НийгмийнУРЛАГ

О.Бат-Өлзий: 37 муу ёрын биш зүгээр л 38-ын өмнөх тоо юм шүү дээ, Бат-Үүл ээ

“Фантастик” продакшны уран бүтээл “37-р точка” киног улс төрийн агуулгатай, захиалгатай гэж хардах хүн цөөнгүй. Тэдний нэг Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүл. Тэрбээр цахим хуудсандаа “Энэ киноны нэр нь их муу ёрын. 37-р точка байхдаа яахав дээ. 37 он руу заагаад, заналхийлээд байгаа аятай” гэж нийтэлсэн удаатай.

Түүнд Гавьяат жүжигчин О.Бат-Өлзий цахим хуудсаараа дамжуулан хариу өгчээ. Тэрбээр “37-р точка” киног найруулсан Б.Тамирын аав гэдгийг монгол түмэн сайн мэднэ.

О.Бат-Өлзий гавьяат “Парламент сувгаар сая ярилцлага явахыг үзлээ. Миний найз болон миний үеийн нэрт улс төрч хүмүүс ярьж байна. Тэд хувьсгалын тухай, сэхээтнүүд хувьсгал хийдэг тухай ярьж байснаа урлагийн тухай бүр уран сайхны киноны тухай яриад эхлэлээ. Бүр “37-р точка” киног өөрсөд дээрээ наагаад эхэллээ. Энэ кино та нарын тухай кино биш ээ. Тэр тусмаа хувьсгалчдын тухай биш захиалгаар ч хийсэн юм биш.

Бат-Үүл ээ 37 гэдэг тоо нь миний хүүгийн утасны сүүлийн тоонууд юм. Чиний хүчээр холбох гээд байгаа он цаг нь 1930-1938 он юм шүү дээ. 37 гэдэг муу ёрын биш зүгээр л 38-ын өмнө байрладаг юм. Түүхэн баримтат кинонд  харин чи мөнхөрч үлдсэн шүү дээ.

Энэ “37-р точка” УСК найз нөхөрлөлийн тэр дундаа эрчүүдийн яс чанарыг өгүүлсэн юм. Та нар тэр балиар улс төрийн заваан нүнжиггүй амьдралруугаа битгий чих. Битгий сандар. Та нарын зүс төрхтэй ч дөхөж очсон царай байхгүй.

Социализмын үед улс төрийн товчооны үзэл суртлын хэлтэс бүрэн бүрэлдэхүүнээрээ “Хүний мөр” киноны хёордугаар ангийг үзээд нэг иймэрхүү юм яриад сууж байсан гэдэг” хэмээжээ.

https://www.facebook.com/photo.php?fbid=1562067993946181&set=a.190736381079356&type=3&theater
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
хачин хүмүүс
хачин хүмүүс

айсан хүнд аргал хөдлөнө гэдэг болж дээ бат үүлээ ккк

Болор
Болор

ёстой сайхан кино болсоон буруу талаар нь битгий бодож байл даа манайхаан залуу хүмүүс гэхэд үнэхээрийн чадалтай сайхан бүтээл болсон та нартаа цаашдын урн бүтээлд нь өндөр ажилт хүсье

зочин
зочин

наад муу салга чинь яг тэр үед журмын нөхрөө хөнөөж явсан хулгайч сандарч байхгүй юу

иргэн
иргэн

хараад бай! Бат Үүл бай хэн ч хэзээнээсэ тэр тоонд дургүй.1937 гэнгүүт сэтгэл сэрт хийдэг. Тэр Та нарыг муулж байгаа хэрэг огт биш зүгээр тоо ярьж байхад битгий өөрсөддөө наа!

иргэн
иргэн

Бат өлзий битгий сандар, Танай киног муулаагүй зүгээр л 1937 оны хэлмэгдүүлэлтийг үзэн яддагтаа энэ тоонд эгдүүцсэнээ ярьсан хэрэг харин үүнийг битгий сайн дураараа ард нь улс төр гэсэн үг дай! Зөв сайн кино бол сандраад ямааг тэмээ болгож

Mgl
Mgl
Reply to  иргэн

Muulj bgm bish yaj bgm.

Зочин
Зочин

Батүүл, Элбэгдорж, Энхсайхан, Сайханбилэг, Баярцогт, Баяр ... энэ нөхдүүдийг хэзээ болтол толгойг нь илж ингэж өөгшүүлсээр байх вэ. Хшн алж хүрээ талдаг хэсэг нь өөрийнх нь амьлралыг харуулаад эмзэглээд байгаа гэж хардахаас өөр арга алга.

Зочин
Зочин

Уран сайхны кинонд ч гэсэн түүх заавал оршдог.Маш зөв сэдэвтэй ,үнэн нуугдсан кино болсон шүү. Пантастикийн мундаг залууст амжилт хүсье.

иргэн
иргэн

Тэгээд бүү хүн доромжил

Зочин
Зочин

Учир утгагүй кино хийхэд зарсан хөрөнгө хайран байна. Эцэг хүү 2 тэнэгийн найруулж авсан үлгэрийн кино.

Иргэн
Иргэн

Өөрөө асуудалтай л биш бол юунд 37 тооноос айсын.37 хамгийн сайхан тоо. нийлбэр нь хүртэл 10- бэлэгдэл шүү.

Эгүүр
Эгүүр

Батүүл эргүү хотын мөнгө болох 13 тэрбумаа төлж барагдуул эсвэл баатар цолоо хураалгаад амиа хорло!

Зочин
Зочин

Батүүл яг сэтгэцийн юмтай болчихож, юм л бол дарангуйлал, 37 он гэж дэмийрдэг болж

Үнэн
Үнэн

Энэ бат-өлзий, авгай сарантуяа нар ямар байснаа мартчихсан их сэхүүн болжээ. Бяруу болоогүй бух царайлсан хүүгээ татаж байхгүй бол хэмжээнээсээ их хэтэрвэл ...гаа үзнэ шүү.
эхийнхээ овгор занг хүү нь далимдуулж явдгийг бүгд л мэднэ.

Зочин
Зочин

Goy helj zugeer l too

зочин
зочин

Кино ч яасан олон болсон юм. Нэр нь ч хулгайч,худалч юу гэнэ ээ бүх муухай нэрсүүдийн цуглуулга болсон байна лээ. Хүмүүс үзэхээ больсон. Донгосч л байцгаа.

Mgl
Mgl
Reply to  зочин

Humuus mash ih uzej bgaa

урлагынхан улс төр битгий яриа
урлагынхан улс төр битгий яриа

Энэ урлагын гэх нэртэй ухаан муутай сэтгэлийн хөөрөл их эргүү ацнууд хүний үг сонсох хэрэгтэй та нар мөнгөний төлөө юу ч болж жүжиглэж чадна гадны ч мөнгөнд явна. Ухаан муутайч гэсэн хөөрхий хоол ундаа болгоод явагдээ ингээд давраад тэнэгтэ

Холбоотой мэдээ

Back to top button