НИЙГЭМ

Б.Мандах: Эцэг эхчүүд хуушуурыг нэгт, хүүхдээ хоёрт тавьж байна

Үндэсний их баяр наадам хоёр дахь өдрөө өргөн дэлгэр үргэлжилж байна. Төв цэнгэлдэх орчмын хөл хөдөлгөөн дунд бяцхан хүүхдүүд эцэг эхээсээ төөрөх тохиолдол олонтаа гардаг. Энэ тухай тодруулахаар хүүхдүүдэд төөрөхөөс сэргийлсэн бугуйвч зүүж өгч буй Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар /НГБХЗХГ/-ын асраар зочилж, зохион байгуулагч Б.Мандахтай товч ярилцлаа.

-Өчигдөр буюу баяр наадмын эхний өдөр эцэг эхчүүд хуушууранд дугаарлаж байгаад хүүхдүүдээ алга болгож байна гэх мэдээлэл түгээд байсан. Өнөөдрийн хувьд хүүхэд төөрөх тохиолдол хэр их гарч байна вэ?

-НГБХЗХГ, НЦГ нартай хамтран хүүхэд төөрч алга болохоос сэргийлсэн гарын бугуйвчийг тарааж байгаа. Өчигдрийн байдлаар 31 хүүхэд төөрсөн ба бүгдийг нь эцэг эхэд нь хүлээлгэж өгсөн. Харин яг одоогийн байдлаар /15 цаг орчим/ нэг ч хүүхэд төөрөөгүй байна. Бэлтгэл ажил сайн хийсэнтэй холбоотой гэж үзэж байна. Өчигдөртэй нийлээд 2500 гаруй хүүхдийн гарт төөрөхөөс сэргийлсэн бугуйвч зүүлгэж өгөөд байна.

-Өмнөх жилийн наадамтай харьцуулахад?

-Энэ жил хүүхэд төөрсөн, алга болсон асуудал харьцангуй бага байна. Хүүхдийн баяр, наадам гэх мэт олон нийт  ихээр цугладаг арга хэмжээний үеэр бид ийм үйл ажиллагаа зохион байгуулдаг. Өмнөх онуудтай харьцуулахад бага байна гэж болно.

-Та бүхэн нийт хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?

-Нийслэлийн цагдаагийн байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Харин НГБХЗХГ арван хүний бүрэлдэхүүнтэй гарч байна. Хүүхдийн баяраар 100 гаруй сайн дурынхан ажилласан, наадмаар сайн дурын ажилчид гараагүй.

-Эцэг, эхчүүдийн хүүхдүүддээ тавих хараа хяналт хэр сайжирч байна вэ?

-Ер нь бол нэг шалтгаантай. Хуушуурыг нэгдүгээрт, хүүхдээ хоёрдугаарт тависнаас болж ийм асуудлууд гарч байгаа. Хуушууранд дугаарлахдаа хүүхдүүдээ давхар сайн харж хандаж бай гэж их захиж байна. Одоогийн байдлаар төөрсөн хүүхэд байхгүй байна гэдэг бол харьцангуй гайгүй байна гэж харж байна.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
1 сар 10, 2020 03:45

Cialis Luxemburg [url=http://cialibuy.com]Cialis[/url] Cialis For Sale Canada Cialis E Pericoloso

Холбоотой мэдээ

Back to top button