал бодож байгаад шийднэ” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

ТАВ: Кино төдийгүй ямар ч уран бүтээлийн амин сүнс нь эсрэг дүр. Эсрэг дүрийг илүү чадмаг бүтээдэг нь Э.Пүрэвжаргалын том давуу тал, бусдаас ялгарах гол онцлог.

ЗУРГАА: Э.Пүрэвжаргал чимэглэл, гар урлал урлах хообийтой, хоол хийх дуртай. Мөн чөлөөт цагаараа өөртэйгөө ярилцах дуртай, машинаа унаад уулын замаар явахдаа жинхэнэ амар тайванг мэдэрдэг гэнэ. Бас хүнд туслах, сайн үйл хийхийг илүүд үздэг. Хэн нэгэн түүнээс тусламж гуйх, бусдад туслах санал тавихад дуртайяа зөвшөөрдөг гэнэ.

ДОЛОО: Тэрбээр нөхөр, хүүгийн хамт амьдардаг. Ханийг нь А.Нямдаваа, хүүг нь Ханхүү гэдэг. Тэд найман жилийн өмнө гал голомтоо бадраасан.

НАЙМ: Хүүгээ төрүүлснийх нь дараа жин нь 85 болтлоо нэмэгдсэн гэнэ. Эрчимтэй дасгал хийсээр байгаад хонхны баярын өдрөө жингээ 55 кг болгон хасаж. Өөртөө бус өрөөлд анхаарал, халамж тавихыг чухалчилдаг гэнэ.

ЕС: Чөлөөт цагаараа таеквондо, кикбоксоор хичээллэдэг. Өнгөрсөн жил Монголын орлон тоглогчдын холбооныхонтой хамтарч бие хамгаалах урлагаар хичээллэжээ.

АРАВ: Түүний амьдрал дардам байгаагүй. “Бээжин фильм” академийн тэтгэлэгт тэнцэн, урд хөршид суралцах эрх авчээ. Улмаар өнгөрсөн жил дотуур байраа үзчихээд нөхрийнхөө хамт буцаж явахдаа Замын-Үүдэд осолд оржээ. Сар гаруй хугацаанд хэвтэрт байжээ. Биедээ олон хадаас хийлгэсэн болохоор спортоос түр хөндийрөөд байгаа гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эмэгтэй
Эмэгтэй
2020-03-02 17:25

Сайхан охин байна.

Амар
Амар
2020-03-03 07:21

Сайхан бүсгүй.

Ххх
Ххх
2020-03-03 08:14

Нэг тийм аятайхан бүсгүй

Зочин
Зочин
2020-03-03 19:20

Saihan busgui bainaa. Gehdee ug usgiin aldaa, nairuulga deeree ajillaarai..

Shvten bishregch
Shvten bishregch
2020-03-04 10:00

Saixan ayastai mundag bvsgvi amjilt xvsie

Холбоотой мэдээ

Back to top button