УЛС ТӨР

Олон Улсын хөгжлийн ассоцациас 13.1 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар шийдвэрлэжээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар COVID-19  халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд ОУ-ын байгууллагуудаас санхүүгийн дэмжлэг авахаар шийдвэрлэжээ.

Манай улс “COVID-19- аас урьдчилан сэргийлэх , хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг хангах” төлөвлөгөөний хүрээнд Дэлхийн банк, Олон Улсын хөгжлийн ассоциаци, Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банктай зээлийн хэлэлцээрүүд хийх нь зүйтэй гэж Засгийн газар үзэн УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтов.  

Шинэ коронавируст /COVID-19/халдвартай тэмцэхэд зориулан Дэлхийн банкнаас шаардлагатай орнуудад 14.0 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ. Монгол Улс эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх 26.9 сая ам.долларын өртөг бүхий төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийг хийх юм.

Олон Улсын хөгжлийн ассоцациас 13.1 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах бөгөөд Зээлийн ашигласан үлдэгдэлд тооцогдох зээлийн хүү жилийн 1.25 хувь, Хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь, Үйлчилгээний хураамж 0.75 хувь байх аж. Харин Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банктай  13.8 сая ам.долларын зээлийн хэлэлцээр хийхээр төлөвлөж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-03-25 16:35

Гадаад орнуудад бол өндөр хүү байна. Дахиад зээл. Тэд зээл өгөх сонирхолтой. Бид авах сонирхолтой.

Зочин
Зочин
2020-03-25 16:45

13,1 сая ам.доллараар юу хийх юм бэ? Зарцуул�##�тыг шилэн болгох хэрэгтэй. Д�##�имдуулж мөнгө туух вий дээ томчууд

Холбоотой мэдээ

Back to top button