Нийгмийн

МЖБХ-ныхон, жүдочид нэг өдрийн цалингаа хандивлахаар болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлах үеэрээ Хятадын ард түмэнд 30 мянган хонь хандивлахаа амласан. Ерөнхийлөгчийн амласан хандивыг цуглуулах аянд аймаг, сум, аж ахуй нэгж, хувь хүмүүс нэгдэн, хандив өргөсөөр буй.

Эл аянд Монгол жүдо бөхийн холбооныхон, жүдогийн шигшээ багийнхан нэгдэж, нэг өдрийн цалингаа хандивлахаар болжээ.

Энэ талаар Монголын жүдо бөхийн холбоо албан ёсны цахим хуудсандаа “Шинэ төрлийн Коронавирусын халдвар /COVID 19/ дэлхийн нийтийг түгшээсээр байна. Хэдийгээр коронавирусийн халдварын тохиолдол манай улсад бүртгэгдээгүй ч Монгол улсын хувьд энэхүү үхлийн аюулт өвчнөөс сэргийлэх бодит арга хэмжээнүүдийг улс даяар шуурхай авч хэрэгжүүлж байгаа юм.

Өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга коронавирус халдварын голомт болсон БНХАУ-д айлчлан, тус улсын дарга Ши Жиньпинтэй уулзахдаа “Монгол Улсын Засгийн газар БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй хандивын аян өрнүүлж буйгаас гадна Монголын ард түмэн, аж ахуйн нэгжүүд сайн дурын санаачилгаар сэтгэлийн хандив цуглуулж, БНХАУ-ын талд хандивласан, мөн энэ удаагийн айлчлалын хүрээнд Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивлаж байна” хэмээн мэдэгдсэн билээ.

Энэ хүрээнд Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивлах хандивын аянд иргэн хувь хүн, аж ахуйн нэгжүүд, аймаг сумд нэгдэж байгаагаа мэдэгдсээр байгаа бөгөөд Монголын жүдо бөхийн холбооны шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид болон Монголын жүдо бөхийн холбооны нийт ажилчин албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлахаар болж батламжийг Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлэхээр боллоо” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button