Нийгмийн

“Үнэний төлөө” шагналыг “Өнөөдөр” сонины сэтгүүлч Г.Цолмонд олголоо

Жил жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Үнэний төлөө” шагналын эзнийг тодруулдаг уламжлалтай. Өнөө жил тус шагналыг “Өнөөдөр” сонины Эрэн сурвалжлах, экологийн албаны дарга Г.Цолмонд олголоо.

12 дахь “Үнэний төлөө” шагналыг энгэртээ зүүсэн түүнд шагналыг нь “Глоб интернэйшнл” төвийн тэргүүн Х.Наранжаргал гардуулсан юм.

  Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн салбарт өөрийн гэсэн орон зайгаа хэдийнэ бий болгон, уншигчдын талархлыг хүлээсэн, тодорхой үр дүнд хүрсэн олон нийтлэл, сурвалжилга бэлтгэсээр яваа Г.Цолмон “Өнөөдөр” сонинд 2003 оноос хойш тасралтгүй 17 дахь жилдээ ажиллаж байгаа юм.

Сонирхуулахад, өнгөрсөн жил “Үнэний төлөө” шагналыг “Ikon.mn” сайтад олгосон билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button