НИЙГЭМ

Цуглуулж байсан 100 мянган төгрөгөө хандивласан сурагч Д.Номинзултай ярилцлаа

Коронавирусийн халдварын эсрэг монгол түмэн эрвийх дэрвийхээрээ тэмцэн, хүнд үеийг хамтын хүчээр давж байгаа билээ. Албан байгууллага, олны танил эрхмүүдээс авахуулаад эгэл жирийн иргэд хүртэл улсдаа хандив өргөн, коронавирусийн эсрэг үйл ажиллагааг дэмжин, тусалсаар байгаа.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар сургуулийн 6г ангийн сурагч Д.Номинзул цуглуулж байсан 100 мянган төгрөгөө сумынхаа онцгой комисст хандивласан нь олны сэтгэлийг хөдөлгөв. Эгэл жирийн сурагч хүүхэд эх орныхоо, ард түмнийхээ төлөө хандивын гараа сунгасанд нь олон хүнд үлгэрлэв. Түүнтэй ярилцлаа.

ЭХ ОРОНДОО ХАНДИВ ӨРГӨХ НЬ ЗӨВХӨН ТОМЧУУДЫН БУС ХҮҮХЭД БИДНИЙ Ч  ҮҮРЭГ

-Цуглуулж байсан мөнгөө сумынхаа Онцгой комисст хандивлах санаа хэрхэн төрсөн бэ?

-Өчигдөр (уржигдар) гэнэт шийдсэн. Олны танил эрхмүүд эх орондоо хандив өргөж байгаа нь зурагтаар гарсан юм. Тэгэхэд надад “Хандив өргөх нь зөвхөн олны танил, мөнгөтэй, том хүмүүсийн үүрэг биш. Хүүхэд бидний ч мөн үүрэг” гэж бодсон. Би яаж туслах вэ, юу хийж чадах билээ гэж бодсон юм л даа. Тэгээд цуглуулж байсан 100 мянган төгрөгөө хандивлахаар шийдсэн. Би хандивласан мөнгөө хоёр сарын өмнөөс цуглуулж, дансандаа хадгалж байсан юм.

-Ямар нэг зүйлд зориулж цуглуулж байсан юм уу?

-Үгүй ээ. Зүгээр л хэрвээ мөнгөний хэрэг гэнэт гарвал хэрэглэх гээд цуглуулж байсан юм. Бас хуримтлалтай байя гэж бодсон маань их хэрэг боллоо. Хэрвээ тэгээгүй бол хандивлая гэж бодсон ч өгөх мөнгөгүй байх байлаа.

ХАНДИВ МААНЬ БАГА Ч БОЛТУГАЙ НЭМЭР БОЛНО ГЭЖ БОДОХООР САЙХАН САНАГДАЖ БАЙНА

-Аав, ээж нь хэрхэн хүлээж авсан бэ?

-“Миний охин ёстой зөв санаачлага гаргаж” гээд дэмжсэн. Тэгээд өнөө өглөө (өчигдөр) оюутан эгчтэйгээ хамт Замын-Үүдийн Онцгой комисст очин, хандиваа өглөө.

-Бүгдээрээ ахын дүүгийн цуглуулсан мөнгө үү. Эсвэл аав, ээж нь санаачлагыг нь дэмжээд мөнгө нэмэрлэсэн юм уу?

-Тэгээгүй ээ. Бүгд миний цуглуулсан мөнгө. Хүн бүхэн, дэлхий даяар коронавирусийн эсрэг тэмцэж байгаа. Цуглуулсан мөнгө маань энэ ажилд бага ч болтугай нэмэр болно гэж бодохоор сайхан санагдаж байна.

https://www.facebook.com/545606712296148/photos/a.545611072295712/1649070695283072/?type=3&theater

-Хандив өргөхөд нь Замын-Үүдийн Засаг дарга Н.Алдарбаяр юу гэв. Ахын дүүг магтсан уу?

-“Үеийнхнийгээ төлөөлсөн, бусдад үлгэрлэсэн мундаг охин байна. Онц сураарай” гэсэн.

-Ангийнхан, найзууд, хамаатнууд нь ахын дүүгээр бахархаж байгаа байх. Хамгийн гоё урмын үгийг хэн хэлэв?

-Найзаараа бахархаж байна гэсэн. Их баярлаж байна лээ. Нэг эгч “Үеийнхэндээ, ангийнхандаа зөв үлгэр дууриал боллоо. Бахархаж байна” гэсэн. Манай ангийн нэг хүүхэд “Найз нь цагаан сарын золголтын мөнгөө хандивлана” гэхэд нь надад гоё санагдсан. Яагаад гэвэл коронавирус тусахгүй байхад хүн бүрийн үүрэг, оролцоо чухал шүү дээ.

-Коронавирусийн халдварын улмаас сургуулийг түр амраачихсан байгаа. Өдөр бүр теле хичээлээ үзэж, судалж байгаа юу?

-Тэгэлгүй яах вэ. Багштайгаа ярилцах боломжгүй нь анхандаа эвгүй байсан. Дасах гэж нэлээд юм болсоон.

ИРЭЭДҮЙД ХУУЛЬЧ БОЛОХЫГ ХҮСДЭГ

-Зарим хүүхэд хотод сурахыг илүүд үздэг. Хөдөө орон нутагт амьдрах, сурахын сайхан нь юу вэ?

-Энд найз нөхөдтэйгөө, хамаатнуудтайгаа байгаа болохоор гоё байдаг. Сургуулийн багш нар, хамаатнууд, найз нөхөд маань намайг үнэхээр их дэмждэг. Хотод бус энд сураад, амьдрах л гоё. Ерөнхий боловсролын сургуулиа эндээ л төгсөнө.

-Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?

-Хуульч.

-Энэ мэргэжлийг онцлоход юу нөлөөлөв?

-Мэдлэгтэй, чадвартай хуульч болчихоод хүмүүст тусалж, шударга үнэний талд зогсохыг хүсдэг.

-Сайн үйлсийн аянд дахин нэгдэх, бусдад туслах бодол бий юү?

-Энэ талаар үргэлж боддог. Ялангуяа өнчин, аав, ээж нь салчихсан хүүхдүүдэд тус болох, хандив өргөхийг маш их хүсдэг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-03 10:56

Мундаг хүүхэд юмааа

Eej ni
Eej ni
2020-03-03 11:22

Hoorhon yuma ohin mini olon yum yarije ugaas ux xariutslagatai ih yariasag l daa tymen olondo tustai yawaarai hair mini

huzfs
huzfs
2020-03-03 19:53

algiin chinee ohin hichneen udur tsugluulsan 100 myngan tugruguu handivlaad zogsoj bhad heden ue udmaaraa ulsiin mungu luivardaj idsen hulgaichuud haraad yu bodpj suudag boldoo, 7 uyeeree tsusaar gulgij uheh yal neg udur irnee ta nart!!!

Ээж
Ээж
2020-03-03 22:36

Ёстой мундаг охин ????

Зочин
Зочин
2020-03-04 09:27

Saihan setgeltei hoorhon ohind az jargal eruul enhiig husie mundag blaa

Нансалмаа
Нансалмаа
2020-03-04 18:56

Мунда,г сайхан сэтгэлтэй ухаантай охинд баяр хүргэе. Эрдэм номдоо шамдаад сайн хуульч болоорой гэж ерөөе!

Холбоотой мэдээ

Back to top button