СПОРТ

ДБНХ-ны ерөнхийлөгч Ненад Лалович мэдэгдэл гаргалаа

ОУОХ-ноос “Токио-2020” олимпын наадмыг хойшлуулсны дараа олон улсын спортын холбоод тун ойлгомжгүй байдалд ороод байна. Олимпийн наадам эхлэх тодорхой хугацаа заагдаагүй, коронавирусийн халдвар зогсох эсэх мэдэгдэхгүй байгаа билээ. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ны ерөнхийлөгч, Серби улсын Ненад Лалович мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Олимпийн хугацаа одоогоор тодорхой бус байна.

Бид ОУОХ-ноос олимпийн эрхийн тэмцээний талаар заавар хүлээж байна. Заавар ирсний даруйд шинэ хуваарийг батлах болно. Хэзээ тэмцээн болох нь мэдэгдэхгүй байгаа нь бөхчүүдийн бэлтгэл сургуулилтад нөлөөлж байна. Тиймээс тамирчдын эрүүл мэнд, аюулгүй байдал хамгийн чухал. Товчооны гүйцэтгэх зөвлөлийн хурлаа удахгүй цахимаар хийнэ.

Үүний дараа 2020 онд баталсан тэмцээний хуваарьт өөрчлөлт оруулахаас гадна олимпийн эрхийн тэмцээний хуваарийг батална” хэмээн мэдэгдлээ.

Коронавирусийн халдварын улмаас олимпийн эрх олгох Ази, Европ, Африк болон дэлхийн тэмцээн хойшлогдоод байгаа юм гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button