Монгол зохиолчийн бүтээл “Amazon.com”-ын бестселлер болжээ

Дэлхийн хамгийн том онлайн худалдааны “Amazon.com” сайтын шилдэг борлуулалттай номын жагсаалтыг монгол зохиолч Билли Түвшинбаярын “Almost American” нэртэй бүтээл тэргүүлжээ. 19 настайдаа АНУ-д очсон тэрбээр өөрийнхөө амьдралын тухай өгүүлсэн бүтээлийнхээ нээлтийг энэ сарын 12-нд хийжээ.

Зохиолч Түвшинбаяр баярт мэдээгээ цахим хуудсандаа “Зүгээр л та бүхэнтэй гайхалтай мэдээ хуваалцахыг хүслээ. Амазон дээрх анхны шилдэг борлуулалттай Монгол зохиолч болсон гэж бодож байна. Би одоо хүртэл итгэж чадахгүй нь. Чимгээ, Чимгээ- ёох. Жинхэнэ байх.
Хэрэв та миний номыг аль хэдийн авсан бол, таалагдана гэж найдаж байна. Цахим номны үнэ удахгүй 4.99 ам.доллар болж өөрчлөгдөх тул та хараахан авч амжаагүй бол хуулбарыг нь авахыг санал болгож байна.
Та бүхний хайр болон дэмжлэгт дахин баярлалаа” гэжээ.

Мөн хэд хоногийн өмнө цахим хуудсандаа “Almost American” бүтээлийнхээ тухай “Сайн байцгаана уу фэйсбүүк найзуудаа. Та бүхэн англи хэл дээрх постуудыг минь аль xэдийн олж харсан байx. Надад жил гаруй хугацааны өмнө New Degree Press хэвлэлийн газартай хамтран ажиллаx завшаан тохиосон юм. Өөрийн Америк оронд 11 жил амьдарсан түүх болон энэ улсад амьдарч буй цагаач иргэдийн талаар бичсэн “Almost American” ном маань өчигдөр буюу 4-р сарын 12-нд Amazon болон Barnes and Noble (online) дээр албан ёсоор худалдаанд гарлаа.
Хэрэв та Америк оронд төрөөгүй ч энд ажиллаж, амьдарч, үр хүүхдүүд тань энд өсөж торниж байгаа бол та цагаач билээ. Гэвч сүүлийн жилүүдэд legal эсвэл illegal гэж цагаач иргэдийг сонгуулийн үеэр ихээр ялгаварлан үзэж гадуурхах хандлагатай болсон.

Almost American: Монгол охины америк түүх номоo цагаачид болон тэдний үр хүүхдүүд Америкийн маш олон амжилттай яваа бизнесүүдийн гарааг тавьж, Америкийн урлаг соёл, эдийн засаг, шинжлэх ухаан болон техник технологийн нээлтүүд гэх мэт хамгийн амжилттай, хамгийн том гэх салбаруудыг авч яваа гэдгийг харуулах зорилготой бичсэн юм.
Үүгээрээ энэ оронд амьдарч буй цагаач иргэд болон тэдний үр хүүхдүүд энэхүү номыг уншиж буй хүн бүр өөрийн арьс өнгө, өв соёлоос ичиж зовохгүй, харин өөрийн гарал угсаагаараа бахархаж дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаасай гэж хэлэхийг зорьсон билээ.
Одоогийн байдлаар ном маань Amazon дээр #1 New Release (шинээр гарсан) ном болсон байна. Мөн электрон ном маань одоогоор $0.99-р зарагдаж байгаа. Хэрэв та хэвлэмэл хэлбэрээр авахыг хүсвэл $12.99 худалдаалж байна. Маш олон орны хүмүүс номыг минь дэмжиж сэтгэгдэл бичиж байгаа тул монголчууд та бүхнийгээ ч гэсэн номыг минь уншиж өөрийн сэтгэгдлээ үлдээнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.