НИЙГЭМ
“Амны хаалтаа зүүцгээе” аяныг орон даяар өрнүүлнэ
Улсын онцгой комисс өнөөдөр (өчигдөр) хуралдлаа.
ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй монгол иргэдийг татан авахаар шийдвэрлэсний дагуу иргэдийг Алтанбулаг боомтоор 2020 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулалттайгаар улсын хилээр нэвтрүүлж, тусгаарлах ажиллагааг зохион байгуулж байна.
Нийт 300 орчим иргэн ирэхээс дийлэнх нь оюутан байна.
Хүн тус бүрийг нэг өрөөнд байхаар тусгаарлалт хийж, ХӨСҮТ-өөс оношлуурын баг явж ажиллахаар болов.
Түүнчлэн цаг үеийн асуудлуудад дараах шийдвэр гаргалаа.
- “Амны хаалтаа зүүцгээе” аяныг 2020.05.31 дуустал орон даяар өрнүүлэх,
- БНСУ руу 2020.04.17-ны өдөр тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн ч бэлтгэлээ сайтар хангасны дараа эцэслэн шийдвэрлэх,
- Амны хаалт зүүх талаар иргэд бие биедээ сануулж, зөвлөдөг байх,
- Амны хаалтаа зүүж, гараа савандаж угаах, ариутгагч шингэн хэрэглэх талаар долоо хоногт 2-3 удаа дуут сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч байх
- Олон нийтийн эргүүл, байцаагч нарын тоог нэмэх
- Худалдаа, үйлчилгээний газрууд амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй байх
- Халдварын эрсдэлээс сэргийлэх чиглэлээр иргэдийн ухамсар, соёлыг дээшлүүлэх нь зүйтэй гэж үзжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амны хаалт зүүмээр бнаа..Үнииг нь хямдруулаачээ..Тэтгэвриин бидэнд тэр үнэтэй маск чинь дампууралд оруулж бна. Өөрөө оёж үзлээ. чанарын шаардлагын хэмжээнд оёж чадахгүй юм блээ..сори
Аль 1р сараас хөл хорио гээд олон газрууд хаагдаж зогсож цалин орлогогүй хүүхэд хичээл сургуульгүй гээд маш их ачааг эндээ байгаа иргэд бүгд үүрч байна. Энэ их зараад байгаа хөрөнгө мөнгийг ч энд байгаачууд хийж бүтээсэн юм шүү.