Нийгмийн

ХОРИГДСОН хүүхдүүд

БНХАУ-ын Хубей мужид коронавирус голомтлон тархсан цаг мөчөөс эхлэн Монгол улс тус вирусээс урьдчилан сэргийлэхийн тулд өндөржүүлсэн бэлэн байдалд үе шаттайгаар шилжиж, олон арга хэмжээг авсан. Үүний нэг нь нийслэл болон орон нутгийн сургууль, цэцэрлэгүүд өмчийн хэлбэр үл харгалзан үйл ажиллагааг тодорхой хугацаагаар зогсоож, онлайн хэлбэр рүү шилжүүлсэн явдал байв.

Түүнчлэн үзвэр үйлчилгээ, хүүхдийн тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг ч зогсоож, тэр бүү хэл хүүхдийг тоглоомын талбайд тоглуулсан эцэг эхэд торгуулын арга хэмжээг авахыг сануулсан билээ. Мөн хоолны газар, дэлгүүр хоршоо, гадуур хүүхдүүдийг дагуулж явах нь хориотой.

Хэдийгээр энэ нь вирусийг тогтоон барих хамгийн зөв арга зам хэдий ч, урин дулаан наашилж буй өнөө үед БАЛЧИР ҮРСИЙГ ГЭРТ НЬ ХОРИХ УЛАМ Л ХҮНДРЭЛТЭЙ БОЛСООР БУЙГ ЭЦЭГ ЭХЧҮҮД ОНЦЛОВ.

Гэртээ байгаа хүүхдүүд наанадаж компьютер, зурагт, гар утас ширтсээр мэдрэлийн ядаргаанд орох, нүдний хараа муудах эмгэгүүдтэй учирч байна.

Цаашлаад хүчилтөрөгчийн дутагдал, Д аминдэмийн дутагдалд орж, дэлгэцийн хамааралтай болсон хүүхдүүд сульдаа өвчнөөр өвчлөх, ээрч гацах, орондоо шээх эмгэг их буйг СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч, Сэтгэцийн эмч Л.Цэрэндолгор манай сайтад өгсөн ярилцлагадаа хэлсэн юм.

Иймд хүүхдийн танхимын ганцаарчилсан сургалтыг зохион байгуулалттай нээх, аж ахуй эрхлэгчид болон томоохон байгууллагууд бага насны хүүхэдтэй эхчүүдийг богиносгосон цагаар ажиллуулах хэлбэрээр дэмжих хэрэгтэй мэт.

Эс бөгөөс эх орны ирээдүй болсон балчир үрс коронавирус намжихаас ч өмнө чимээгүй дайн буюу ГЭР ХОРИОНЫ ХОРИГДОЛ болоод дуусах нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-04 18:15

ямар нэгэн солиотой арга олж үз дээ. гадаадаар туршлага судлаад үзээд байдаг хүмүүс ээ.

Холбоотой мэдээ

Back to top button