СПОРТ
Монголын бөмбөгтэй хоккейчид ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

Бөмбөгтэй хоккейн буюу бэндигийн ДАШТ ОХУ-ын Эрхүү хотод үргэлжилж байна. Тус тэмцээнд оролцож буй Монголын шигшээ багийнхан хагас шигшээд шалгарлаа.
Тэд өнөөдөр Чехийн багийг 2:1-ээр хожлоо. Улмаар хагас шигшээд Украин, Латвийн багийн ялсантай нь өрсөлдөнө. Ингэснээр тав дараалан ялав.

Монголын бөмбөгтэй хоккейчид өмнөх тоглолтуудад Япон, Латви, Словак, Сомалийн багийг хожиж, В хэсгийг тэргүүлсэн юм. Сонирхуулахад, Монголын бэндичид 2017 онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, түүхэн амжилтын эзэд болсон юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.