
Залуус уулын өөд уртаас урт гинжлэн зогсож, бие бие рүүгээ савтай ус дамжуулж байгаа нь энэ. “Богд ууланд гал гарлаа” гэсэн цочир мэдээ тэднийг “сэрээж”, байгаль дэлхийгээ хамгаалах чин сэтгэл залуусыг нэгтгэжээ. Машинтай нь машинаараа, машингүй нь бусдадаа дайгдаж ирээд улаан галыг унтраалцахаар тэмцэж буй нь энэ. Нэгэн залуу л гэхэд гал гарсныг дуулангуутаа хувцсаа хам хум өмсөөд, гэрээсээ 30 литр ус аваад гарсан гэнэ. Хувийн унаагүй тул Арцатын аманд таксидаж очоод гал унтраалцсан гэнэ.

Өчигдрийн түймэрт иргэд төдийгүй байгууллагууд сайн дураараа нэгджээ. Улсын аварга Н.Батсуурь даргатай “Сүлд” спорт хорооныхон л гэхэд бүрэн бүрэлдэхүүнээрээ очсон юм билээ.
“Богд ууланд гал гарч. Одоо яана аа” гээд дуу алдаад өнгөрөх нэг хэрэг. Ийм юм болсныг дуулангуутаа сайн дураараа очоод гар бие оролцох, хамжилцах өөр хэрэг. Тэгээд бүр хэдэн зуугаараа нэгдэн, Онцгойгийнхонд дэм болсноор нь бахархахгүй байхын аргагүй.
Онцгойгийнхон, иргэд тонн, тонноор нь ус авч ирж, машин явах боломжгүй газар иргэд бие бие рүүгээ дамжуулан зөөсөн юм. Үнэндээ ууланд гарсан галыг л хурдан унтраах сан гэсэн чин сэтгэл тэднийг нэгтгэсэн. Зарим нэг нь уул өөд ус зөөж байгаад машинаа хөрвөөлгөнө лээ. Тэглээ гээд “Машин яана аа” гэх сөхөө тэдэнд байсангүй. “За, яах вэ, яах вэ. Ирээд авъя” гээд санд мэнд уул өөд ус бариад гүйнэ лээ. Үүний сацуу цөөнгүй машины мотор, хроп нь эвдэрчээ.

Өчигдөр Онцгойгийнхон, иргэд, залуус бүхэл бүтэн таван цаг гаруйн турш борви бохисхийх чөлөөгүй түймэртэй тэмцэлдэн, уйгагүй зүтгэсний хүчинд цурманд оруулжээ. Тэгэхээр хүн бүхнээс ямар их хичээл зүтгэл гарсан нь тодорхой.

Өнөөгийн монгол залуусыг залхуу хойрог, аминч бэртэгчин гэх мэтээр шүүмжлэх хүн олон. Тэгвэл өнөөгийн залуусын сэтгэхүй өөр болсныг, нэгдэж л чадвал юу ч хийж чадахыг тэд үлгэрлээ. “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэдэг зөвхөн нэг намын уриа төдийхөн зүйл биш гэдгийг тэд нотлов. Өнөө цагийн залуус өөрчлөгдөж байна, Монголын ирээдүй гэрэлтэй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мундаг шүү.Энэ бол жинхэнэ монгол хүн төлөвшжээ гэсэн үг.Эх орноо гэх эрхэм нандин сэтгэл бол маш агуу юм.Энэ бол ямарч дээд боловсролоос илүү хамгийн дээд боловсрол хүмүүжил юм.
Эх оронч, эх нутаг сэтгэлтэй монголчуудад баярл�##�аа
Унэхээр мундаг шуу Монгол з�##�уучууд.та нараараа бахархаж байна
энэ компанид ажилд сэтгэлээсээ оролцсон з�##�уус гайх�##�тай. харамс�##�тай нь эдэн шиг сайн з�##�уус МУ-д цөөхөн дөө. Их бэртэгчин, зүгээр сууж байгаад л .. бэлэнчлэн амь зуух бодолтой.Биеийн хүчний хар ажилд ихэнх нь тааруу. Оюуны хувьд сул
Suuliin 30 jild iim niitiin setgeltei uil yvdal anh udaa bolloo . ug n niigem mani iim l setgeltei bvl uls hugjih n gartsaagui shuu! Daan ch ene hugatsaand erhemuud niigmiin tuluu setgel bsngui dee. Avraga terguutei suldiinhen talarhaj bn.