Нийгмийн

“Гавилж зэгдэр” гэдэг нэртэй ургамал Монголд байхгүй, зохиомол нэр

“Боловсрол суваг” телевизээр олны хүртээл болж буй “Бүтэн амьдрал” олон ангит киноны нэгэн ангид “Гавилж зэгдэр” гэдэг нэртэй, говийн ховор ургамлын талаар гардаг билээ. Киноны гол дүр, ходоодны хорт хавдар туссан Номинг эдгээхийн тулд дүү нь говиос түүж, авч ирдэг тухай гардаг.

Гэтэл үнэхээр тийм ургамал байдаг гэдэгт итгэсэн зарим хүн “Гавилж зэгдэр”-ийн эрэлд гарчээ. Цахим орчинд “Гавилж зэгдэр авна, зарна” гэсэн зар олноор тавигдах болжээ.

Үнэхээр тийм ургамал байдаг эсэх нь олны анхаарлыг ихэд татаж байна. Учир нь Монголд хорт хадвартай, өвчнөө яаж, хэрхэн эдгээх вэ гээд цөхөрч яваа хүн хэчнээн олон билээ. Тэднийг буруутгах аргагүй.

Тэгвэл “Бүтэн амьдрал” киноны найруулагч С.Баттулга Гавилж зэгдэр гэдэг нэртэй ургамал Монголд байхгүй, зохиомол нэр гэдийг цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Тэрбээр “Говийн ховор эмийн ургамал “Гавилж зэгдэр”-ийн түүх. “Бүтэн амьдрал” киног хийх болоод бид ходоодны хавдарт уудаг ховор эмийн ургамал юусан билээ гэж ургамал судлаачаас зөвлөгөө авсан юм.
- Эмийн ургамал ашиг тус их ч тунг нь тааруулахгүй бол хүнд хор болдог юм. Та бүхэн кинондоо бодит бус нэр ургамал ашиглавал сайн байх шүү. Хэрвээ бодит ургамал байвал кино үзээд хүмүүс эрэл сурал болж, ховор ургамлыг түймэрдэж, жор тун тааруулахгүй хэрэглэх вий дээ гэж билээ.
Манай хоёр зураач өлчир шарилжийг шүршдэг будгаар будаж, өнгийг нь хувиргаж зураг авалтад бэлэн болоход “Гавилж зэгдэр” гэдэг нэрийг продюсер маань хайрласан байдаг юм аа” гэжээ.

https://www.facebook.com/battulga.suvid/posts/2980789248653746
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-04-24 12:55

нэг кино хийхдээ хүртэл нийтэд хэрэгтэй мэдээлэл өгч байх хэрэгтэй ш д. Хуурамч байж болохгүй

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
2020-04-24 13:00

Уран зохиол, урлаг үзэл сурт�##�, ухуулгын хэрэгсэл байхаа больж, жинхэнэ уран бүтээл болоод 30 гаруй жил болж байхад юун шившигтэй юм болж байна вэ? Эм шулам хүүхэн болж хүнтэй нөхцөөд зэс хошуугаар цусыг сорж буй явд�##� аман зохиолд гардаг.

Үргэлжлэл
Үргэлжлэл
2020-04-24 13:02

Тэрнийг уншчихаад зэс хошуутай хүүхний эрэлд гарах болж байна уу? Хүн төрлөхтөний шившиг болох нь үү? !

Зочин
Зочин
2020-04-24 13:06

Үнэхээр ходоодны хавдарт сайн ургам�##� хэлчихсэн бол тэр ургам�##� дуусах байсын

Холбоотой мэдээ

Back to top button