ДЭЛХИЙ

Хоёр Солонгосын хамтарсан төлөөлөгчдийн байрыг дэлбэлжээ

Өчигдөр /2020.06.16/ БНАСАУ хоёр Солонгос хоорондын харилцааны гол цэг болсон хамтарсан төлөөлөгчдийн байрыг дэлбэлсэн тухай БНСУ-аас мэдэгджээ. Тус явдал орон нутгийн цагаар мягмар гаргийн 14:49 цагт Хойд Солонгосын хилийн Каэсонг хотод болсон байна. 

Нөхцөл байдал хурцдаж байгаа тул БНСУ-ын зүгээс хилийн хяналтаа сайжруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ. Зарим судлаачид Хойд Солонгосын эсрэг тавьсан олон тооны хоригоос болж ийм шийдвэр гаргасан хэмээн үзэж байгаа аж.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: reuters.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button