НийгмийнНИЙГЭМЯрилцлага

Н.Мөнхбаясгалан: Хятадын 105 иргэнийг авч ирэхгүй бол Монголд ганц ч томоохон зам барих боломжгүй

“Мөнхөд ашдын зам” ХХК-ийн ерөнхий захирал, “Шинэ Завхан” төслийн санаачлагч Нанзаддоржийн Мөнхбаясгалантай ярилцлаа. Монгол Улсын Гавьяат барилгачин, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга асан Д.Нанзаддоржийн хүү тэрбээр авто замын инженер мэргэжилтэй, удам дамжсан замчин, Монголын авто замчин залуучуудын холбооны тэргүүн.

Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн Н.Мөнхбаясгалан Нийслэлийн алдарт уяач цолтой. Улс, бүс, аймгийн наадмаас 30 гаруй түрүү, айраг хүртсэн тэрбээр 2016 онд улсын наадамд зээрд морио айрагдуулж, “Хүрээ цам даншиг наадамд” түрүүлгэсэн юм.


-БНХАУ-аас 105 хятад иргэнийг Монголд авч ирэх эсэх асуудал сүүлийн үед олны анхаарлыг татаж байна. Өчигдөр (өнгөрсөн баасан гариг) болсон УОК-ын хурлын үеэр Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан “Хятад иргэдийг маргааш чартераар авч ирнэ, Төв аймагт 14 хоног тусгаарлана” гэсэн. Зарим хүн “Монголчууд өөрсдөө замаа барьж чадна. Коронавирусийн халдвар аюулын харанга дэлдэж буй өнөө цагт урд хөршөөс тийм олон иргэн авчирж, эрсдэлтэй алхам хийх шаардлагагүй” гэж шүүмжилж байна. Та авто замын инженер мэргэжилтэй, удам дамжсан замчин хүн. Энэ талаар сайн мэдэх нь гарцаагүй. БНХАУ-аас 105 иргэнийг Монголд авч ирэх зайлшгүй шаардлага бий юү?

-Эдгээр хятад иргэдийг Монголд авч ирэх зайлшгүй шаардлагатай. Ингэж хэлэхээр зарим хүн гайхаж магадгүй. Хэрвээ тэднийг манай улсад авч ирэхгүй бол Улаанбаатар-Дархан-Уулын 204 км зам, Гачууртын гүүрнээс Налайх, Чойрыг холбосон 20.9, Замын цагдаагийн гүүрэн гарц тэргүүтэй бүхий л томоохон замуудыг барих боломж, нөхцөл бүрдэхгүй.

Яагаад гэвэл Дарханы замыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр, Налайхын зам, Баянзүрхийн гүүрэн гарц, Замын цагдаагийн гүүрэн гарцыг Хятад улсын хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа. Хятад улсын хөнгөлөлттэй зээл тодорхой нөхцөлтэй. Тэдгээрийн нэг нь тухайн замыг зөвхөн Хятад улсын компаниар бариулах журамтай, тийм шаардлага тавьдаг.

Монголчууд томоохон замуудаа өөрсдөөрөө бус хятадуудаар бариулж байна гээд зарим хүн гайхдаг, шүүмжилдэг. Тэгж байгаа нь БНХАУ-аас зээл олгож буй журамтай нь холбоотой. Түүнээс биш Хятад компаниар л бариулна гээд байгаадаа биш юм шүү. Хятадын 105 иргэнийг Монголд авч ирэх зайлшгүй шаардлагатай гэсэн маань ерөөсөө үүнтэй холбоотой. Тэд ирээд хүрз, жоотуу бариад гүйхгүй. Тэгдэг технологи өнөөдөр хоцрогдсон. Замын ажлын 95 хувийг техник, технологи, тоног төхөөрөмжөөр гүйцэтгэдэг.

За, тэгээд өнөөх 105 хятад иргэн манай улсад ирээд юу хийх вэ гэж хүмүүс сонирхож байгаа болов уу. Монголын томоохон замуудыг барихаар гэрээ байгуулсан Хятад компанийн удирдлагын баг, инженерүүд нь тэд юм шүү дээ. Тэд ирж байж ажлаа эхлүүлэхгүй бол Монголд ганц ч томоохон зам барих боломж бүрдэхгүй. Тухайн замын ажлыг эхлүүлэхийн тулд заавал төлөвлөгөөгөө батлуулан, Зам тээврийн яам, Нийслэлийн авто замын хөгжлийн газраас зөвшөөрөл авах учиртай. Тэр зөвшөөрлийг мэдээж гэрээ байгуулсан Хятад компанийн удирдлага, инженер нь заавал өөрийн биеэр байж л авна шүү дээ. Гэтэл тэгэх эрх бүхий хүмүүс нь урд хөршид байгаа гэсэн үг. Монголчууд мянга хүсээд, өөрсдөө өмнөөс нь эхлүүлэх боломжгүй. Тиймээс л тэд Монголд ирэх зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирусийн халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх чухал байлгүй яах вэ. Гэхдээ Дарханы, Налайхын зам, Замын цагдаагийн гүүрэн гарц тэргүүтэй томоохон замын ажлыг эхлүүлье, дуусгая гэж зорьж байгаа л бол эдгээр 105 хятад иргэнийг Монголд авч ирэх хэрэгтэй. Тэгэхгүй бол Монголын бүх томоохон замын ажил гацна, энэ жил ганцыг нь ч барьж чадахгүй байх нөхцөл үүснэ.

МОНГОЛД ТОМООХОН ЗАМУУД БАРИХ ХЯТАД КОМПАНИЙН УДИРДЛАГА, ИНЖЕНЕРҮҮД НЬ ТЭД

-Зарим хүн “Хятадаас 105 хүн ирээд л Дарханы замыг барьчих юм уу” гэж гайхаж байна лээ.

-Тэгж байгааг нь би ч бас анзаарсан. Дарханы замыг таван багцад хуваан, таван өөр хятад компани тавихаар болсон. Бүгд Азийн хөгжлийн банктай гэрээ байгуулсан. Тэдний доор Монголын туслан гүйцэтгэгч компаниуд ажиллаж байгаа. Дарханы болон Налайхын замд 6000 гаруй инженер, техникийн ажилчид ажиллана. Хятадаас ирэх 105 иргэн эдгээр ажилчдыг удирдах, замын ажлыг эхлүүлэх хүмүүс юм шүү. Ийм зайлшгүй шаардлага тулгарсан учраас л Засгийн газар тэднийг Монголд авч ирэх гээд байгаа юм шүү дээ. Түүнээс биш зүгээр л 105 хятад иргэн авч ирээд, хүрз, жоотуу үүрүүлэх гэж байгаа юм огт биш. Тэднийг ойрын хугацаанд Монголд авч ирээд ажлыг нь эхлүүлбэл монголчуудад л хэрэгтэй. Дарханы замыг нэг хоногийн өмнө ч болтугай барьчихвал ард түмэнд тустай шүү дээ.

Зарим хүн “Дулаан болчихлоо. Замын ажлаа яагаад эхлүүлэхгүй байгаа юм бэ” гэж шүүмжилж байгаа нь анзаарагдсан. Улсаас замын ажлыг нь эхлүүлэх гэхээр “Хятад иргэдийг авч ирэх гэлээ” гээд эсэргүүцээд байдаг байж болохгүй. Монголд 1000 гаруй ажилтан, компаниуд томоохон замын ажлыг эхлүүлэх гээд урд хөршөөс ирэх 105 иргэнийг л хүлээж байна. Тэд ирж байж Монголын томоохон замуудын ажил эхлэхийг дахиад тодотгоё. Түүнээс биш монголчууд бид мянга хүсээд нэмэргүй.

-Улсаас энэ талаар бодитой, дэлгэрэнгүй тайлбар ер өгөөгүй. Тэгэхээр иргэд гайхах нь аргагүй л дээ.

-Үнэн л дээ. Шууд л “Хятадаас 105 иргэн авч ирнэ” гээд нэмэлт тайлбар өгөлгүй хэлчихээр гайхалгүй яах вэ. “Монголчууд өөрсдөө барья, коронавирусийн халдварын үед Хятадаас иргэд авчраад дэмий” гэнэ шүү дээ. Тэгэхээр энэ талаар иргэдэд үнэн зөв, бодитой мэдээлэл өгөх их чухал. БНХАУ-аас ямар учиртай иргэд ирэх гэж байгаа талаар монголчууд нарийн мэдээлэлгүй байгаа шүү дээ.

-Иргэд хоёулангийнх нь ярилцлагыг уншаад, таны тайлбараас ямар ч байсан тодорхой мэдээлэлтэй болох байх аа.

-Тэгэх байх аа. Тэгээсэй гэж найдаж байна. Улсын хөгжил замаас эхэлдэг. Зам тавина гэдэг олон хүний хамтын хөдөлмөр. Ерөөсөө 105 хятад иргэнийг өмөөрөөд байгаа юм энд огт байхгүй. Нөхцөл байдал ийм байгаа юм шүү.

ТАЙЛБАР: Бид өнгөрсөн бямба /2020.03.21/ гарагт ярилцсан юм. Маргааш нь буюу өчигдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар БНХАУ-аас 105 иргэн авч ирэх асуудлыг түр хугацаанд хойшлуулах шийдвэр гаргав.

СПОРТ ХӨӨХ БОДОЛТОЙ БАЙСАН БИ ААВ, ЭЭЖИЙНХЭЭ ЗӨВЛӨСНӨӨР ЗАМЧИН БОЛСОН

-Таны аав, ээж хоёр насаараа авто замын салбарт ажиллаж яваа эрхмүүд. Энэ салбарт хөл тавихад, амьдралаа холбоход тань хэр нөлөөлөв. Замчин болох нь таны сонголт байв уу. Эсвэл аав, ээжийнхээ зөвлөснөөр энэ салбарт хөл тавьсан уу?

-Үнэнийг хэлэхэд би багадаа замчин болно, энэ салбартай амьдралаа холбоно чинээ төсөөлөөгүй. Аав, ээжийнхээ зөвлөсний дагуу ШУТИС-ийн замын инженерийн ангид элссэн, юуг нь нуух вэ. Намайг есдүгээр ангид байхад л ээж “Миний хүү айлын ганц. Аавынхаа мэргэжлийг өвлөөд, удам дамжсан замчин болвол сайхан аа” гэдэг байсан. Амьхандаа намайг ятгаж байгаа нь тэр. Тухайн үед би сагсан бөмбөг сайн тоглодог байсан тул тэс өөр бодолтой байлаа. Спорт хөөгөөд биеийн тамирын багш, дасгалжуулагч болох талаар бодож явахгүй юу. Миний бодол тийм. Гэтэл аав, ээжийнх өөр байлаа. Тэгээд л тэднийхээ зөвлөснөөр замчин болсон. Аав, ээжийнхээ зөвлөгөөг дагаж, мэргэжлээ зөв сонгосондоо үнэхээр их баярладаг. Мэргэжлээрээ тууштай ажилласаар “Мөнхөд ашдын зам” нэртэй замын зөвлөх үйлчилгээний компаниа 2010 онд байгуулсан. Би улс орноо хэрхэн хөгжүүлэх вэ, яах вэ гэж үргэлж боддог. Хөгжлийн хамгийн гол түлхүүрийн нэг нь үйлдвэрлэл. Тиймээс замын гэрэлтүүлгийн цогц үйлчилгээний YLM компаниа 2017 онд Японы хөрөнгө оруулалтаар байгуулсан. Бид гэрэлтүүлгийн шон, гэрэлнээс авхуулаад цөөнгүй бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэдэг.

-Таны аав гавьяат барилгачин, Нийслэлийн авто замын газрын даргаар олон жил ажилласан эрхэм. Аавынхаа нэрийг сэвтээчихгүй юм сан гэж их хичээдэг байх. Заримдаа өөрийгөө голох үе гарах юм уу?

-Гаралгүй яах вэ. Гэхдээ аль болох дутуу дулимаг юм хийхгүй, чанартай гүйцэтгэхийг хичээдэг. Чадна гээд л мэргэжлийн сургуулийг нь төгссөн учраас чадах л ёстой. Оюутан байхад манай ангийн олонх нь аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн байсан. Би дээд сургуульд орохоос авхуулаад “Даргын хүүхэд” гэгдсэн. Тэр нь заримаа дарамт болдог байлаа. Бүхнийг чадах ёстой, аавынхаа нэрийг сэвтүүлэх вий гэж хичээсээр өдий хүрсэн. Тэгж явсан маань намайг их хурцалж, өдий зэрэгт хүргэсэн юм уу даа. Оюутан байхдаа аавынхаа чихийг ганц нэг удаа халууцуулсаан. Одоо ч гэсэн аавынхаа ажил үйлсийг нь үргэлжлүүлэх гээд хичээж явна. “Ишш чааваас даа” гээд хэлүүлээгүй. Тэгэхээр бас ч гайгүй яваа бололтой.

ААВЫГ НАЗГ-ын ДАРГА БАЙХАД БИ НИЙСЛЭЛТЭЙ ГАНЦ Ч ГЭРЭЭ БАЙГУУЛААГҮЙ

-Аливаа ажил, тендерт “Ааваараа яриулчихлаа” гэх хардлага багагүй дагадаг байх. Тийм үед эмзэглэдэг үү?

-Их гоё асуулт асуулаа. Надаас сэтгүүлчид энэ талаар асууж байгаагүй юм байна. Энэ зовлон одоо ч надад тохиолддог. Аав минь одоо төрийн ажлаас хөндийрсөн, “Мөнхөд ашдын зам” компанийн зөвлөх инженерээр ажилладаг. Манайх яг бүх болзол, стандартыг нь хангаад тендерт шалгарахад “Аав нь нөлөөлчихлөө” гэж хардах нь цөөнгүй. Аав 2012-2016 онд Нийслэлийн авто замын хөгжлийн газрын даргаар ажиллахад би дээрх хугацаанд тус газартай ганц ч гэрээ байгуулаагүй, хамтарч ажиллаагүй. Хэд хэдэн төсөл дээр хамтрах гээд төлөвлөж байтал аав даргаар нь томилогдчихдог байгаа. Тэгэхэд аав “Намайг энд даргаар байгаа үед чи нийслэлд ганц ч ажил хийхгүй, боломжгүй. Хөдөө орон нутагт л ажлаа хий” гэсэн. Яалтай билээ, аавынхаа үгийг л дагасан, ааваасаа зөрж яаж зүрхлэх вэ.

-Тэгээд ажлаа өгснийх нь дараа Налайхын замыг барихад гэрээ байгуулсан юм уу?

-Тэгсэн. Аав Нийслэлийн авто замын газрын даргын ажлаа 2016 онд өгсөн. Налайхын замыг барих тендер дараа нь зарлагдаж, манай компани зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр тэнцсэн юм.

-Та удирдаад, “Мөнхөд ашдын зам”-аараа Монголын ямар, ямар томоохон замыг тавьсан бэ?

-Монголчуудын хамгийн сайн мэдэх Налайхын замыг барихад бид зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа. Мөн Архангай аймгийн Цахир сумаас Завханы Их-Уул, Тосонцэнгэлийг дайрсан 127.1 км замыг 2013-2016 онд, Говь-Алтайг Ховдтой холбосон 165 км замыг, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл чиглэлийн 29.3 км замыг барьсан. Одоо Завханы Загастайн даваанд тавьж буй замын ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.

“ШИНЭ ЗАВХАН” ТӨСЛӨӨ НУТАГТАА 10 ЖИЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

-Хоёулаа ярилцлагынхаа сэдвийг жаахан өөрчилье. Та аав, ээжийнхээ нутаг болох Завханд “Шинэ Завхан” төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ төслийг хэрэгжүүлэх санаа танд хэрхэн төрөв?

-Би ер нь 2013 оноос хойш Завхан нутагтайгаа холбоотой ажиллаж байна. Тэр жил Архангайн Цахираас Завханы Их-Уул, Тосонгийн замыг манай компани бариулсан юм. Замын ажлаар орон нутгаар их явна. Бусад аймгийг нутагтайгаа жишнэ. Тэгж явахад манай аймаг хөгжлөөр бусдаасаа ялимгүй хоцрогдсон нь анзаарагдсан. Хоёр жилийн өмнө Завханы Шилүүстэй сумын 80 жилийн ой болсон юм. Ээжийн минь төрсөн нутаг л даа. Тиймээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Шилүүстэй сумыг гэрэлтүүлэгтэй болгосон. Нутагтаа, Завхандаа юм хийе, хөгжүүлье гэдэг санаа тэндээс эхтэй.

Тэгээд “Шинэ Завхан” бодлогын судалгааны хүрээлэнг өнгөрсөн жил байгуулав. Улсын гарьд Б.Гончигдамба, даян мэргэн Б.Ёндон, Монгол Улсын манлай уяач Д.Баяраа тэргүүтэй олон залуус бидэнтэй нэгдсэн. Бид “Шинэ Завхан” төслийг нутагтаа 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр Завханы сумдаар оны өмнө явж, хөтөлбөрөө танилцууллаа. Монголчууд бид сонгуулиас сонгуулийн хооронд их зүйл хүлээдэг. Одоо хөгжүүлэх болов уу, амьдрал сайхан болно гэж итгэдэг. Гэтэл бодит байдал дээр ямар билээ. Тиймээс бид урт хугацааны хөтөлбөрийг боловсруулж, Завхан нутгаа хөгжүүлэх санааг гаргасан юм. Тэгээд Завханы сумдаар явж, иргэдийнхээ санал, бодлыг сонслоо. Иргэн бүрийн саналыг “Шинэ завхан 2020-2030” төсөлдөө тусгасан. Үүнийгээ одоо эрдэмтэдтэй хэлэлцэж, эцсийн байдлаар батална.

-Эцсийн байдлаар хэзээ бэлэн болох вэ?

-Дөрөвдүгээр сард бэлэн болчих байх. Энэ төсөл Завхан аймгийн ирээдүйн 10 жилийн хөгжлийг тодорхойлно.

ЗАВХАН АЙМАГ “ЭРҮҮЛ ХҮНС, ЭКО БҮС НУТАГ” БОЛОХ БҮРЭН БОЛОМЖТОЙ

-“Шинэ Завхан” төслийг хэрэгжүүлснээр Завханд ямар өөрчлөлт гарах вэ. Та бүхэн юуны төлөө зорьж, зүтгэж байгаа бол?

-Завхан нутгаа Монгол Улсын тэргүүлэгч аймаг болгох. “Эрүүл бүс, эко бүс нутаг” болох боломж манай нутагт бүрэн бий. Завхан зарим аймагтай харьцуулахад уул уурхайгаас харьцангүй хараат бус. Гэхдээ хэд хэдэн уурхай манай нутагт бий. Жишээлбэл, Дөрвөлжин суманд байдаг “Баян айраг Эксплорэйшн” ХХК. Завханыг “Эко бүс нутаг” болгоход хамгийн их чөдөр болж байгаа байгууллага бол тус компани.

-Завхан аймаг ягаан хальст сармисаараа алдартай, яах аргагүй тус нутгийн брэнд. Тэгэхээр “Эрүүл хүнс, эко бүс нутаг” болгохын тулд тийм брэнд бүтээгдэхүүн олонтой болох чухал байх.

-Ёстой тийм шүү. Иргэд яг ийм санал бидэнд хэлсэн. Бид ч хөтөлбөртөө тусгасаар байгаа. Завхан нутагт эмийн төрлийн 100 гаруй ургамал, эрдэс ургадаг юм билээ. Гэтэл Улаанбаатар хотын ойролцоох аймгуудад 20-иод төрөл л ургадаг гэсэн. Манай аймаг чацарганаараа алдартай. Завханд маш олон давуу тал бий.

Зүгээр л нутгаа хөгжүүлье, улс төрөөс ангид байя гэсэн бодолтой олон залуус бий. Тэдний нэг нь би. Ерөөсөө ийм бодолтой залуусыг нэгтгэх, зангидах чухал юм билээ. Тэгээд би “Шинэ Завхан” бодлогын судалгааны хүрээлэнг байгуулж, нутгаа гэсэн сэтгэлтэй залуучуудыг нэгтгэсэн юм.

БИДНИЙГ ЗАВХАНЧУУД МАШ ИХ ДЭМЖИЖ БАЙГАА

-“Шинэ Завхан” төслийг завханчууд хэрхэн хүлээж авсан бэ?

-Сэтгэгдэл их өндөр байна лээ. “Залуучууд нэгдээд, нутгаа хөгжүүлье гээд явж байгаагаар нь бахархаж байна” гээд маш олон хүн дэмжиж буйгаа илэрхийлсэн.

УЛСЫН НААДАМД МОРИО АЙРАГДУУЛСАН, НИЙСЛЭЛИЙН АЛДАРТ УЯАЧ ЦОЛТОЙ

-Та Монголын морин спорт, залуу уяачдын холбоог 2016 онд үүсгэн байгуулсан. Монголын морин спорт, уяачдын холбоотой нэгдэхэд юу нөлөөлөв?

-Нэг их айхтар нөлөөлсөн юм байхгүй ээ. Ерөөсөө олон холбоо, тархай бутархай яваад яах вэ гээд л өгөрсөн жил нэгдсэн юм. Одоо би Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгч гишүүнээр ажилладаг.

-Нийслэлийн алдарт уяач цолтой та хүлгээ улсын наадамд айрагдуулсан. Уясан хүлэг нь Төрийн наадамд торгон жолоо өргүүлэхэд юу бодогдож байв?

-Үнэхээр их баярлалгүй яах вэ. Монгол эр хүн болж төрсний жаргал мөнөөс мөн шүү дээ. Би багаасаа моринд хорхойтой байсан. Одоо 10-аад жил морь уяж байна. 2016 оны улсын наадмын их насны морьдын уралдаанд зээрд морио айргийн тавд давхиулсан. Төрийн наадамд морио айрагдуулчихаад Завхан нутгийнхаа, аавынхаа нэрийг дуудуулаад зогсох сайхан юм билээ.  

-Улс, бүсийн наадмаас хэчнээн айраг, түрүү хүртсэн билээ?

-Улс, бүс, аймгийн наадмаас 30 гаруй айраг, түрүү хүртсэн. Нийслэлийн алдарт уяач. “Хүрээ цам даншиг наадам”-ыг анх удаа сэргээн, зохион байгуулахад сартай зээрд морь маань түрүүлж, торгон жолоогоо өргүүлсэн юм. Миний зээрд морийг монгол түмэн андахгүй.

-Та ер нь морьдоо хаана уядаг вэ?

-Өлзийт хороололд. Нэг их айхтар галд харьяалагдаад явдаггүй. Хувиараа л уядаг. Зарим хүн “Мөнгөтэй хүн морь уядаг” гэдэг. Тийм биш шүү дээ. Моринд үнэнхүү хайртай, дуртай болохоор адууны сүүл боож явахаар илүү жаргал гэж юу байх вэ. Ажил ихтэй байдаг ч зав гаргаад л морьд руугаа явах гэж яардаг.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
130 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2020-03-23 08:07

mani hun tuslan guitsetgegcheer ajilllaj bgaaiiin tegeed sandaraad bna.manai injneer tehnikiin ajlchidiiiig udirdaad yavah hergteee.uursdiigooo doosh n hiisen yamar sonin nuhur veee.

Зочин
Зочин
2020-03-23 11:38
Reply to  zochin

Монголд засгийн хөрөнгөөр гадаадад сурсан хэдэн зуун инженерүүд байна.

Зочин
Зочин
2020-03-23 12:48
Reply to  Зочин

hyatdiin hungululttei zeeleer barigdaj bgaa zamaa l hyatdaar bariulah yum bna.harin aziin hugjliin banknii zeeleer barigdaj bgaa darhanii zamiig mongolchuudaar bariulya.

Иргэн
Иргэн
2020-03-23 08:16

Гэрээ засаад төрөө зас ч билүү 1 үг байдаг да. 2 эхнэрийн дунд гүйж, ава�##�ь эхнэр нь аргаа барж з�##�уу эхнэрийх нь машиныг будаа болгож байгаа бичлэг face-р яваад байсны гол дүрийн баатар нь энэ хүн байх нь.

Замчин
Замчин
2020-03-23 08:55

Ёстой үнэн шүү. Томоохон замын ажлуудыг явуулъя гэвэл Хятадын т�##�ын инженерүүдийг нь оруулж ирэх хэрэгтэй. Манайхан нарийн учрыг нь олохгүй байж их асууд�##� болгох юмаа

zochin
zochin
2020-03-23 23:33
Reply to  Замчин

mongol engineeruud archaagui ymda

зочин
зочин
2020-03-23 17:08
Reply to  Замчин

Оросуудыг дагасан 70 жилд зам тавьж сураагүй гэсэн д�##�д санаа хэлж байна уу та? Арай ч тийм биш ээ. Энэ компаний тухайд бол өөр нууц учир байгаа юм болов уу даа? Юу байж болох уу? Бодоцгооё доо.

Зочин
Зочин
2020-03-23 13:21
Reply to  Замчин

учрыг нь ойлгож байна хамгийн гол энэ цар тах�##�ын асуудлаас болж байна хятадууд хамгийн бохир хүмүүс

Zochin
Zochin
2020-03-24 06:45
Reply to  Зочин

Koronotoi orsoldood baigaa ni sonin songuulias omno ehluulj mongo unagaah bodlogo yum uu

Bud
Bud
2020-03-23 22:44
Reply to  Зочин

Xarin tiim xamgiin boxir xumuus

Ажилчин
Ажилчин
2020-03-23 10:08
Reply to  Замчин

Харин тийм ээ.хамгийн гол нь с�##�бар хариуцсан сайдын хариуцлаггүй цаг үеээ мэдрээгүй мэдэгдэлээс болж бгаа юм.ер нь тэгээд сошил дэх солиорол худлаа дүр эсгэлт цагаа олоогүй улс төржилтөөс болж гаргасан шийдвэрээ цуцлахаа болих хэрэгтэй

ХАЙРАН ЦАГ ХУГАЦАА
ХАЙРАН ЦАГ ХУГАЦАА
2020-03-23 11:39
Reply to  Ажилчин

Харин тиймээ. Дарханы замын ажлыг нэг ч гэсэн өдрийн өмнө эхлүүлвэл ард олонд маань тустай байт�##� цахим сүлжээгээр ямар ч тооцоо суд�##�гаагүй зүгээр л сэтгэлийн хөөрлөөр юм ярьсан зарим хүнээс болоод хойшлуулж орхилоо

Зочин
Зочин
2020-03-23 19:29

Тэглээ шд . Хоосон шоучингууд ажил гацаах юм. Хятад монгол 2- н тавьсан зам ш�##� өөр бдаг. Тэгээд ч тендерийг Азмйн хөгжлийн банк ш�##�гаруулаа байлгшй дээ. Тэнэг юмнууд энэ зунжин замгүй явууллаа лаа.

Зочин
Зочин
2020-03-23 11:38
Reply to  Ажилчин

Муусайн �######�сдолоож хооллодог хогнцудыг яаядаа

зочны асуулт
зочны асуулт
2020-03-23 09:45
Reply to  Замчин

нэг холбооноос сайдад хандаж энэ замыг 2019 онд ашигл�##�тад орох ёстой гэсэн байна лээ. тэр ямар учиртай юм бол? чи нарийн учрыг нь сайн мэддэг бололтой.

Иргэн
Иргэн
2020-03-23 09:07

Хобби гэж дээр, мөнгө нь багтаж ядахаараа л морь хөөгөөд, тэгээд зан нь эвдрээд, цаг заваа барж эхэлдэг хүмүүсийн л нэг байна. Монголчуудын зам барих технологи болохгүй байна гэдгийг хятадууд чинь мэдээд заав�##� өөрсдөө удирдана гээд байна.

Zochin
Zochin
2020-03-23 22:46
Reply to  Иргэн

Yag unen

Зочин
Зочин
2020-03-23 11:39
Reply to  Иргэн

Муу �########�а хэдэн замын мөнгө хэлтэлж идээ болдоо

Зочин
Зочин
2020-03-23 09:08

Zamaasaa iluu ard tumnii eruul mend kheregtei bizdee. Tsar takhliin ued ali ali tal ni oilgoltsokh bailguidee Mongol kompan dajgui khiideg bizdee shunaltai darga nar urt bogino urlgunuus zuzaanaas khasaj ideed bdg bolokhoos

Зочин
Зочин
2020-03-23 09:12

Арчаагүй эр вэ. Аавыгаа болон өөрийгөө үгүйсгээд.... Хөөрхий дөөө нөгөө сайд нь чи ярилцлага өг гэсэн байлгүй дээ. Ухаангүй ноёнд урагшгүй �##�ба гэж энэл байх даа

ХЯТАД МЭРГЭЖИЛТНҮҮДЭЭ ОРУУЛААЧ ЭЭ
ХЯТАД МЭРГЭЖИЛТНҮҮДЭЭ ОРУУЛААЧ ЭЭ
2020-03-23 11:54
Reply to  Зочин

Нэгнийгээ ингэж үндэслэлгүй хардаж толхилцсоор байт�##� хайран сайхан цаг хугацаа маань өнгөрлөө. ХЯТАД МЭРГЭЖИЛТНҮҮДЭЭ ХУРДАН ОРУУЛЖ ИРЭЭД монгол туслан гүйцэтгэгч компаниудаа ажилд нь оруулаач ээ. МӨНГӨ ТӨСӨВ НЬ МОНГОЛД БАЙХГҮЙ

Саруул
Саруул
2020-03-24 00:57

Мөнгө нь байгаа, би эд нарыг мэднэ. Улсад хэдэн ажил хийж байсан инженер хүн. Хятадаас авсан зээл буцаад хятадад орлого болж Монгол өртэй үлдэн. Энэ бол Depth trap юм. Тэд Монгол компануудтай ямар их хүнд сурт�##�тай, дарамттай харьцдаг гээч.

zail ats min
zail ats min
2020-03-23 09:19

ene odoo yugd hutsaad bga hotsiin s###s we ?

Зочин
Зочин
2020-03-23 09:36

Чингис бондоор идсэн мөнгөө яасан бээ? Хэрэг хуучирахгүй

Зочин
Зочин
2020-03-23 09:59

Хөөe дүнхүү минь хятадаас авилга аваагүй биз Монгол инжнeрүүд ажилчид 100 хувь барьж чадна шүү Болохгүй бол хятад биш өөр орноос мэргэжилтэн олноор нь оруулах хэрэгтэй

Ажилчин
Ажилчин
2020-03-23 09:59

Энэ з�##�уугын яриад бгаа үнэн .энэ ажил бол АХБанкнаас санхүүжилттэй ажил .энэ төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгахад санхүүжилт гол нь.наад 105 хүн чинь уг ажлыг зохицуулах мөнгө хөрөнгийг шийдвэрлэх хүмүүс нь бгаа .

Саруул
Саруул
2020-03-24 01:00
Reply to  Ажилчин

Чи тэгээд ямар ажил хийдэг юм, нөхөр ажилтан-гуай. Юу ч мэдэхгүй байж битгий хуц.

Зочин
Зочин
2020-03-23 10:02

Өөр орон японоос мэрэгжилтэн оруулж ирж замаа бариулб�##� маш зөв болно Ганцхан дутагд�##� бий Тэр нь манай дарга нарт авилга өгөхгүй дундаас хасаж цавчих боломжгүй л болно доо

Зочин
Зочин
2020-03-27 11:57
Reply to  Зочин

Medeegee unshaad oilgodogguimu haasha yum be. Sanhuujilt ni Hyatadaas uchraas hyatad mergejiltnuud irne. Yun yapon ntr

Зочин
Зочин
2020-03-23 10:03

Эцэг нь нийслэлийэ замын дарга байсан тэндээс л морь м�##�ны мөнгө зогсоо зайгүй урссан гэж харддаг даа

Уран
Уран
2020-03-23 10:09

Хөнгөлөлттэй зээл авч гэрээ хийчээд тэрэндээ нам баригдчихсан л юм бна шд. Анхнаасаа Монгол инженерүүддээ даатгах нь яасын.

зочин
зочин
2020-03-23 12:15
Reply to  Уран

тэр зээлээ авлигачидаараа төлүүлээрэй

зОЧИН
зОЧИН
2020-03-23 10:32
Reply to  Уран

Тэдэнд мөнгө байхгүй. Олигархиуд хамчихсан.

Мөнх
Мөнх
2020-03-23 10:11

Зам бариагүй хариуцлагийг төр яам хүлээнэ , fs дээр комент бичигч ажилгүй авгай хүүхнүүд хариуцах уу

Зочин
Зочин
2020-03-23 10:14

Ажлаа эхлээчээ. Хүмүүсийн бодол олон янз. Хурдан дуусгав�##� бид нарт хэрэгтэй юм уу

mongol huuhen
mongol huuhen
2020-03-23 10:22

Nalaikhiin zamiig hen hiigeew tegeed. Oorsdiigoo dord uzehee bolio

эмч
эмч
2020-03-23 10:24

Хятадад шинжилгээ хийлгээд, энд ирэхээр нь 14 хоног тусгаарлаад дахин шинжилээд ажлаа эхлүүлээч дээ!!

зочин
зочин
2020-03-23 10:28

иймэрхүү тэмбүүн толгойтой новш мэддэггүй юм,ард түмэн үгээ хүргэж засаг төр нь шийддэг юм,ханбогд-оюу-толгойн зам ямар болсныг хараарай тэнд дөхөөд оч нэг ч хужаагийн бохир гар хүрээгүй үндэсний компаниуд хийж чадсан юм

зОЧИН
зОЧИН
2020-03-23 10:30

Үнэн үг байна. төр засаг нь ингээд тайлбарлав�##� ард түмэн ойлгож дэмжинэ ш дээ. сөрөг хүчнийхэн явуулгаа одоо зогсоо. Улс орны эрх ашгаас дээр нам хүчин байж болохгүй. Монголд тавьсан бүх зам тэдний оролцоотой байсныг мартаагүй л байна.

Саруул
Саруул
2020-03-24 01:02
Reply to  зОЧИН

Чи бол тэнэг м�##�, ёстой нэг тэнэг м�##�.

Bibi
Bibi
2020-03-23 10:44

Yag ene tsag mychid l avchraad hereggui geed.bgaagaas bur bitgii avchir geegui l bh

зочин
зочин
2020-03-23 10:47

Тэнэг юм битгий ярь. Монголчууд чадна. Одоо хятад улсаас бүрмөсөн с�##�ъя. Тэгэхгүй бол Хятадад уусахнээ

Turuu
Turuu
2020-03-23 13:39
Reply to  зочин

Mungu ni haana bn m#laa

Monhdari
Monhdari
2020-03-23 10:55

Uls tor hoochih geel bgaamuu chaavaas#a chi hol yvahguin baina ta ooroo tusln hiij mongolchuudar shoroogin zoolguulj baij ovoo hediig avdiimshig baina te shine zavhan geel yvad baihiin ta devshehgue zavhanchuud teneg bish shuu

Дамдинсүрэн
Дамдинсүрэн
2020-03-23 11:08

Больж үз чи ийм байж нутаг минь гээд сонгууль дөхүүлээд ирсэн юм байна д�##�д муу санааг чинь мэдлээ ясан айхтар юм бэ та хэлийн атга санааг мэдэдгүй байж сайхан зүйл яри�##� явсан

Дэнсээ
Дэнсээ
2020-03-23 11:12

Нэр дэвших гээд л ядаж яваа амьтан бололтой. Өвчин тархааснаас энэ жилдээ бүх төслийг царцаасан ч яадаг юм бэ? 1 жил хойшиллоо гээд яаав�##� гэж .
Өөрөө хятад компанид туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа болохоор сандраад байгаа гэсэн шүү.

Зочин
Зочин
2020-03-23 11:18

said n ene tailbaraa yaagaad xiideggvi yum be xench nairuulchix nl daa iim zviliig

Зочин
Зочин
2020-03-23 11:19

Ингэж б�##�айрч байхаар чи юмаа хийж сураачээ, хийж бүтээе гэсэн хүмүүсийн урдуур дайрч тендер авч байгаа даа

Зочин
Зочин
2020-03-23 11:27

Za shaa shaa. Ter baitugai buteen baiguulalt Mongolchuud hiij bn. Gazar door ertunts bariltssan hun bn...

зочин
зочин
2020-03-23 11:31

авто замын зөвлөх инженер гээд цол хэргэмтэй өчнөөн гарууд байгаад байдаг,наад с�##�бар чинь энэ улсад хөгжөөд өчнөөн жил болчихоод өөрсдийн толгойгоороо зөвлөөд хийгээд явчихаж чаддаггүй юм бол тийм с�##�бар байгаад яаадгийн

Зочин
Зочин
2020-03-23 11:36

Хлдарт уяач ч гэх шиг үхээсэй ийм хүүрнүүд

Дарга
Дарга
2020-03-23 11:37

Ийм юм яриад сууж байдаг. Өдий болтол хийж сураагүй. Засгийн хөрөнгөөр гадаадад, Нанхиадад сурсан хэдэн зуун мэргэжилтэн байгаа биз дээ? Бүхэл бүтэн Газрын дарга байхдаа идээ уухаас өөрөөр үхсэнээ хийж байсан юм.

Дарханы зам тийм бишээ хө
Дарханы зам тийм бишээ хө
2020-03-23 11:38

Н�##�айх зам замын цагдаагийн гүүр үнээн хятадын хөнгөлттэй зээл хятад компани шаардсан байж бно. Харин дарханы зам сорри тийм биш шүү. Манай дарга нар зориуд өндөр шаардлага тавьж хятад компани ш�##�гаруулаад авдаг юмаа хятад авч байгаа

Жаахан бод
Жаахан бод
2020-03-23 12:51

Бид бас мэдэж бна. Ирээд бариад дуусгах нь зөв гэхдээ КВирус дэлхий нийтийг донсолгоод бна. Хориотой цаг хугацаа дуусгаад ирж болдоггүй юм уу? вирусны голомтоос 100 -р авч ирээд 3.0 гаруй сая иргэн ээ эрсдэлд оруулах шаардлагатай юу ?

Монгол
Монгол
2020-03-23 11:42

Замын мэргэжилтэй юм бол яагаад замаа тавьж сураагүй юм бэ юу сурсан юм .тэрнийгээ одоо л харуулах цаг болсон бна замаа тавьж чаддаггүй зам тээврийн яам хэнд хэрэгтэй юм нэртэйгээр нь хятад нэр өгчих наад яамандаа

Иргэн
Иргэн
2020-03-23 11:47

Ми ах нь сумлаад тавьж дээ

Зочин
Зочин
2020-03-23 11:53

Зоргоороо хуцдаг хүү вээ хө

Зочин
Зочин
2020-03-23 11:57

Үнэн шүү, манайхан улс төржүүлэх ч юмуу худлаа хийрхэх хэрэггүй.

Атаархагчдад
Атаархагчдад
2020-03-23 12:06

Худлаа хүнд атаархсан юмнууд хүн муулхаа боливол таарна.Энэ хүн чинь ийм насандаа бүтээн байгуул�##�т хийж хүний ам харахгүйгээр амьдарч бгаа юм бишүү.Хүн муулж кайф авахаасаа өмнө юм хийж сур.Хүн хоббитой байх чинь буруу юу.бүтээн байгуул.

зочин
зочин
2020-03-23 12:10

Хол очиж хойшоо харсан нүх рүү хуц, Монголд энэ ганцаараа замын инженер юмуу Мөнхбаясг�##�ангаар Монгол дутлаа юу

zochin
zochin
2020-03-23 12:10

mongold zam barichih injner bdgvmvv

ЗОЧИН
ЗОЧИН
2020-03-23 12:23

Дэлхий даяар хэцүү байхад хувиа хичээсэн юм яриад суух ч гэж

зочин
зочин
2020-03-23 12:29

Тэгж байгаа нь БНХАУ-аас зээл олгож буй журамтай нь холбоотой. Түүнээс биш Хятад компаниар л бариулна гээд байгаадаа биш юм шүү. БНХАУ журамаараа бодлогоо тэнэг толгойт Нанзаддоржийн Мөнхбаясг�##�ан чамд тулгасан байна. Чи морио уяад �######�

Зочин
Зочин
2020-03-23 12:31

Тэнэг гахай

Зочин
Зочин
2020-03-23 12:36

Хамгийн гол нь Монгол маань хэзээ өөрсдөө замаа тавьдаг болох юм болдоо. Үргэлж гадны тусламж, зээл, гадны ажилчин...

Зочин
Зочин
2020-03-23 12:40

Мөнхийн бэлэнчлэл, хөгжих юм байхгүй. Дандаа гаднаас авч ирсэн эд зүйлс, өмнө нь өөрсдөө хийдэг байсан гут�##�, шаазан г.м бүх үйлдвэрийг устгаад з�##�уучууд нь гадаадад бараг л дахин ирэхээргүй явцгааж оронд нь хятадууд орогноцгоож байна.

Зочин
Зочин
2020-03-23 13:19

Эхнэр 3 хүүхдээ хаяаад �##�га болсон хүйтэн сэтгэлтэй �##########� новш. Үхсэн баасны чинь шинэ завхан. 3 хүүхдийн чинь нүдэнд ямар их гуниг хурсаныг мэдэж бна у дуракаа.

зочин
зочин
2020-03-23 13:19

Эцгийнхээ мэргэжилийг эзэмшиж чадсан бол чи мундаг з�##�уу чи өөрөө удирдаад хий заав�##� хятадын т�##�аар хийлгүүлэх �##�багүй гэрээрээ өвчинтэй холбогдуулж цуц�##�чихаач удам дамжсан з�##�уу гуай

зочин
зочин
2020-03-24 08:58
Reply to  зочин

Эцгийн нэрийг бдож бга бол монголчуудаар бариул заиын ажил техникийн хүчээр хийдэг тул монголчууд илүү чадвартай

Зочин
Зочин
2020-03-23 13:37

Сайхан ярилцлага болсон байна. Би 31 тэй з�##�уу хүн, цахилгааны инженер мэргэжилтэй. Монголчууд бид юм болгоныг муулдгаа болих хэрэгтэй. Ажил хийх нөхцлөөр хангах хэрэгтэй.

Бид өөрөө өөрсдөө улсынхаа хөгжлөө хойшлуулж байнадаа.

Зочин
Зочин
2020-03-23 13:41

Нутгийн ард иргэд нь �##�тны компаниудаа хөөгөөд гаргачихна, зам барья гэхээр бариулахгүй, гарсан мэдээ болгоноос өө хайчина, ёстой орк ард түмэншдээ. Бэлэн мөнгө улсаас авчаад улсаа муулна. Дан оркууд байндаа. Дарханы замаа хурдан оруулачээ

30 жил ...
30 жил ...
2020-03-23 13:41

Тэр урьж авчрах хүмүүстэйгээ Монгол инженерүүдээ хамт ажиллуулаад сургаад аваач. Олон улсын ийм туршлага Азид захаасаа л байгаа. Мөнхөд хүний гар харах сэтгэлгээнээсээ ангижирцгаая.

лха
лха
2020-03-23 13:41

мөнгө, морь ярьсан хүн байна лээ.

MGL иргэн
MGL иргэн
2020-03-23 13:47

Манай ерөнхий сайд хөөрхөн тоглолт хийгээд бгаа юу, доод �##�бан туша�##�тнаараа 105 хятад оруулна гэж мэдээлэл цацуулангуутаа өөрөө оруулахгүй боллоо гэдэг шийдвэр гаргаад, сонгуулийн өмнө үндэсний баатар болох гээд бгаамуу хайшаан.. хаха

Холбоотой мэдээ

Back to top button