Нийгмийн

Дуучин Ану “Найрамдал” төвийн элч болжээ

Дуучин Ч.Уранхолбоо буюу Ану олон улсын “Найрамдал” төвийн элч болжээ.

Тэрбээр энэ тухайгаа цахим хуудсандаа “Сайхан мэдээ.
Найрамдлын Элч боллоо. Таван хөөрхөн охины маань хувьд насан туршийн дурсамж бэлэглэх Эрхэм хүндтэй үүргийг ээж нь авч явах боллоо. Залуу хүний хувьд Нийгмийнхээ хариуцлагыг ухамсарлан үргэлж шинэ залуу үе, хүүхэд, нийт Гэр бүлүүдийнхээ сайн сайхны төлөө Зүрх сэтгэлээсээ хичээл зүтгэлтэй байх чин хүслийг минь олж харсан Найрамдал зуслангийнхаа нийт хамт олондоо талархал илэрхийлье.

Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор нь 42 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Монгол улс дахь хүүхдийн хөгжлийн томоохон төв, хүүхэд бүрийн мөрөөдлийн зуслан гэдгийн хүн бүр мэдэх биз ээ.
Найрамдалын элч болсноор хүүхэд, өсвөр үеийнхний төлөөх сайн сайхан үйлсийн төлөө нэгдэн ажиллахаас гадна цаашид хүүхэд, өсвөр үеийнхний боловсрол, хөгжил оролцоог хангахад чиглэсэн олон сайхан үйл ажиллагааг “Хүн бүрт чин сэтгэлээсээ үйлчилнэ” уриатай Найрамдалын хамт олонтой хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байна” гэв.

Сайхан мэдээ ????????Найрамдлын Элч боллоо. 5 хөөрхөн охины маань хувьд насан туршийн дурсамж бэлэглэх Эрхэм хүндтэй үүргийг…

Posted by Urankholboo on Thursday, March 26, 2020
Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

2
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
2 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

Ene avgai yu hiisen yum ve yum yumand yavj bh yumaa

123
123

баяр хүргий , хийхгүй байсанаас алдаж оноод хийх гээд яваад байгаа нь мундаг юм биш үү

Back to top button