НИЙГЭМ

СУРВАЛЖИЛГА: Ченжүүд гэдийж, малчид Ч.Улаан сайдын шийдвэрийг хүлээхээс өөр аргагүй болжээ

Жил жилийн өдийд малчдын нуруу тэнийж, хэдэн төгрөгтэй золгодог үе, уг нь. Ноолуураа самнан, өвс тэжээл, банкны зээл, оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөр бас бус өрөө төлөөд малынхаа буяныг эдэлж суудаг цаг л даа. Гэтэл өнөө жил малчид яах учраа олохгүй гайхширан, цөхөрч байна. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нэг кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр худалдаж авах шийдвэр гаргасан нь эхэндээ хамгийн сайхан мэдээ байлаа, малчдад. Гэтэл өнөөх нь өдгөө ч хэрэгжиж эхлээгүй, ёстой нөгөө бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэдэг болж байна.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нэг кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр худалдаж авна гэж удаа дараа мэдэгдэн, “Тэгэх боломжтой” гэж итгэлтэй нь аргагүй тодотгосон. Малчид, монгол түмэн эргэлзэж эхлэхэд ч тэр шийдвэртээ бат зогссоор байлаа. Гэтэл хөдөө, орон нутагт асуудал улам хүндэрсээр. Өөртөө итгэлтэй нь аргагүй мэдэгдэл хийсээр байсан Ч.Улаан сайд ойрд нам гүм, бүлх залгисан юм шиг чимээгүй байна. ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Батхүү хэвлэлд ярилцлага өгөхдөө “Малчид буруу ойлгосон байна, бүх ноолуурыг 100 мянган төгрөгөөр авахгүй” хээвнэг мэдэгдсэн. Үнэндээ зөвхөн малчид бус монгол даяараа ингэж ойлгосон юм шүү дээ. ХХААХҮЯ өөрсдөө ч шийдвэрээ тэгж ойлгогдохоор танилцуулсан, эхэндээ.

Гэтэл бодит байдал өөр. Анхнаасаа Ч.Улаан сайд сонгуульд нэр дэвшихээр зэхэж суугаа Сүхбаатар аймгийнхаа ноолуурыг 105 мянган төгрөгөөр тогтоон, тал зассан юм билээ. За, тэгээд бусад аймгуудынхыг хэдэн төгрөгөөр авахаар тогтоосныг эндээс харж болно.

Одоо ямаагаа самнаж эхлээгүй байгаа Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн ноолуурыг 75 000 төгрөгөөр авахаар чиглэл өгч. Аймгуудыг ингэж ялгавартай хандаж буйд малчид ихэд бухимдаж байгаа нь анзаарагдсан. Арга ч үгүй. Адилхан хөдөлмөрлөж, ижилхэн зүтгэн, бор зүрхээрээ зүтгэж яваа хүмүүс шүү дээ, малчид.

“ЭМЭЭЛТ”-ийн ЧЕНЖҮҮДИЙН НООЛУУР АВАХ СОНИРХОЛ БУУРЧЭЭ

Бид нөхцөл байдал ямар байгааг сурвалжлахаар “Эмээлт” захыг зорилоо. Жил жилийн өдийд тэнд ёстой бужигнаж байдаг үе. Ченжүүд “Ноолуур авъя” гээд гүйлдэн, хөл хөдөлгөөнтэй байдаг цаг. Гэтэл өнөө жил эсрэгээрээ нам гүм. Ченжүүд ноолуур авах төдийлөн сонирхолгүй байв.

“Ноолуур өндөр үнээр авна” гэсэн бичигтэй хашаа руу ороход нэгэн өндөр залуу угтав. Ноолуур хэдэн төгрөгний ханштай байгааг сонирхоход “Одоогоор 45 000-50000 төгрөгийн үнэтэй байна. Манайх өнөөдрөөс ноолуур түр хугацаанд авахгүй байгаа” гэв. Түүнээс зарим зүйлийг тодруулахад “Энэ жил ноолуурын үнэ 70 000 төгрөгөөс эхэлсэн. Хэдийгээр санхүүгийн хямралтай байгаа ч Монголын үйлдвэрүүд, ченжүүдэд ийм үнээр ноолуур авах сонирхол байсан. Гэтэл Ч.Улаан сайд “Нэг кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна” гэж худлаа шоудчихлаа. Үүний улмаас олон мянган малчид хохирох эрсдэл үүссэн. Одоо нэг кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна гэхэд үнэхээр хэцүү, боломжгүй. Тэгэх үндэслэл, гаргалгаа байхгүй. Бодоод үз л дээ. Олон жил малын түүхий эд, ноолуур авч байгаа бид нарийн сайн мэдэхгүй юм гэхэд ядахдаа нэлээд дөхүүлж гадарлана шүү дээ.

Ерөнхийдөө “Ноолуур 100 000 төгрөгт хүрнэ гэж Салбарын сайд амласан” гээд итгэсэн, хүлээсэн малчин олон байна. Энэ жил Дорнод аймагт ноолуур 80 000 төгрөгийн ханштай, малчид тушааж эхэлж байхад Ч.Улаан сайд тийм шийдвэр гаргасан. Түүнээс нь болж малчид ноолуураа дараад хэвтчихсэн. Ч.Улаан сайдаас л ганц боллоо. Хэрвээ тэгж худал амлаагүй, шоудаагүй байсан бол ингэж хүлээхгүй байсан шүү дээ.

Манайх нэг кг ноолуурыг 70 мянган төгрөгөөр авсан. Гэтэл одоо үнэ нь ийм байна. Энэ хооронд 20 гаруй мянган төгрөгийн зөрүү гарч байгаа биз. Ганцхан кг-д ийм төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэсэн үг. Ноолуурын үнэ буцаж өсөөд алдагдлаа нөхөх хэмжээнд очно гэх итгэл алга. 70 000-аас илүү үнэд хүрээд ашиг олно гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй, энэ жилийн тухайд. Үнэхээр тэгж 100 000 төгрөгөөр авбал би ч гэсэн худалдаж авсан ноолуураа аваачиж тушаамаар байна” гэлээ.

Бид зарим аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газруудтай холбогдон, тодрууллаа.

ДОРНОГОВЬ: Малчдаас ноолуурыг нь яаж авах тодорхой чиглэл яамнаас ирээгүй байна

Дорноговь аймгийн Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэр, худалдаа үйлчилгээ бодлого хариуцсан мэргэжилтэн Н.Бямбацэцэг “ХХААХҮЯ-наас манай аймгийн ноолуурыг кг-ыг нь багадаа 85 000 төгрөгөөр авах чиглэл ирсэн. Үүнийг нь сум, багуудын Засаг дарга нарт танилцуулсан. Өнөөдөр лав Сайхандулаан сумд нэг кг ноолуур 70 000-80 000 төгрөг байна гэж дуулдсан. Манай аймгийн малчид ямаагаа самнаад дууссан ч ХХААХҮЯ-ны, Ч.Улаан сайдын шийдвэрийг хүлээгээд огт худалдахгүй байгаа. Мөнгөний хэрэгцээ гарсан ганц нэг малчин ноолуураа тушааж буйг эс тооцвол шүү дээ. Малчид “Одоо яах вэ. Ч.Улаан сайд ноолуурыг 100 000 төгрөгөөр авна гэсэн нь юу болж байна” гэж их тодруулж байна. Үнэндээ хаана хаанаа хүлээлт үүсчихлээ.

Одоогоор малчдын ноолуурыг ямар шугмаар, хэрхэн авах тухай тодорхой чиглэл ирээгүй байна. Хоршоогоор дамжуулах уу, хотоос биет төлөөлөгч ирэх үү гээд сонирхож байгаа хүн олон. Малчдын ноолуурыг яг ингэж авна гэж тодорхой болсон зүйл алга. Бид ХХААХҮЯ-наас ямар чиглэл өгөхийг нь хүлээж байна” гэлээ.

ХОВД: МАНАЙ АЙМГИЙН НООЛУУРЫГ 75 000 ТӨГРӨГӨӨР АВАХ ГЭЖ БУЙД МАЛЧИД ИХ БУХИМДАЖ БАЙНА

Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Бямбажав “Одоохондоо манай аймагт ноолуур гараагүй, малчид ямаагаа самнаж эхлээгүй байна. Тэгэхээр үнийг нь хараахан тогтоогоогүй байгаа гэсэн. Ганц нэг хүн 50000 төгрөгөөр авч байгаа гэж дуулдсан. Манайх сум, багуудын Хөдөө ах ахуйн тасгуудтай тогтмол онлайн хурал хийдэг. Малчдын ноолуурыг яг яаж авах талаар тодорхой чиглэл ХХААХҮЯ-наас ирээгүй байна. Ойролцоогоор манай аймагт тавдугаар сарын 20-ноос авч эхлэх байх. Ховдын нэг кг ноолуурыг 75 000 төгрөгөөр авахаар болсонд малчид их бухимдаж байгаа. Үнэндээ малчдын дунд хэрүүлийн алим шидчихлээ. Одоо манай аймагт ноолуур гарч эхлэхээр энэ асуудал улам хурцдах байх. “Улсаас малчдаа яагаад ингэж ялгаварлаж байгаа юм бэ” гэж малчид их гайхаж байгаа нь анзаарагдсан” гэв.

Бид мөн малчдын байр суурийг сонирхлоо.

МАЛЧИН Г.ХИШИГ: Ч.УЛААН САЙДЫН ШИЙДВЭРИЙГ ХҮЛЭЭХЭЭС ӨӨР АРГА АЛГА

Дундговь аймгийн малчин Г.Хишиг “Ямаагаа самнаад дууссан ч ноолуураа яажшуухан гайгүй ханштай тушаах вэ том асуудал үлдлээ. Манай энэ хавийн малчид ноолуураа ер тушаагаагүй. Би ч мөн адил. Банкны зээл нэхэгдээд, мөнгөний хэрэг гараад байдаг. Өчигдөр хэдэн кг ноолуур тушаадаг юм бил үү гээд сумын төв ортол авах хүн алга. 40 000 төгрөгөөр өгвөл өг гээд тоохгүй байна лээ. Одоо Ч.Улаан сайд л тодорхой шийдвэр гаргаад, ноолуурыг маань авахгүй бол үнэндээ хэцүүдлээ. Дэмий харьяа яамны, Ч.Улаан сайдын шийдвэрийг хүлээгээд сууна. Үнэндээ өөр арга алга.

МАЛЧИН Г.ДАШДОРЖ: МАЛЧДЫГ АЙМГААР НЬ ЯЛГАВАРЛАСАНД ГАЙХАЖ БАЙНА

Завхан аймгийн малчин Г.Дашдорж “Манайх ямаагаа одоо л самнаж эхэлж байна. Энэ жил 300 гаруй ямаа самнана. Манайх бүл цөөтэй, ямаагаа хөлсөөр самнуулдаг. ХХААХҮЯ-наас ноолуурыг 100 мянган төгрөгөөр авах сургаар ямаа самнах хөлс нэмэгдсэн. Уг нь өнгөрсөн онд 5000 байсан ч өнөө жил 7000 болчихлоо. За, тэр ч яах вэ. Хамгийн гол нь ноолуураа гайгүй ханшаар өгч чадах нь уу. Ноолуурын үнэ улам унаж байгаа сураг дуулдах юм.

Ч.Улаан сайдыг бүх аймгийн ноолуурыг 100 000 төгрөгөөр авах нь гэж ойлгосон. Гэтэл тийм биш бололтой. Өчигдөр зурагтаар мэдээ үзэж байхдаа л мэдлээ. Яагаад тэгж малчдаа ялгаварласныг ойлгохгүй байна. Манай монгол голдуу ямаатай. Эрлийз, элдэв ноолуурын чиглэлийн үүлдэргүй. Тэгэхээр зүүн аймгуудын ноолуураас ер ялгарахгүй. Энэ жил цаг сайхан орсон. Нэг хүнээс тэжээлийн мөнгө зээлснийгээ өгчихвөл уг нь ноолуураа хадгалж болно. Түрээчээсээ гарсан ноолуураа тушаагаагүй байгаа. Манай саахалт айлууд ч мөн тушаагаагүй байгаа. Ч.Улаан сайдын шийдвэрийг л хүлээж байна. Салбарын сайд хүн арай ч худлаа яриагүй байлгүй дээ.

МАЛЧИН А.ДАВАА: САНАА ЗОВЖ БАЙГАА Ч ХӨӨРӨӨГҮЙ БАЙГАА НООЛУУРЫГ ЯАЛТАЙ БИЛЭЭ

Ховд аймгийн Зэрэг сумын малчин А.Даваа “Манай нутагт ноолуур гараагүй, ямаа хараахан хөөрөөгүй байна. Ноолуурын үнэ унаад байгаа санаа зовж сууна. Тэглээ гээд хөөрөөгүй байгаа ямааг яалтай билээ. Үнэндээ малчид хэдэн төгрөгтэй золгодог ганц улирал нь хавар. Ямааныхаа ноолуураар башийдаг шүү дээ. Энэ жил цаг зүтгээд нэлээд хэдэн газраас зээл авсан. Тэжээл, өвсний өр нэхэгдээд л байгаа. Ноолуураа тушаагаад хамгийн түрүүнд өгнө гээд амлачихсан байдаг. Тэгж байтал ноолуурыг хэдэн төгрөгөөр авах болоод байна аа.

Манай нутгийн ноолуурыг 75 000 төгрөгөөр авна гэх сураг дууллаа. Хүнээс лавлатал үнэн гэнэ. Гэтэл зүүн аймгуудын ноолуурыг 105 000 төгрөгөөр авч байгаа юм билээ. Малчдыг ингэж ялгаварласанд үнэндээ гайхаж байна. Улс нь ингэхээр нээрэн яах юм бэ. Жилийн дөрвөн улиралд борви бохисхийх чөлөөгүй зүтгэснийхээ үр шимийг ганц хүртдэг зүйл чинь ноолуур шүү дээ. Үнэндээ яах учраа олохгүй сууна. За, юу ч гэсэн ноолуур гараадахаг. Учир нь олдох байлгүй дээ.

МАЛЧИН Г.ДУГАР: ЯМААГАА САМНАЖ ЖИВХЭРСЭН Ч ОГТ ТУШААГААГҮЙ

Дорноговь аймгийн малчин Г.Дугар “Манай аймгийн малчид ямаагаа самнаж живхэрсэн. Гэхдээ ер тушаагаагүй байгаа. Ч.Улаан сайд шийдвэрээ хэрэгжүүлэхийг нь хүлээсэндээ тэр. Зарах гээд ч авч байгаа ченж энд алга. Тэгэхээр тушаах гээд ч нэмэр алга. Уг нь манай аймгийн ноолуурыг 85 000 төгрөгөөр авах юм билээ. Тэгээд авбал болж л байна. Хэн ч ноолуураа гайгүй үнээр өгөхийг бодно шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2020-04-17 09:59

Эдний худ�##�ч үгэнд итгээд сууж байдаг ард түмэн хөөрхий

уншигч
уншигч
2020-04-17 10:22

За за монголын үйлдвэрүүд авахгүй ченж нэртэй шулаачид авахгүй юм одоо хятад найз нараа дуудаад яаж ийгээд сайн ш�##�гаад оруулаад ир тэгээд л болоо шүү дээ Улаан сайдаа. Манайхан авахгүй гээд байгаа юм чинь зах зээлийн зарчимаар өөр арга хай

Зочин
Зочин
2020-04-17 12:43
Reply to  уншигч

Хятадууд зөндөө байна лээ.25-45 мянга гэнэ лээ

Зочин
Зочин
2020-04-17 10:25

М�##�чдаа их л харж үзэх юм даа, м�##�чид маань хотын биднийг харж үздэг болоосой. Ааруул, өрөмөө ямар үнэтэй зардаг гээч, дээрээс нь хотын бидэнд шинэ махны бараа харахад хэцүүхэн, кг мах ямар үнэтэй байна!!!

Зочин
Зочин
2020-04-17 11:16

Арьс шир , ноолуур нөхөгдөг баялаг бохироор нь шууд ургашаа хятадруу гаргаач . Хил дээр шууд худ�##�даа явуул . Нэхий арьс шир хог дээр хаягдаж байна . Арьс шир үнэгүй болоод үндэсний үйлдвэр хөгжисөнгүй ээ .

Зочин
Зочин
2020-04-17 11:18

Үйлдвэр олноор бий болгооч . Үндэсний үйлдвэрлэгч нартаа хөнгөлтэй зээлээ арвинаар өгөөч .

Иргэн
Иргэн
2020-04-17 11:21

Улаан гэж новш гавъяа байгуулахгүй бол гай болмооргүй юм. Эргүү Хүрэлсүхтэйгээ таарсан новшнууд. Энэ м�##�чид татвараа төлөхгүй бол та нар өдөр бүр шатна дөө. Ичихгүй харамч яндан хүмүүс

Зочин
Зочин
2020-04-17 11:22

М�##�чдын ноолуур хэнд хамаатай юм зах зээлийн ханшаараа явуулна биз бидний татварын мөнгөөр м�##�чдыг дэмжих юм бол танай намыг дэмжихгүй

Зочин
Зочин
2020-04-17 11:25

М�##�ын хөлийн татварыг авч , байг�##�ийн бэрхшээлтэй үед , ямар нэгэн гамшигийн үед м�##�чидын нийгмийн асуудлыг шийдэж байх хэрэгтэй байна . Нэгдсэн сан байгуулж татварыг улсад төвлөрүүлж , тайван цагт арьс шир , ноолуурын үйлдвэр байгуул

зочин
зочин
2020-04-17 11:29

Монгол хүн цусан өнгийг цээрлэдэг!!! Улаан гэдэг нэрийг хүүхэддээ өгдөггүй!! Улаан нэр хайрлуулсан хүний хийх үйлдэл бодол нь хойч үедээ улаан л толбо болох жамтай!!!

зочин
зочин
2020-04-17 11:31

Улаан туучий, Улаан цус гэж дандаа хара�##�ын үг

зочин
зочин
2020-04-17 12:59

Улаан барам

Байды
Байды
2020-04-17 13:07

Улаан гэж сайд 30 жил итгэл төртөл худлаа ярьж ирсэн ядаж жамаараа кохицуулагдах зүйлд ингэж гай болдог тэгээд хариуцлага хүлээхгүй бидний хохь юмдаа

Зочин
Зочин
2020-04-17 13:33

ХААЯ-ны гадаа нэг улаан өвгөн 100.000 -р ноолуур авч байна гэж сонслоо. Өнөөдөртөө амжиж ноолуураа самнаад хот орохоос

Хариулт
Хариулт
2020-04-17 16:06
Reply to  Зочин

Харин тиймээ.Одоо бүр яаман дотор авч байна гэсэн .зүүн аймгийн хүн гэсэн шүү Би зүүн аймгаас ирлээ,Улаан гэдэг өвгөнд ноолуураас өгөх гэсэн юм гэж хэлээрэй.Баруун ,болон төвийн нутаг гэж болохгүй ээ

Холбоотой мэдээ

Back to top button