Нийгмийн

Нөхөр, хүүхэд нь Монголд амьдардаг энэтхэг эмэгтэй нас баржээ

Энэтхэг улсын Мумбай хотын хойд дүүрэг Кандивалид гэртээ ганцаараа тусгаарлагдаж байсан 65 настай эмэгтэй амьсгал хураасан байдалтай олджээ. Тухайн эмэгтэй гэртээ нас бараад гурав хоносон тул хөршүүдэд таагүй үнэр үнэртэж улмаар цагдаагийн байгууллагад мэдээлсэн байна. Нас барсан эмэгтэйг Ушадеви Сэмвал гэдэг бөгөөд эмэгтэйн нөхөр болон хүү нь Монгол улсад ажилладаг, амьдардаг болохыг тогтоожээ. Түүний нөхөр, хүү хоёр нь Монгол улс руу ажиллахаар явсны дараа охин нь ч мөн нөхрөө даган өөр дүүрэгт амьдрах болсон аж.

Цогцсыг задлан шинжилгээнд оруулахаар Шатабди эмнэлэгт хүргэсэн бөгөөд баасан гарагаас бямба гарагийн хооронд нас барсан, гадны хүчин зүйл нөлөөлөөгүй хэмээх дүгнэлтийг гаргасан байна. Эмэгтэйг нас барсан талаар Монголд байгаа гэр бүлд нь болоод охинд нь мэдэгджээ.

О.ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button