Нийгмийн

Баар, цэнгээний газарт шаардлага тавьсан долоон цагдааг зоджээ

Нийслэлийн онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар шөнийн цэнгээний газар, бааруудыг нээсэнтэй холбоотой гарсан зөрчлийн талаар Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж танилцуулав. 

Өчигдөр 17 цагдаа эргүүлийн чиглэлд үүрэг гүйцэтгэсэн. 200 гаруй хүн хоорондоо шамбааралдсан байдалтай байсан баар бий. Чикаго баар гэхэд халуун хэмжигч байхгүй. Хоорондын зай байхгүй, 80 хүнтэй. Тарах цагтаа тарахгүй асуудал гаргасан. Тараах гээд очсон цагдааг зодож, хүчирхийлсэн. Мөн Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд халуун хэмжигчгүй, 45 хүнтэй ажиллаж байсан баар байна. Бармен зөөгч нар нь амны хаалтгүй үйлчилж байсан гэх мэт зөрчлүүд гаргасныг баримтжуулсан байгаа.  

Хагассайны орой баар, цэнгээний газруудад шаардлага тавьж ажилласан 7 цагдаа бааранд үйлчлүүлж байгаа иргэдэд зодуулсан. Мөн үйлчилгээнд ажиллаж байгаа үйлчилгээний ажилтнууд хүртэл иргэдэд ЭМЯ-наас тавьж буй шаардлагыг тавихад иргэд "Та хэд мөнгөө авсан бол болоо биздээ” хэмээн ажилчдыг зодсон асуудал ч гарсан. Олон сараар хаалттай байсан учир асуудал саяны гурван хоногт маш хүндэрсэн” гэлээ. 

Харин Хотын дарга С.Амарсайхан “Ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчдын биед халдсан 7 үйлдэлд холбогдох хэрэгт хатуу арга хэмжээ ав. Онцгой анхаарч ажилла. Хүмүүсийг дураар нь байлгана. Наргиулж цэнгүүлнэ. Аюулгүй байдлыг нь хангана. Эцэст нь өөрсдөө эрхээ хязгаарлуулж, өөрөө өөрсдөө халдлагад өртдөг, хууль бус, дүрэм журамгүй, замбараагүй асуудалд та онцгой анхаарч ажиллах ёстой. Ямар хүмүүс цагдаагийн албан хаагчийн биед халдав, хэр хэмжээний гэмтэл учруулав, нэртэй устай нь олон нийтэд мэдээлэх хэрэгтэй. Хуулийн дагуу нарийн шалгах ёстой шүү” гэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч

яах гэж нэсэн юм бэ арга хэмжээ ав ч гэх шиг

Зочин
Зочин
Reply to  уншигч

Хагас жил гэртээ сууж чадахгүй тэвчээргүй хүмүүс юм аа,насаараа ингэж амьдрах биш дүрэм журам мөрдөөд байвал тухайн иргэдэд өөрт л хэрэгтэй дэ

Тахианууд
Тахианууд

Нэг л их аавын цээжүүд, нэг л их тамхи дамжуулж татсан нусан таглаанууд энд тэнд нус, цэрээ хаяна. Гонгиносон тахианууд...УОК ч гж комисс. үхсэн баас ингэж ажиллах бсан юм бл яах гэж анхнаасаа хааж нтр блж сүржигнэв...хүндээ хөнгөнөөс гж

Зочин
Зочин

С.Амарсайхан хууль мэддэггүй юм байна. Нийтэд зарлах ёсгүй. Зүгээр л хуулийн дагуу шийтгэх ямар боломж байна судал ! Үнэхээр буруу үйлдэл хийсэн бол шийтгэ !

Холбоотой мэдээ

Back to top button