
Богд уулын Арцатын аманд гарсан түймрийг унтраахад олон зуун иргэд нэгдэн, онцгойгийнхонд тусласан билээ. Уулын бэлээс оргил өөд гинжлэн зогсож, ус зөөсөн тэдний дунд нэгэн гадаад оюутан олны анхаарлыг ихэд татсан юм. “Бид нэг дэлхийд амьдардаг” хэмээж буй түүнийг Шымон Штенгель гэдэг. Польш улсын иргэн тэрбээр МУИС-ийн оюутан, Монгол хэлний бэлтгэл ангид сурдаг. 23 настай Шымон Штенгель Монгол Улсын өв соёл, түүх уламжлалын талаар судалж, дэлхийд таниулахаар мэрийж явна. Түүнтэй ярилцлаа.
ТҮЙМЭР ГАРСНЫГ СОНСОНГУУТАА ХОЁР НАЙЗЫНХАА ХАМТ ОЧСОН

-Богд ууланд гарсан түймрийг унтраалцсан танаар олон хүн бахархаж байна. Түймэр гарсан талаар та хэзээ мэдсэн бэ?
-Өчигдөр (уржигдар) 12.00 цагийн үед мэдсэн. Нэг найз маань надтай утсаар яриад “Богд ууланд түймэр гарч. Унтраах хүн хэрэгтэй байна гэнэ. Очъё” гэсэн. Би шууд зөвшөөрсөн. Тэгээд бид гурвуулаа очсон.
-Нөгөө хоёр нь мөн гадаад оюутан уу?
-Тийм ээ. Нэг нь америк, нөгөө нь орос оюутан. Бид гурав нэгнийхээ машинаар тэнд очсон юм.
ТЭНД ТИЙМ ОЛОН ХҮН ЦУГЛАРНА ГЭЖ ЁСТОЙ ТӨСӨӨЛӨӨГҮЙ
-Та хувцсаа сольж амжсан уу?
-Яарсандаа сольж амжаагүй ээ. Шууд очсон. Пудвольк, шорттой очсон болохоор гар, хөлөө түлчих гээд эвгүй байсан. Тийм болохоор уул өөд ус зөөхөд нь туслалаа. Тэнд тийм олон хүн цугларна гэж ёстой төсөөлөөгүй. Их гайхсан шүү. Түймэр дүрэлзээд, утаа ихтэй байсан. Түймэр унтраалцаж байхад хамт байсан монгол хүмүүс эрхий хуруугаа гозойлгоод “Мундаг байна. Баярлалаа” гэж хэлэхэд нь их баярласан. Ядарч буйгаа мартсан шүү (инээв).
-Оюутны байрандаа хэдэн цагт ирсэн бэ?

-Гал нь намжчихлаа (цурманд орчихлоо) гэхээр нь сэтгэл амарсан. Уг нь түймэр унтартал тэнд баймаар л байсан. Даанч оюутны байрандаа эрт ирэх үүрэгтэй. Тийм болохоор ирэхээс өөр арга байгаагүй. Би 20.00 цаг өнгөрч байхад байрандаа ирсэн. Богд уулын түймрийг унтраачихаад буцаж явахад их сайхан байсан шүү. Бид нэг дэлхийд амьдардаг. Тийм болохоор аль ч оронд ямар нэгэн зүйл болоход бүгд гар, гараасаа бариад туслах хэрэгтэй.
-Өмнө нь ингэж гал түймэр унтраалцаж байсан уу?
-Үгүй ээ, анх удаа.
МОНГОЛЧУУД НАМАЙГ ТЭНД ОЧСОНЫГ Ч АНЗААРААГҮЙ БАЙХ ГЭЖ БОДСОН
-Олон цагийн турш юм зөөх, түймэр унтраах амаргүй. Хэр ядрав?
-Гайгүй ээ. Нуруу л жаахан өвдсөн. Нуруу өвдөж байсан ч ууланд гарсан түймрийг хурдан унтраах сан гээд яарсан. Гал нь намжсаны (цурманд орсны) дараа л өвдөж буйг нь мэдэрсэн (инээв). Түүнээс өмнө үнэндээ анзаарах сөхөө байгаагүй ээ.
-Олон монгол иргэн цахим хуудсандаа таны зургийг нийтлэж, талархсанаа илэрхийлсээр байна. Та харсан уу?
-Харсаан. Их баяртай байна. Хамгийн гол нь надад хүмүүс талархаж буйгаас илүү Богд уулын түймэр унтарсан болохоор сэтгэл амар хонолоо. Үнэнийг хэлэхэд монголчууд надад ингэж баярлана, талархсанаа илэрхийлнэ ёстой төсөөлөөгүй. Богд уулын түймрийг унтраалцаж байхад намайг анзаараагүй байх гэж бодсон юм. Нээрэн, хэн миний зургийг дарсан юм бол оо. Би мэдээгүй шүү дээ. Өнөө өглөө сэрэх нь ээ фэйсбүүк дүүрэн пост. Хүмүүс миний зургийг цахим хуудсандаа нийтэлснийг найз охин маань над руу явуулсан юм. Анхандаа их гайхсан. Юу болоод байгаа юм бол оо л гэж бодсон. Сүүлдээ учрыг нь ойлголоо.
-Польшид байгаа гэрийнхэн нь энэ талаар мэдсэн үү. Юу гэж байна вэ?
-Мэдчихсэн байна лээ. “Миний хүү сайн байна. Монголчуудад тусласанд баярлалаа” гэсэн.
МОНГОЛД ОЧООД МОНГОЛ ХЭЛ СУРАХ САН ГЭЖ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮССЭН

-Та Монголд нэлээд хэдэн жил сурч байгаа юм билээ. Польш оюутан монгол хэлийг судалж, манай улсад сурч буй тань сонирхол татаж байна. Таныг монгол хэл судлахад юу нөлөөлөв?
-Би анхандаа Төвд хэл судлах сонирхолтой байсан юм. Монгол хэл сурахаар шийдсэн минь тэндээс эхлэлтэй. Тэгээд л Польшид байхдаа монгол хэл сурч эхэлсэн юм. Монголд сурах сан гэж чин сэтгэлээсээ хүссэн минь хоёр жилийн өмнө биелсэн.
-Монголд ирэхээсээ өмнө манай орныг ямраар төсөөлж байв?
-Яг л иймээр төсөөлдөг байсан. Өргөн уудам нутагтай, өв уламжлал арвинтай, сайхан сэтгэлтэй хүмүүс амьдардаг тухай номноос уншиж байсан. Яг л тиймээр төсөөлөөд ирсэн минь оносон шүү. Монголчууд их сайхан сэтгэлтэй ард түмэн. Монголын байгаль үнэхээр супер. Би Дорноговь, Хөвсгөл, Архангай, Булган, Хөвсгөл аймгаар аялсан.
-Хэр олон монгол найзтай вэ?
-Зөндөө олоон. 20 гаруй лав бий.
-Энэ байранд танаас өөр польш оюутан бий юү?
-Байхгүй.
НАЙЗ ОХИН МИНЬ МОНГОЛ ХҮН

-Ярилцлагын эхэнд та найз охиныхоо талаар дурьдсан. Найз охин нь эх орондоо байдаг юм уу?
-Үгүй ээ. Найз охин минь монгол хүн.
-Монгол найз охинтой болохоор монгол хэл хурдан сурахад тань хавьгүй дөхөм байна уу?
-Тийм ээ.
МОНГОЛД АЮУЛГҮЙ, ТАЙВАН АМГАЛАН БАЙНА
-Коронавирусийн халдварын улмаас гадаад иргэд нутаг буцах боломжгүй байгаа. Эх орондоо, гэртээ очоогүй удаж буй та бүхэнд ямар нэгэн бэрхшээл гарч байна уу?
-Ёстой тийм бэрхшээл байхгүй. Харин ч эсрэгээрээ тайван амгалан, аюулгүй байгаа. Би тэтгэлгээр сурдаг. Тийм болохоор хэрэглээний мөнгө дажгүй байгаа.
-Эх орноо, гэр бүлээ хэр их санаж байна вэ?
-Саналгүй яах вэ, маш их. Энд хэчнээн аюулгүй, тайван байгаа ч гэр бүл, эх орон ганц шүү дээ. Би айлын ганц хүүхэд. Аав, ээжтэйгээ өдөр бүхэн холбоо барьдаг.
СУРГУУЛИА ТӨГСӨӨД МОНГОЛД АМЬДАРНА

-Сургуулиа төгсөөд нутаг руугаа буцах уу. Монголд амьдрах бодол бий юү?
-Сургуулиа төгсөөд Монголд амьдарна. Би энд амьдармаар байна. Монгол Улс миний сэтгэлийг их татсан. Байгаль, хүмүүсийн найрсаг сэтгэл, сайн чанарын, амттай мах нь Польшоос илүү юм шиг санагддаг.
-Аав, ээж нь Монголд ирж байсан уу. Хүүгийнхээ саналыг хэрхэн хүлээж авах бол?
-Зөвшөөрнө гэдэгт итгэлтэй байна. Аав нэг удаа Монголд ирээд аялсан. Тэгэхээр Монголыг сайн мэднэ. Ээж “Монголд очих юм сан” гэдэг.
-Хоёулангийнх нь ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Бид нэг дэлхийтэй. Тийм болохоор байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалах нь хүн бүхний үүрэг юм шүү. Бас маск сайн зүүж, гараа тогтмол угаагаарай гэж монголчууддаа захья.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хамт ирсэн 2р найзд нь бас баярлалаа~
Хүргэн хүү хүчтэй байнаа. Бид цусаа сэлбэхгүй бол цус ойртох аюул бий. Ухаалаг улс удирдах хүүтэй болоорой
Сонин яриа байна. Миний нэг романд хоёр польш хүн гардаг юм. Энэ залуу сонирхвол нэг хувийг бэлэглэж болох. Уншина биз.
Баярлалаа, сонирхолгүй яах вэ? 🙂
орос польш америкаас ирж суралцаж бга оюутнуудад баярлалаа. манай эх орны талаар сайхан бодолтой явдагт нь та нарт баярлалаа
Монголчууд эвтэй бол хүчтэй гэдэг.Ёстой мундаг залуучууд юмаа.Богд ууаа хамгаалах гэж очиж байдаг.Тэнд хаустай хүмүүс хэр олон нь гэрээсээ гарч тусалсан болоо.Энэ польш оюутан ч гэсэн зөв санаатай хүн байна. Энэ залуучуудад сайн сайхныг хү
Bayarlalaa.
залуучуудад үлгэр дууриалал болсон сайн залуу байна
Монгол залуусдаа баярлалаа.Мөн очиж тусалсан гадаад залуусд баярлалаа."Бид нэг дэлхийд амьдардаг"энэ их сонсголонтой сайхан үг байна.Тиймээ хүн төрөлхтөн бид нэг л гэртэй...
Монгол залуучууд өөр болсон шүү. Цасан шуурга аюул ослын үед нэг нэгнээ уриалаад нэгдээд туслаад л ямар ч хариу нэхэхгүй явдаг. Тэдэндээ баяр хүргэе та нар маань мундаг шүү
Залуучууд маань маш сайхан сэтгэлтэй эх оронч байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж байгаад баярлаж байна.Монголын залуусын адил түймэр унтраах ажилд гар бие оролцсон гадаад оюутнуудад талархаж байна.Баярлалаа.
Баярлалаа дүү минь.
Dziękujemy za pomoc i zaangażowanie!!!
sain huu bn bayarlalaa
Сайн байна
Сайн залуу их баярлалаа
Dziękuję bardzo
magnet soronzonbold facebook accounttai zaluu zurgiig chn darsn bnlee
ta 3-t bayarlalaa Amjilt xusie
Nuguu eh oron gej daldaidag bosogchidoos l deer bna daa
Яг үнэн. Далдага эх орончдоос тэр өдөр хаана байсныг асуух давалгаа явуулцгаая.
DJIENKUMIE BARDZO
Sn zaluu cak shvv
Djenkuy bardzo
Далдага эх орончдоос тэр өдөр хаана байсныг нь асуух давалгаа явуулцгаая.
Баярлалаа, сэтгэл сайтай сайн залуус байна ????????????????????????????❤️????????
Пудвольк ккк, футболка гэдэг юм ш дээ
Сайхан сэтгэлтэй 3 залууд маш их баярлалаа. Мөн тэнд очсон бүх залуучууддаа үнэхээр их талархаж бна. Та нар мундаг шүү
hamt irsen nzuudd ni bas bayrlla ymrr mundgg ymbb
ази гээд тэнд биднийг доромжилж байдаг. Бид энд тэдний нэгийг шүтэж тахиад охидуудаа гусуулаад байж бдаг.
Setgel ni saihan baival manai teneg zaluuchuudaas hamaagui deer. Suuh eseh tuhaid hund zaah erh baihgui.
Xodolmoriin baatar uu xunii setgel tsol shagnal uramshuulal ogvol zov zuitei.
teneg
Ene zergiin zaluud Mongol zaluuchuud huurdagdahgui ee.haritsaa bol vnen Pildag bna.chi zvgeer ooriinhoroo bai chamaig yahchgui.
Эргүү үхэр
Mongol emgtei hvni hewliid uls.n tusgaar togtnol orshdog
монголын төр ард иргэдээ ирлийзжүүлэх бодлого сүүлийн 30 жил барисаар л байгаа одоо цэвэр монгол цусны мах бодь байхгүй болж байх шиг ээ
tsus oirtood bna durakaa
М.Энхболд гарвал төрд хэрэгтэй дээ
Монгол охидууд сул хормойтой
MONGOL ERCHVVDED EHNER OLDOHGUI BNA SHDEE
chi l archaagvi baigaa um