НИЙГЭМ

Цэргийн төв эмнэлэгт 400 ширхэг амны хаалт хандивлав

Коронавирусийн халдварын эсрэг тэмцэх хандивын аянд Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний анги, байгууллагууд болон энхийг сахиулагчид нэгдсээр байгаа билээ. Энэ удаад Батлан хамгаалах яамны харьяа "Алдар" спорт хорооны үндэсний сурын баг, тамирчдаас "COVID 19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх онцгой дэглэмийн үед чухал шаардлагатай байгаа нэг удаагийн 400 ширхэг амны хаалтыг Цэргийн төв эмнэлэгт хандивлалаа.

Хандивыг үндэсний сурын багийн дасгалжуулагч, Монгол Улсын даян мэргэн, хошууч Д.Норжмаа, багийн ахлагч, Монгол Улсын мэргэн, ахлах дэслэгч Б.Баярсайхан, Монгол Улсын тод харваач, ахлах ахлагч Д.Мөнхгэрэл нар Цэргийн төв эмнэлгийн дарга, ерөнхий эмч, хурандаа С.Батболдод хүлээлгэн өгөв.

Энэ үеэр хошууч Д.Норжмаа "Өвчлөл ихтэй улс орнуудаас ирж байгаа иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа Цэргийн төв эмнэлгийн эмч, ажилтнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор баг тамирчдаа төлөөлөн энэхүү хандивыг өргөн барьж байна" гэсэн юм.
Мөн хурандаа С.Батболд "Энэхүү сэтгэлийн дэм дуслаар хэмжигдэхгүй их үнэ цэнтэй. Бидний ажлыг дэмжиж, сэтгэл зүрхээрээ хамт байгаа та бүхэнд талархал илэрхийлье" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button