СЕХ нэр дэвшигчдийн баримт бичгийг 21-нийг дуустал хүлээн авна

СЕХ УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцож буй нам, эвслээс нэр дэвшигчдийн баримт бичгийг өчигдрөөс авч эхэлсэн.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцож буй нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичиг хүлээн авах ажил Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29.1, 29.2 дахь хэсэгт заасны дагуу ийнхүү эхэлж байна. Өчигдрийн байдлаар, 17 бие даан нэр дэвшигч ирснээс баримт бичгийн бүрдэл хангасан 13 хүний баримт бичгийг хүлээн авчээ.
СЕХ-ны даргын 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны А/15 дугаар захирамжаар байгуулсан сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч, нягтлан шалгах үүрэг бүхий Ажлын хэсэг сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хуулийн хугацаанд буюу 2020 оны тавдугаар сарын 21-ний өдрийг дуустал хүлээн авах юм.
Ажлын хэсэг нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан нэр дэвшигчдийн ирүүлсэн баримт бичиг хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг нэг бүрчлэн нягтлан шалгаж, дүнг СЕХ-ны хуралдаанд танилцуулах юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.